Америкчууд Трампыг 2024 онд эргэн ирээсэй гэж хүсч байна

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Америкчууд Трампыг 2024 онд эргэн ирээсэй гэж хүсч байна

Америкчууд Трампыг 2024 онд эргэн ирээсэй гэж хүсч байна

АНУ-ын “Harris Insights and Analytics” судалгааны байгууллага болон “The Hill” сонинтой хамтарсан судалгааны үр дүнд америкчуудын бараг тал хувь нь Дональд Трампыг 2024 оны сонгуульд дахин нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанд оролцогсдын 47 хувь нь Трампыг дахин дэмжихээ илэрхийлсэн байна. Харин дэд Ерөнхийлөгч Майк Пенсийг 12 хувь нь 2024 оны сонгуульд өрсөлдвөл дэмжинэ гэжээ. Судалгаанд орсон хүмүүсийн 75 хувь нь Бүгд найрамдах намыг дэмжигчид байсан аж. Мөн Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниорыг найман хувь нь дэмжихээ илэрхийлжээ.

Уг судалгааг арваннэгдүгээр сарын 17-19-ний хооронд явуулсан ба нийт 1900 орчим хүн оролцжээ. Дональд Трампын хувьд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденд 306:232-ийн харьцаагаар ялагдсан билээ.

Эх сурвалж: The Hill, Politico

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж