Монголбанкнаас өнөөдөр /2020.11.25/ мэдээлэл хийлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Мөнгөний бодлогын хороо энэ сарын 23-нд хуралдаж дөрвөн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, бодлогын хүүг 2 нэгж хувиар буулгаж 6 болгосон. Уг шийдвэр нь мөнгөний бодлогыг зөөлрүүлж, зах зээлд мөнгө гаргах зорилготой юм. Хүү багассанаараа бодлогын хүүгийн санхүүжилтийн зардал буурна. Монголбанкнаас бодлогын хүүн дээр тодорхой хувь нэмэгдээд банкинд эх үүсвэр болж очих юм. Банк 6.5 хувийн хүүтэй эх үүсвэрийг авч цааш нь дахин санхүүжилт хийх, шинээр зээл гаргахдаа хүүгийн эх үүсвэрийг ашиглаж болно. Хүүгийн хувь хэмжээ буурна гэдэг нь нийт санхүүгийн зах зээл дээр байгаа өндөр хүүг доош нь татах юм.
Хоёрдугаарт, заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар буулгаж 6 хувьд хүргэсэн. Энэ нь нийт банкны системд 400 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суллаж өгч байгаа нэг хэлбэр юм. Өмнө нь банк иргэдээс харилцах хадгаламж татлаа гэхэд 8.5 хувийг заавал Монголбанкинд байршуулаад, эдийн засгийн эргэлтэд оруулалгүйгээр нөөц хэлбэрээр хадгалдаг байсан. Харин одоо 400 гаруй тэрбум төгрөгийг суллаж эдийн засгийн эргэлтэд оруулах, өмнө нь олгогдсон хүндрэлд орсон зээлийг дахин санхүүжүүлж болно. Мөн шинээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг дэмжих чиглэлээр буюу тухайн банкны бизнес төлөвлөгөө нь ямар зорилтот бүлэгт үйлчилмээр байна тэр чиглэл рүүгээ эх үүсвэрийг чөлөөтэй ашиглах боломжтой болж байна.
Гуравдугаарт, эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Энэ нь шийдвэр нь өмнөх тавдугаар сард гарсан байсан шийдвэр бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх байсан бол дахин хугацааг нь сунгасан. Дээрх шийдвэр гарснаар өрхийн зээлийн дарамтыг бууруулна, банкны салбарын тогтвортой байдлыг дэмжинэ. Хэрэв өрхийн орлогод нь доголдол үүсч, зээл төлөлтөд нь ачаалал үүсвэл сунгаж болно. Зээл нь чанарын ангилал доошоо буурахгүй, санхүүгийн сахилга бат, зөрчигдсөн бол зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй учраас ирээдүйд зээл авахад асуудалгүй. Монголбанкны зүгээс зээлдэгчийн зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд хүсэлтийг хүлээн авч бодит нөхцөл байдлыг судлан шийдвэрлэж байхыг арилжааны банкуудад үүрэг өгсөн.
Тухайлбал, банкууд зээлдэгчийг өрийн дарамтад оруулахгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлийг өөрчлөх хугацааг сунгах нэмэгдүүлсэн хүү торгууль алданги ногдуулахгүй, хүүг нэгтгэж тооцож дарамт үзүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллах юм. Зээлийг бизнес, хэрэглээний, ипотекийн гэж гурав хуваадаг. Долдугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлийг хойшлуулж байгаа. Энэ хооронд хүү бодогдохгүй ч байр нь Болдын эзэмшлийх болоход найман сараар хойшилж байна гэсэн үг. Ипотекийн зээлийн санхүүжилтийн дийлэнх хувийг Монголбанк хариуцдаг.
Нэг зээлдэгч сард дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Тэгэхээр найман сарын хугацаанд 4 сая 240 мянган төгрөгийн төлбөр төлөх дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм.
Бизнес болон хэрэглээний зээлийг банкууд хариуцдаг учраас төв банкнаас оролцох боломжгүй. Харин хэрэглээний зээлийн хугацааг сунгаснаараа үндсэн төлбөр хойшлохоос гадна сарын төлбөр нэмэгдэхгүй.
Дөрөвдүгээрт, жижиг дунд үйлдвэр, уул уурхайн бусад экспортыг дэмжихэд зориулсан урт хугацааны дахин санхүүжилтийн санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Энэ хүрээнд Монголбанк дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийг санхүүжилт хэлбэрээр ашиглахаар төлөвлөсөн. Энэ багц шийдвэр цар тахлын үед эдийн засаг, банк санхүүгийн салбарт үүсч буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдэд, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн юм гэлээ.
Мөн төв банкны ерөнхийлөгч "Зээл болон хадгаламжийн аль аль нь харилцагч, банк хоорондын гэрээний зохицуулалттай. Монголбанкны байр суурь бол хадгаламжийн хүүг тэглэхгүй, царцаахгүй, тийм зүйл байж болохгүй" гэлээ.
Шууд: Цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал (2020.11.25)
Posted by Монголбанк /Монгол Улсын Төв банк/ on Tuesday, November 24, 2020
Э.БУРАМ
зочин 2020-11-25 202.126.92.99
банкны санхүүжилттэй өндөр хүүтэй орон сууцны зээлийг төрийн ипотекийн зээл рүү шилжүүлж өгнө үү, бизнес таг зогссон тул төлөх чадваргүй болчихлоо
Zochin 2020-11-25 66.181.189.217
Hoishluulsan hugatsaand l huu tolmoorgui bhiin ymar hetsuu tsag irtsen bgaa bilee dee sonin ymaa buh zeeliig ugasaa ondor huutei yum bj
Лхамааа 2020-11-25 66.181.161.24
Худлаа 13сая5зуу мянган төгрөгний цалингийн зээлтэй хүн хүү нь буурах боломжгүй гэсэн
Зочин 2020-11-25 202.9.46.9
Зээлийн хүү тэглэнэ гэж байхгүй ээ!
Шударга АРД 2020-11-25 66.181.185.198
Зээлийн төлбөр төлөлтийг хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хүү бодохгүй гэж л шийдвэр гаргаж байгаа бол бусад бизнесийн зээлтэй, хэрэглээний зээл (цалин, тэтгэврийн зээл гм багтана)-тэй ард иргэдийн нийт зээлийг ч гэсэн мөн адил хойшлуулж, тухайн хойшлуулсан хугацаанд огт хүү бодохгүй байх хэрэгтэй.
unshigch 2020-11-25 103.212.117.142
tiim shuu, hamgiin daramttai ni biznesiin zeel baigaa, humuusiin ajil zogschihood baihad yaj zeelee tulyh yum,
Шударга АРД 2020-11-25 66.181.185.198
Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед дотооддоо халдвар алдаж эдийн засаг маш хүнд байдалд орчихоод байна. Энэ хүнд цаг үед Монгол Банк ард иргэдийг ялгаврлан гадуурхах бодлого явуулж байгаагаа ил тод зарлалаа. Бизнес, хэрэглээний, ипотекийн гэсэн 3 төрлийн зээлээс зөвхөн “ипотекийн зээлийг хойшлуулсан хугацаанд хүү бодохгүй” гэж 11-р сарын 23-нд хуралдаанаар Мөнгөний бодлогын хороо шийдвэр гаргаж байгаа нь ард иргэдийг ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байна. Зээлийн төлбөр төлөлтийг хойшл
Зочин 2020-11-25 202.126.92.99
хөтөлбөрийн зээл гэж гайгүй юм бишүү
Зочин 2020-11-25 202.55.188.105
Ingeed zeeltei zeelguigeer ni yalgaad l muu johuugaas ehleltei. Zeeltei humuus saihan yumaa, zasgaas zeeliig ni teglene, hoishluulna geed dandaa demjleg avah yum. Harin zeelgui bair tureeslej amidardag bidend yamar ch demjleg baihgui. Bid chin zeeliin shaardlaga hangaj chadahgui bolohooroo zeel avaaguim shd ug ni. Tegeheer zeeltei humuusees hetsuu hund nuhtsuld amidarch baigaa biz
Зочин 2020-11-25 202.55.188.105
Jenko mafia l anh zeeltei zeelgui gej yalgasan. Zeeltei humuus ni zeelee hoishluuldag, zeelgui bair tureesledeg humuus ni yaj amidarah uu?
Бадарчийн найз 2020-11-25 103.229.123.162
Энд Женко ямар хамаа бнаа. Бөөсний онигоо шиг юм болох юмаа. Юм өгвөл чичрээд л хуснадаа манайхан.
Зочин 2020-11-25 122.201.23.226
Shal hudlaa shde Shou hiij bna.
Зочин 2020-11-25 49.0.212.165
Үнэн үү, аягүй бол банкин дээр яваад очихоор өөдөөс манайх тийм шийдвэр гараагүй гээд л ам таглана даа харж л байгаарай. Эд нар дандаа ингэж өөрсдөөсөө бултуулж худлаа хэлж чулуу хөөлгөдгийг нь ямар мэдэхгүй биш
Зочин 2020-11-25 66.181.178.229
Яг тэгж шоудаж байгаа юм байна. Ерөнхий сайд нь болохоороо бүх зээлийг хойшлуулах шийдвэр гаргалаа гээд л Монголбанкны ерөнхийлөгч нь өөр юм хэлэхгүй байсан. Хэд хоногийн дараа ингээд л худлаа ярьсаннь илэрч байна даа.