“АмЧам Монгол” УИХ, Засгийн газарт таван санал хүргүүллээ | News.MN

“АмЧам Монгол” УИХ, Засгийн газарт таван санал хүргүүллээ

“АмЧам Монгол” УИХ, Засгийн газарт таван санал хүргүүллээ

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлэх нь:

Ковид-19 цар тахлын үед бизнесүүдийг дэмжих бодлогын арга хэмжээний зөвлөмжүүд

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын зүгээс Монгол Улсын Засгийн газарт КОВИД-19 цар тахлыг хяналтанд авах, ард иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж буй нийт төрийн албан хаагчдыг ихэд үнэлж, талархаж байгаагаа илэрхийлье.

Гэвч бидэнд илүү хүнд хэцүү, стратегийн бөгөөд чухал шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах шаардлага тулгараад байна. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал огцом муудан доройтож байна. Тиймээс энэхүү нөхцөл байдлыг сайжруулан засах арга хэмжээ нэн даруй авахгүй бол хүнд нөхцөл байдалд хүргэж болох үр дагавартай байна. Үүнээс шалтгаалан бизнесүүд хаагдан, ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэн, Монголын ард иргэд эдийн засгийн урт хугацааны хүндрэл бэрхшээлийг туулж болзошгүй нөхцөл үүсээд байна.  “АмЧам Монгол” нь Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүхийн арваннэгдүгээр сарын 18-ны өдөр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээний талаар хийсэн мэдэгдлийг талархан хүлээн авч байна.

Түүнчлэн бид Монголын бизнесийн салбарын ирээдүйг хамгаалах, одоогийн төлөвлөгдөөд байгаа арга хэмжээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүү өргөн цар хүрээтэй нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Тиймд “АмЧам Монгол” нь  Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас яаралтай авах шаардлагатай гэж үзэж буй арга хэмжээнүүдийн талаар дараах 5 багц саналыг хүргүүлж байна. Үүнд:

Мөнгөн  урсгалын дарамтаас хөнгөвчлөх

  • Бизнесийн бүх аж ахуй нэгжүүдийг орлогын албан татвар болон НӨАТ-аас 2021 оны долдугаар сарын 1 хүртэл чөлөөлөх;
  • 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд гаалийн импортын татварыг тэглэх (үүнд хомсдолтой байгаа бараа бүтээгдэхүүн болон онцгой албан татвар бүхий бараа бүтээгдэхүүн, тухайлбал, архи, тамхи г.м бүтээгдэхүүн хамаарахгүй);
  • Компаниудын аж ахуйн хэрэглээний төлбөрийг ирэх 6 сарын хугацаанд ямар нэг торгуульгүйгээр хойшлуулах, тухайлбал, цахилгаан эрчим хүчний зардал дээр тодорхой хөнгөлөлт үзүүлэх;
  • Валютын зээлтэй аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүү, эргэн төлөлт дээр цар тахлын хугацаанд онцгой анхаарч дэмжлэг үзүүлэх;
  • Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулинд заасан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх;

Дотоодын банкны системийн хүчин чадалтай холбогдуулан авах арга хэмжээ

  • Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл, тусламжийн зарцуулалтын талаар нийтэд ил тод тайлагнах;
  • Бизнесүүдийн үйл ажиллагааг дэмжих, тухайлбал засвар үйлчилгээ, аюулгүй байдал зэргийг дэмжсэн банкны үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөх;

Ажилгүйдлийн дарамтаас хөнгөвчлөх

  • Аж ахуйн нэгжүүд болон ажилтнуудыг НДШ болон ЭМД-ын шимтгэлээс 2020 оны долдугаар сарын 1 хүртэл чөлөөлөх;
  • Ажилтнуудыг ХХОАТ-аас ирэх 6 сарын хугацаанд чөлөөлөх;
  • Бизнесүүдэд уламжлалт загвараасаа цахим бизнес болон онлайн худалдаанд шилжихэд дэмжлэг үзүүлэх бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Тухайлбал, бизнесүүд цахим шилжилт хийхэд шаардлагатай сургалтын хөтөлбөрийг боловсруулахад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон технологийн компаниудтай хамтран ажиллах, цахим шилжилт хийж буй компаниудад мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн болон интернетийн зардлуудад дэмжлэг болон хөнгөлөлт үзүүлэх. Энэ хооронд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар бизнесүүдэд цахим шилжилтийг хэрхэн хийх болон үйл ажиллагаагаа онлайнаар хэрхэн үргэлжлүүлэх талаар үнэгүй сургалт явуулбал олон ажлын байрыг хадгалах болон шинээр үүсгэх боломжтой;

Бизнесүүдийн логистикийн хязгаарлалтуудыг хөнгөвчлөх:

  • Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1 дэх хэсгийн дагуу цар тахлын сөрөг нөлөөх буруулах, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.9, 10.4.12 дахь заалтуудын дагуу улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нүүрс, зэс, алтны томоохон стратегийн төслүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж буй компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хэвийн нийлүүлэлтийг зөвшөөрөх. Энэхүү хориг, хязгаарлалтын улмаас уул уурхай, хүнд үйлдвэрийн машин механизм, эд анги, сэлбэг хэрэгсэл, засвар, үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэгч манай гишүүн компаниуд нь уул уурхайн стратегийн бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, уул уурхайн компаниудад тоног төхөөрөмж, эд анги, химийн бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээ, лабораторын шинжилгээг хэвийн байдлаар гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргүүдээ биелүүлэх боломжгүй болоод байна;
  • Оюутолгой уурхай г.м. стратегийн төслүүдийн логистикийн хязгаарлалтуудыг хөнгөвчлөх. Тухайлбал, шаардлагатай үед Оюутолгойн уурхай-Улаанбаатар хотын хооронд хатуу хяналтын хүрээнд нислэг үйлдэхийг зөвшөөрөх. Түүнчлэн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай нарийн мэргэжлийн гадаад мэргэжилтнүүдийг Монгол Улсад шаардлагатай бүхий л хяналтын доор ирүүлэх бололцоог анхаарч үзэх;
  • Зөвхөн экспортын зорилгоор хилээ нээлттэй байлгаж, улс орны төсөвт шаардлагатай байгаа орлогыг бүрдүүлэх;
  • Хүнсний салбарын нийлүүлэлтийн сүлжээний бүх оролцогч, тухайлбал ресторан, кэтирингийн компаниуд, хүнсний сүлжээ дэлгүүрүүд зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын зааварчилгааны дагуу хэвийн явуулах, ингэснээр эдийн засгийн үйл ажиллагаа болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих боломжтой;
  • Албан ёсны автомашины дилерүүдэд гэрээсээ ажиллаж буй болон автомашины засвар, үйлчилгээ шаардлагатай байгаа үйлчлүүлэгчиддээ автомашин хүргэж өгөх, авах, шинэ автомашины захиалга авах, авсан захиалгыг гэрт нь хүргэж өгөх боломжийг олгох, ингэснээр эдгээр компаниудад шаардлагатай байгаа бэлэн мөнгөний орлогыг бүрдүүлэх боломжтой;
  • Алтанбулагийн боомтоор импортоор орж ирж буй ачаа, тээврийн шилжүүлэх явцыг яаралтай тодорхой болгох, нааштай шийдвэрлэх;
  • Олон нийт, ТББ-ууд, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд шаардлагатай цар тахлын ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсний үндсэн дээр шуудангийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөх;

Барилгын салбарын хүндрэлийг хөнгөвчлөх:

  • Цемент автозамаар тээвэрлэх зөвшөөрлийг олгох: Барилгын материал үйлдвэрлэлийн салбар нь улирлын чанартай бөгөөд хүйтний улиралд борлуулалт эрс багасдаг хэдий ч 2021 оны бэлтгэл ажлын хүрээнд түүхий эдийн үйлдвэрлэл, тээвэрлэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ зогсолтгүй явах шаардлагатай байдаг. Өвлийн цементийн хэрэгцээ болон ирэх жил бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах үүднээс түүхий эдийн үйлдвэрлэл төлөвлөгөөгөөний дагуу явах ёстой хэдий ч цар тахлын хорио цээрээс болон зогсож байна;
  • Ростерийн хуваарьтай аж ахуйн нэгжүүд хүн хүчээ сэлгэж чадахгүй, Улаанбаатар хотод гацсан ажилтнуудаа шаардлагатай тохиолдолд шинжилгээ өгсний үндсэн дээр үйлдвэрийн талбай руу явуулах арга хэмжээг зохион байгуулах;
  • Цемент үйлдвэрлэгчдэд үйл ажиллагааны ашигт ажиллагааг нь сайжруулахын тулд тоног төхөөрөмжийг импортын татвар болон НӨАТ-аас чөлөөлөх;

Эдгээр бодлогын арга хэмжээ болон хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд ижил тэгш нөхцлөөр цаг алдалгүй хэрэгжүүүлэх нь дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын энэ цаг үед Монгол улсын эдийн засаг илүү хурдан эргэн сэргэхэд тус дөхөм болно гэж үзэж байна.

“АмЧам Монгол” нь Монгол улсын Засгийн газартай Ковид-19 цар тахлын эдийн засаг, бизнесүүдэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг бууруулах талаар олон улсын сайн туршлагуудыг хуваалцах тал дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 18

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tsagaa olson zuvulguu baina 2020-11-25 74.105.51.49

Ediin zasgaa tugjeed turj uhehdee tulav!

Avatar

Зочин 2020-11-25 93.165.158.250

90 on bishdee yamar!!!!

Avatar

Зочин 2020-11-25 64.119.19.195

Улс орны дотоод хэрэгт оролцдог энэ нар одоо хэн юм. Fuck off

Avatar

Зочин 2020-11-25 202.55.191.194

за хөөрхий нөгөө зөнөг баден гарсан биш АНУ Монголыг нэг мөсөн буулгаж авахаар шийджээ

Avatar

Badarch taxar 2020-11-25 64.119.22.243

Awah sanal 3 bna busad ni hereggvi

Avatar

Зочин 2020-11-25 202.179.21.219

Үг дуугүй дагах. ШХАБ элссэнд орвол АНУ-г дага

Avatar

Зочин 2020-11-25 103.10.21.46

АНУ-ын ЗГ-ын төлөөлөгчид монголын засгийн газарт дарамт үзүүлж байна гэж ойлгогдохор болж. Бид яахаа өөрсдөө шийднэ гэдгийг тодорхой ойлгуулах хэрэгтэй энэ ан чамд нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж