Бетонон хавтан унах үед амжиж машинаасаа холдож амь гарчээ | News.MN

Бетонон хавтан унах үед амжиж машинаасаа холдож амь гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Бетонон хавтан унах үед амжиж машинаасаа холдож амь гарчээ

Бетонон хавтан унах үед амжиж машинаасаа холдож амь гарчээ

ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод өнгөрсөн долоо хоногт байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас олон хоног цахилгаан, дулаан тасалдаж, 120 мянга орчим айл тог цахилгаангүй болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Гамшигт үзэгдлийн улмаас зарим оршин суугчдыг түр хоргодох байр руу нүүлгэж, цахилгааны шонгууд хугаран унаж, хот тэр чигтээ мөсөн бүрхүүлд хучигдсан юм.

Тэгвэл хүчтэй шуурганы үеэр тус хотын оршин суугч нэгэн эр машин дээр нь барилгын бетонон хавтан унах үед амжиж холдон, амь мултарчээ. Хавтан унах үед 27 настай Александр Жукын машинаасаа бууж буй дүр дураг ойролцоох хяналтын камерт бичигдсэн байна.

Тэрбээр “Машиныхаа урд шилийг арчиж байтал байшингийн дээвэр дээр хүчтэй чимээ гарах шиг болсон. Дээшээ хартал барилгын хавтан миний яг дээрээс унаж байгаа харагдсан. Тухайн үед юу ч бодож амжаагүй. Би рефлексээрээ л зугтаан, холдсон” хэмээн ярьжээ.

Ховор тохиолдлоор амьд гарсан залуугийн бетонон хавтанд даруулж дундуураа хуваагдсан машиныхаа хажууд шар айраг барин авхуулсан зураг Оросын төдийгүй дэлхийн хэвлэлүүдийн нүүрэнд гарсан байна.

Эх сурвалж: The Time, LIFE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
45
ГайхмаарГайхмаар
28
ТэнэглэлТэнэглэл
26
БурууБуруу
22
ХахаХаха
14
ХарамсалтайХарамсалтай
13
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зараа 2020-11-25 124.158.83.183

Галд шатаж үхэх хүн усанд живж үхэдэггүй л байхгүй юу даа

Avatar

Угсармал 9 давхар ии 2020-11-25 64.119.21.223

Зиа энэ манайд баригдсан угсармал 9 давхарууд ч бас хугацаань болж бгаа бхдаа

Avatar

Иргэн 2020-11-25 103.26.194.158

Хүмүүс минь барилга,орон сууцны хазуугаар явахдаа болгоомжтой байхгүй бол хэцүү шүү дээ энэ хүн ус уух хувьтайдаа биш бурханы зурсан зураг төөргөөрөө явж л байгаа шүү дээ

Avatar

Зочин 2020-11-25 103.57.92.163

Ус уух хувьтөй төрсөн гэдэг юм.

Avatar

Зочин 2020-11-25 66.181.161.120

Ард даатгалаас мөнгөө аваарай

Avatar

Зочин 2020-11-25 202.21.107.117

Хаанаас унасан хавтан юм бэ.

Avatar

Зочин 2020-11-25 103.136.254.41

Ципда хүн дотор нь байсан бол яана

Avatar

Зочин 2020-11-25 202.55.188.92

Тэгээд тэр дүр дураг нь хаа байна?

Avatar

хэ хэ хэ 2020-11-25 49.0.212.165

Бетон хавтан унахыг бодоход айхтар сүрхий шуурга болжээ

Avatar

Oyuko 2020-11-25 66.181.161.75

Xmm Byrxan iveeg.. Az taarsan bnaa.. eviidee Amid garsand talarxaj bn..

Avatar

Зочин 2020-11-25 66.181.178.96

Даатгалаас хохирлоо нөхүүлж авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-11-25 66.181.185.198

Даатгалын компани "манайх хариуцахгүй" гэсэн байна.

Avatar

Зочин 2020-11-25 202.9.40.31

Даатгалын тохиолдол биш гээд байгаа гэнэ

Avatar

/*-*/ 2020-11-25 49.0.212.165

Оросууд хуулиа сайн барьдаг тул даатгалын компаниуд ийм хууль бус (буруу рультэй Японоос ирсэн X-Trail) -ыг тээврийн хэрэгслийн даатгалд хамруулдаггүй юм

Avatar

Монгол хүн. 2020-11-25 103.10.21.23

Орос хуулиа сайн барьдаг тул….гэдэг онгио яриад байгаа юм уу ха ха ха. Уншаад л шууд нулимас гарч байна.

Avatar

зочин 2020-11-25 66.181.182.221

Ийм азтай хүнийг оросууд "родился в рубашке" гэдэг

Avatar

/*-*/ 2020-11-25 49.0.212.165

Танай Орост тэгдэг юм байгаа биз. Харин манай Монгол хэлэнд маань "Цамцан дотроо төрчихсөн" гэсэн тэнэг зүйр цэцэн үг байдаггүй

Avatar

Зочин 2020-11-25 192.82.67.176

буруу орчуулга, "цамцтайгаа төрсөн" гэж байна, өөрөөр хэлвэл идэж уух өмсөж зүүх нь бэлэн цатгалан, хувьтай азтай хүн гэсэн утгатай

Avatar

Зочин 2020-11-25 202.21.108.61

За шаагаарай, Монгол хэлэн буулгавал эхэстэйгээ хамт буюу эхэс дотроо төрсөн гэж бууна шүү

Avatar

/*-*/ 2020-11-25 49.0.212.165

Ха ха ха, дээр үед манай эмээг хүүхэд байхад үнээ тугалласны дараа үнээний савнаас эхэс нь гарахаар нь арилгаж байгаад хөшиглөөд бантан юмуу лавшаа хийж иддэг байсан гэсэн

2 1
Avatar

Зочин 2020-11-25 202.9.40.31

Алтан аяганаас ус уух

Avatar

бөбөөчин 2020-11-25 49.0.212.165

Хөнгөн цагаан аяганаас архи уух

Avatar

Зочин 2020-11-25 117.111.8.128

Saiham uudrug uzeltei ymoo amid garsandaa l bayrlaj bh shig bn manai bol iim uyd hun ***h duhluu geed l shuud hohirol neheed buun live buun shiw bolgoj bga

Avatar

zochin 2020-11-25 49.0.212.165

"Тэнэгийн дотор уужуу" гэдэг үг бий. Еөөр юм болоогүй мэт хээвнэг байхыг хэлж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж