Трамп дараагийн сонгуульд зарцуулах мөнгөө одооноос цуглуулж байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Трамп дараагийн сонгуульд зарцуулах мөнгөө одооноос цуглуулж байж магадгүй

Трамп дараагийн сонгуульд зарцуулах мөнгөө одооноос цуглуулж байж магадгүй

Дональд Трамп 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ч сонгогчдын гар утас, цахим хаяг руу дахин дахин сонгуулийн үр дүнг эргүүлэхэд зориулж хандив хүссэн зурвас илгээсээр байгаа гэнэ.

Тухайлбал, зарим хүний цахим хаяганд “Радикал зүүны үзэлтнүүд Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаж байгаа бусармаг үйлдлийг зогсоохын тулд сонгуулийн батлан хамгаалах санд 5 ам.доллар илгээнэ үү” хэмээн бичсэн зурвас иржээ.

Гэвч одоо цуглуулж буй хандивын мөнгө чухам юунд зарцуулагдах нь хэнд ч тодорхой бус байгаа юм.

Сонгуулийн дараагийн  хэдэн өдрийн турш Трампын “Америкийг дахин агуу болгоё” хандивын хуудас нийт цугларсан хандивын 60 хувь сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын өрөнд зарцуулна хэмээн мэдээлж байжээ. Гэвч арваннэгдүгээр сарын 9-нд сонгуульд нэр дэвшигч Жо Байден ялсныг зарласнаас гурван хоногийн дараа Трамп шинээр “Америкийг аваръя” улс төрийн үйл ажиллагааны сан нээж, өмнөх хандивын үлдэгдэл дээр нэмж дахин хандив цуглуулж эхэлжээ.

Түүнээс хойш хандивын зарцуулалтын талаар мэдээлэл дахин шинэчлэгджээ. Тухайлбал, эхний ээлжинд хандив бүрийн 75 хувийг цуглуулсаар 5000 ам.доллар болмогц “Америкийг аваръя” санд илгээх аж. Түүний дараа тус мөнгөний тодорхой хэсэг нь зарим мужуудын саналын дахин тооллогод зориулагдах бөгөөд 25 хувь нь Бүгд найрамдах намын үндэсний хорооны дансанд орох юм.

Гэвч хандивыг чухам хэрхэн зарцуулах тухай үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл огт байхгүй тул Трамп дээрх мөнгийг бүгдийг нь хувьдаа зарцуулж ч магадгүй хэмээн зарим хүмүүс хардаж байгаа аж. Тэр дундаа ихэнх эх сурвалжууд Трамп хандиваар цуглуулж буй мөнгөө 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулахаар төлөвлөж байж магадгүй, эсвэл суудлаасаа буусны дараа гэр бүлээ тэжээхэд зориулж магадгүй хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж