Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед нийслэлийн зургаан дүүргийн эмзэг бүлгийн 10 мянган өрхийн дунд Ковид-19-ын халдварын тандалтын шинжилгээ хийж, амны хаалт олгох ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү ажлыг УНТЭ, УХТЭ, ГССҮТ, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв болон Нийслэлийн нийгмийн халамжийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ГССҮТ-өөс мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг Хан-Уул болон Баянгол дүүрэгт ажиллаж, эмзэг бүлгийн өрхийн нэг гишүүнийг коронавирусын шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаас гадна амны хаалтыг олголоо.
Харин УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт, УХТЭ-ийн баг Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хуваарийн дагуу ажиллаж байна.
Амны хаалт авах боломжгүй, эмзэг бүлгийн 10 мянган өрхөд амны хаалт олгох ажлыг өчигдрөөс эхлүүлсэн болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж байсан.
Эх сурвалж: ЭМЯ
xoxoxo 2020-11-25 202.9.46.31
iheehen harj uzehnee, kkkk
zochin 2020-11-25 49.0.212.165
Одоо наад шоугаа боль бүр залхаж байна
иргзн 2020-11-25 202.179.27.138
Хан*Уул дүүргийн 1-р хорооны Өрхийн эмнэлэгийн Сувилагч Сайн дураараа очиж Шинжилгээ өгөх гэсэн Иргэнийг оочер дараалал ачааллгүй байж *Цаг ав* гээд буцааж байна Коронавирусын сайн дурын шинжилгээ өгөхөд заавал *цАГ авах* ёстой юмуу