ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод өнгөрсөн долоо хоногт байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас олон хоног цахилгаан, дулаан тасалдаж, 120 мянга орчим айл тог цахилгаангүй болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Гамшигт үзэгдлийн улмаас зарим оршин суугчдыг түр хоргодох байр руу нүүлгэж, цахилгааны шонгууд хугаран унаж, хот тэр чигтээ мөсөн бүрхүүлд хучигдсан юм.
Тэгвэл хүчтэй шуурганы үеэр тус хотын оршин суугч нэгэн эр машин дээр нь барилгын бетонон хавтан унах үед амжиж холдон, амь мултарчээ. Хавтан унах үед 27 настай Александр Жукын машинаасаа бууж буй дүр дураг ойролцоох хяналтын камерт бичигдсэн байна.
Тэрбээр “Машиныхаа урд шилийг арчиж байтал байшингийн дээвэр дээр хүчтэй чимээ гарах шиг болсон. Дээшээ хартал барилгын хавтан миний яг дээрээс унаж байгаа харагдсан. Тухайн үед юу ч бодож амжаагүй. Би рефлексээрээ л зугтаан, холдсон” хэмээн ярьжээ.
Ховор тохиолдлоор амьд гарсан залуугийн бетонон хавтанд даруулж дундуураа хуваагдсан машиныхаа хажууд шар айраг барин авхуулсан зураг Оросын төдийгүй дэлхийн хэвлэлүүдийн нүүрэнд гарсан байна.
Эх сурвалж: The Time, LIFE
Холбоотой мэдээ