Хабиб: Удахгүй уулзъя, Дана

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Хабиб: Удахгүй уулзъя, Дана

Хабиб: Удахгүй уулзъя, Дана

Мэргэжлийн холимог тулааны урлагийн од, “Бүргэд” хочит Хабиб Нурмагомедов зодог тайлаад сар гаруй хугацаа өнгөрчээ. Өдгөө 32 настай тэрбээр хамгийн сүүлд өнгөрөгч аравдугаар сарын 24-нд Америк тулаанч Жастин Гэтжиг ялж, ээждээ өгсөн амлалтаа биелүүлж зодог тайлж буйгаа зарласан юм. Аавыгаа алдаад удаагүй байгаа тэрбээр дахиж аавгүйгээрээ дэвжээнээ гарахгүй гэдгээ мэдэгдэж, холимог тулааны замналдаа 29 ялж, нэг ч ялагдаагүй гэсэн сүрдэм үзүүлэлттэй их спортоосоо холдсон. Тэгвэл өнөөдөр/2020.11.25/ Хабиб өөрийн инстаграм хуудаснаа “Удахгүй уулзъя, Дана Уайт” хэмээн зураг оруулжээ.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайтын хувьд Хабибыг дахин тулалдуулах хүсэлтэй байсан боловч Хабиб ээждээ өгсөн амлалтаа биелүүлсэн. Харин Хабибын дасгалжуулагч Хавьер Мендез ярихдаа “Хабибын аав бид хоёр түүнийг 30 дэх ялалтаа авч 30-0 гэсэн амжилттай зодог тайлаасай гэж хүсч байсан юм. Даанч тэр ээждээ дэндүү хайртай хүү” хэмээн ярьж байсан билээ.

Хабибын оруулсан зургийг хоёр утгатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эхнийх нь, түүнийг дэвжээнээ эргэн ирж 30 дахь тулаанаа хийнэ гэж үзэж байгаа бол хоёрдахь нь түүнийг Дана Уайттай хамтран ажиллаж, Дагестаны авьяаслаг залуу тулаанчдыг UFC холбоо руу оруулна гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж