Улс тунхагласны баярын өдөр Хаан банк амарна | News.MN

Улс тунхагласны баярын өдөр Хаан банк амарна

Улс тунхагласны баярын өдөр Хаан банк амарна

Улс тунхагласны баяр 11-р сарын 26-ны өдөр орон даяар ХААН Банкны бүх салбар нэгж ажиллахгүй болохыг эрхэм харилцагчдадаа мэдээлж байна.

Цар тахлын онцгой нөхцөл байдалд ХААН Банк 2020 оны 11-р сарын 23-ны өдрөөс 11-р сарын 30-ны өдрийг дуустал Улаанбаатар хот дахь 12 салбар нэгжээрээ дамжуулан зорилтот харилцагчдад буюу цахимаар банкны үйлчилгээ авах боломжгүй иргэдэд нийгмийн халамж, хүүхдийн мөнгийг нь олгож эхэлсэн. Үйлчилгээ үзүүлж эхэлсэн эхний гурван өдрийн байдлаар эдгээр салбар нэгжүүд дэх ачаалал хэвийн, ажил жигдэрсэн байдалтай байна. Энэ нь ХААН Банкны харилцагчдын ихэнх хувь нь цахимаар үйлчилгээ авдаг болсонтой холбоотой төдийгүй банкны зүгээс сүүлийн жилүүдэд бүрэн цахимжсан банк болох зорилт тавьж, ихээхэн хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөр зарцуулсны  үр дүн юм.

Улсын онцгой комисс, холбогдох байгууллагуудын шийдвэрээс хамааран 2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс хойш хэрхэн ажиллах талаар харилцагчдадаа бид тухай бүр эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж