Хороодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор болзолт уралдаан зарлалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хороодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор болзолт уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Хороодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор болзолт уралдаан зарлалаа

Нийслэлийн Засаг дарга “Болзолт уралдаан зарлах тухай” А/137 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн хороодын Засаг дарга нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хороодын засаглалын чадавхийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг цахим технологи ашиглан үр дүнтэй, бүтээлч,  шуурхай зохион байгуулах, бодит үр дүнг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамж”-ийг гаргалаа. Мөн нийслэлийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллана.
 

НИЙСЛЭЛИЙН 2016 ОНЫ ”ШИЛДЭГ ХОРОО” 
ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ
 УДИРДАМЖ


Үндэслэл:
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг шинэ шатанд гаргах, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор 2016 оныг “Мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээний биржийн тогтолцоог бүрдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурлан үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шуурхай зохион байгуулахад  дүүрэг, хорооны оролцоог нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг  Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийн өөрчлөлттэй уялдуулан дүгнэх шаардлагад үндэслэв.

Зорилго:
Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтийг сайжруулах замаар  дүүрэг, хорооны Засаг даргын үйл ажиллагааг идэвхижүүлэх, засаглалын чадавхийг сайжруулах,  төрийн анхан шатны нэгж  хороог бэхжүүлэх, үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинэ санал санаачилгыг дэмжих, тэргүүн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх, Дүүргийн Засаг даргын Тамгын газраас  хороодыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж  ажилласан байдал, дүүргийн Эрүүл аюулгүй байдлын индексийг сайжруулахад чиглэсэн хариу арга хэмжээний төлөвлөлт, хүрсэн үр дүнг тооцож ажиллахад уралдааны зорилго оршино.

Шалгаруулалт:
Нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаан нь 2 үе шаттай явагдана.
I үе шатны шалгаруулалтыг дүүргийн Ажлын хэсэг шалгаруулна.
II үе шатны шалгаруулалтыг нийслэлийн Ажлын хэсэг шалгаруулна.
 

”ШИЛДЭГ ХОРОО-2016”  шалгаруулах шалгуур үзүүлэлт

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-11 203.91.115.37

very good xoroo ajillaxgui bna