318 хүүхдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ | News.MN

318 хүүхдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

COVID-19

318 хүүхдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

318 хүүхдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр (2020.11.25) 11:30 цагт ээлжит мэдээллээ хийв. Тус комиссын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Орхон аймагт нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ сарын 19, 20, 21-нд батлагдсан 17 тохиолдлын 10 нь том хүн, 7 нь хүүхэд бөгөөд ойрын хавьтал 409, дам хавьтал 4700 иргэн байгаа аж. Гэрийн тусгаарлалтад байгаа ойрын хавьтлын 318 хүүхдийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн вируслогийн лабораторид PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарчээ.

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт ажиглан тусгаарлах зургаан байранд 149 иргэн байгаа аж. Арваннэгдүгээр сарын 11-нээс хойш тус аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд нийт 15372 иргэн хамрагджээ.

Орхонд түргэвчилсэн оношлуурын 12 цэг ажиллаж буй бөгөөд энэ сарын 11-нээс хойш түргэвчилсэн болон PCR шинжилгээнд нийт 16696 хүн хамрагдсанаас 17 нь батлагдсан тохиолдол аж.

Дашрамд дурдахад, Сэлэнгэ аймгийн Бугант суманд самарт яваад хөл хорионд орсон дөрвөн машин бүхий 24 иргэн өнгөрсөн шөнө нутагтаа ирж, 14 хоногийн гэрийн тусгаарлалтад шилжжээ. Орхон аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу зорчих 1758, ирэх 3055 иргэн байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж