Америкчууд Трампыг 2024 онд эргэн ирээсэй гэж хүсч байна | News.MN

Америкчууд Трампыг 2024 онд эргэн ирээсэй гэж хүсч байна

Америкчууд Трампыг 2024 онд эргэн ирээсэй гэж хүсч байна

Америкчууд Трампыг 2024 онд эргэн ирээсэй гэж хүсч байна

АНУ-ын “Harris Insights and Analytics” судалгааны байгууллага болон “The Hill” сонинтой хамтарсан судалгааны үр дүнд америкчуудын бараг тал хувь нь Дональд Трампыг 2024 оны сонгуульд дахин нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанд оролцогсдын 47 хувь нь Трампыг дахин дэмжихээ илэрхийлсэн байна. Харин дэд Ерөнхийлөгч Майк Пенсийг 12 хувь нь 2024 оны сонгуульд өрсөлдвөл дэмжинэ гэжээ. Судалгаанд орсон хүмүүсийн 75 хувь нь Бүгд найрамдах намыг дэмжигчид байсан аж. Мөн Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниорыг найман хувь нь дэмжихээ илэрхийлжээ.

Уг судалгааг арваннэгдүгээр сарын 17-19-ний хооронд явуулсан ба нийт 1900 орчим хүн оролцжээ. Дональд Трампын хувьд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденд 306:232-ийн харьцаагаар ялагдсан билээ.

Эх сурвалж: The Hill, Politico

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-25 192.82.78.82

Эргэж ирээсэй

Avatar

Зочин 2020-11-25 64.119.19.217

Ийм нэг эрүүл биш ч юм шиг, ухаан муутай ч юм шиг хүн том орны ерөнхийлөгч болчдог л юм билээ !! гэсэн дурсамж бидэнд үлдээгээд одлоо! Сонгууль гэж шал дэмий ажилын нэмэр шахуу юм болжээ!

Avatar

хэхэ 2020-11-25 66.181.186.112

тийм шүү Америкчууд ямар хүмүүс вэ гэдгийг жоохон ч гэсэн ойлгуулаад өнгөрлөө

Avatar

Зочин 2020-11-25 106.102.128.109

Хахаха чааваас даа…

Avatar

Badarch ah ni 2020-11-25 64.119.22.243

Ondor nadtai hvniig hoorgood yah ni we ter boltol baih yum u

Avatar

Enhkee 2020-11-25 108.185.209.97

Солиот ерөнхийлөгч дахиж хэзээ ч гарч чадахгүй .

Avatar

f trump and his supporters 2020-11-25 92.38.148.60

Yo ene teneg sudalgaand zuvhun ene teneg amitaniig demjdeg teneguud oroltson bhgui yu daa.

Avatar

Зочин 2020-11-25 207.183.244.30

Bi l lav ergej ireed songogodoosoi gej husej bn.

Avatar

Иргэн 2020-11-25 64.119.23.55

Ха ха. Энэ тэгээд монголчууд бидэнд ямар хамаатай гэж??? Байден байвал манай нүүсрний экспортыг зогсооно, Трамп ерөнхийлөгч болвол Монгол улс нүүрсээ хятад руу гаргаж болно гэж эндүүрээгүй биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж