Дуучин Вийкнд шагнал гардуулах ёслол дээр нүүрэндээ боолттой иржээ

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Дуучин Вийкнд шагнал гардуулах ёслол дээр нүүрэндээ боолттой иржээ

Дуучин Вийкнд шагнал гардуулах ёслол дээр нүүрэндээ боолттой иржээ

Канад гаралтай дуучин Вийкнд Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр хүрэлцэн ирж, шилдэг R&B цомгийн шагнал авахдаа шүтэн бишрэгчдээ айлгаж, гайхшруулж орхижээ. Гэхдээ аз болж энэ нь тийм ч санаа зовмоор зүйл биш аж.

Тэрбээр цэвэрхэн хар цамц, хар зангиа, улаан хүрэм өмсөж, дух болон эрүүндээ боолттой, хамар нь хугарсан мэт наалттай, хоёр нүд нь хөхөрсөн байдалтай иржээ.

Зарим хүмүүс түүнийг осолд оржээ хэмээн ихээр санаа зовсон бол зарим нь зориуд төлөвлөсөн үзүүлбэр хэмээн таамаглажээ. Учир нь түүний энэ төрх үнэнч шүтэн бишрэгчдийн хувьд шинэ зүйл биш. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард цацагдсан Blinding lights дууны клип дээр Вийкндын нүүрээ боолгосон төрх гардаг аж. Тэдний таамаг ч зөв байв.

Хожим Вийкнд өөрөө шагнал гардуулах ёслол дээр хачирхалтай төрхтэй очсон шалтгаанаа тайлбарласан байна. Түүний хэлсэнчлэн Blinding lights дуу нь согтуугаар жолоо барих нь аюултай гэсэн агуулгатай аж. Тиймээс тэрбээр согтуугаар жолоо барихын аюулыг үлгэрлэн харуулахын тулд осолд орсон мэт төрхтэйгөөр шагналаа гардаж авсан гэнэ.

Тэрбээр “Blinding lights дуугаараа дамжуулан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох нь асар том аюул дагуулдаг гэдгийг харуулахыг хүссэн юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж