Тоглолт үзэж, караоке орсон иргэд шинжилгээ яаралтай өгөөрэй | News.MN

Тоглолт үзэж, караоке орсон иргэд шинжилгээ яаралтай өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Тоглолт үзэж, караоке орсон иргэд шинжилгээ яаралтай өгөөрэй

Тоглолт үзэж, караоке орсон иргэд шинжилгээ яаралтай өгөөрэй

Covid-19-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод зургаан тохиолдол шинээр бүртгэгдэж нийслэлд батлагдсан тохиолдол 60 боллоо. Зургаан тохиолдлын нэг нь ойрын хавьтагчийн давтан шинжилгээнээс илэрсэн бол бусад таван тохиолдол нь гэр бүлийн гишүүн, караокед орсон нь батлагдсан тохиолдлын хавьтал юм.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 9-ний 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Арслантай гүүрний баруун хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах "Говь гурван сайхан" караокегоор үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-ийн 80086829 утсаар холбогдох шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

Бүртгэгдсэн халдварууд ихэвчлэн голомтлогдсон, хавьтал болсон хүнээсээ халдвар авсан байгаа юм.  Эхний батлагдсан халдварын голомт болсон жолооч Д-ийн гэр бүлийн ойрын хавьтлууд болох 15 хүнээс халдвар илэрсэн бол үүнээс улбаатай караокед орсон хүмүүсээс үргэлжлэн халдвар илэрч байна. 

Мөн арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци”продакшны тоглолтыг 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудалд сууж үзсэн хүмүүс буюу 

  • Аравдугаар эгнээний 29-32, 45-47
  • Арваннэгдүгээр эгнээний 39-40
  • Арванхоёрдугаар эгнээний 25-26, 35-40, 45-48
  • Арвангуравдугаар эгнээний 36-38, 46-48
  • Арвандөрөвдүгээр эгнээний 30-34, 39, 46
  • Арванзургадугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож, лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Дээрх тоглолтыг үзсэн хүмүүс 92263888, 92268517 дугаарын утсаар холбогдоно уу. 

ХАЛДВАРТ ӨВЧИН, ВИРУСИЙГ БУСДАД ХАЛДААСАН БОЛ 1-5 ЖИЛ ХҮРТЭЛХ ХОРИХ ЯЛТАЙ

Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.АМГАЛАН:

Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьтал, дам хавьтал болсон хүмүүсийг цагдаа, тагнуул, эрүүл мэндийн байгууллагаас тогтоогоод өөрт нь  мэдэгдсэн бол гэртээ хатуу дэглэм сахих  шаардлагатай байна. Нэгдүгээр хавьтал, дам хавьталыг олж тогтоох нь маш их цаг хугацаа шаардаж байна. Халдвар авсан иргэд хавьтал болсон хүмүүс болон явсан газруудаа баримжаалдаггүй, явсан маршрутаа санадаггүй, хэлдэггүй, нуудаг байдлаас болж хавьтлыг олж тогтоох ажил удааширч байна. Цаашид эдгээр хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохоос өөр аргагүйд хүрэх нь. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.6-д зааснаар халдварт өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн бол торгохоос гурван жил хүртэлх хугацаагаар хорих, бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, вирусийг бусдад халдаасан бол 1-5 жил хүртэлх хорих ялын шийтгэлтэй гэж заасан байдаг. Хавьтал болсон хүмүүс сайн дураараа шинжилгээнд ороогүйн улмаас өөрийгөө болон улс орноо аюулд унагах эрсдэлтэй байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-25 150.129.143.236

Хошин шог ,зохиолын дууны тоглолтуудыг хотод бүр мөсөн хоригло энэ оркуудын урлагийг тэр хөдөөд нь гаргаж байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-11-25 66.181.186.133

hugatsaa zaah heregtei 11sarin 29 gehed irehgui bol arga hemjee avna gedeg ch yumu

Avatar

Зочин 2020-11-25 64.119.17.226

Энэ хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй. Яагаад шинжилгээ өгөхгүй байна.

Avatar

h 2020-11-25 59.153.115.172

hurdan ochoocheee.hvmvvsee..

Avatar

Уриалга 2020-11-25 66.181.183.108

Ухамсраараа очоод өгөөрэй хүмүүсээ айх эмээх юмгүй шүү дээ, айхж байх тусмаа түргэхэн рчиж шинжилгээгээ өгөөрэй гжрийнхэ болон хайртай бүхнээ хамтдаа хамгаалаараы

Avatar

Зочин 2020-11-25 202.21.107.73

Зургийг ил тод тавиад өг…

Avatar

Зочин 2020-11-25 202.21.107.73

шоронд нь хатаагаад өг ..

Avatar

Xochin 2020-11-25 66.181.161.95

Yagaad ingeed huvia hicheegeed bdag yum, ardachlal huniig iim uhamsargui bolgoj bna da, ard ni ochnoon olon hunii aj amidral, ochoon olon hunii ajil hodolmor zutgel baigaag yagaad oilgodguo yim be??

Avatar

Зочин 2020-11-25 66.181.161.106

Зарлаад зарлаад ирэхгүй бол жинхэнэ хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, Хайр зарлаад гуйгаад байх юм байхгүй,

Avatar

Зочин 2020-11-25 146.115.161.230

Завкайрсан нь азаартчихгээгүйн бол үхсэндээ худал хэлж нуудаг байнаа. Мал царайлаад лам мамдаа даатгаад бөө мөө гээд сууж байгаа даа тэнэгүүд. Хонгоруудаа XXI зуун тэхүү.

Avatar

Зочин 2020-11-25 66.181.185.219

ZOLBIN KORONO

Avatar

ИРГЭН 2020-11-25 192.82.69.116

Бусдыгаа ч өөрийгөө ч хүндлээд сэрэмжлээд болгоомжлоод шинжилгээгээ өгөөч ээ. Өвчин чинь хүндэрвэл үлдэц нь аюултай хор уршигтай гэж байгааш дээ. Ухаантай уужим сэтгэлтэй бай л даа

Avatar

ирээд шинжлүүлээрэй 2020-11-25 150.129.143.210

ЗАРЛААД БАЙХАД ОЧООД ШИНЖИЛГЭЭ ӨГЧИХГҮЙ АРЧААГҮЙ ИРГЭД. КОРОНА ТУСЧИХААД ХҮНДРЭЭД ҮХЭХ БОЛЧИХВОЛ УЛС ТООСОНГҮЙ ГЭЖ ЯАСАН ИХ ГОНШГОНОХ БОЛ.

Avatar

Зочин 2020-11-25 202.21.98.238

ZOHIOLIIN DUU, HOSHIN SHOG UZDEG HUMUUS UGAASAA SHAL ORKUUD…! HAA HAMAAGUI GUDAMJIND NUS SHULSEE HAYASAN, SHEEJ BAASAN, NIIGEMD BIYEE AYATAIHAN AVCH YAVJ CHADDAGGUI ORKUUD… UZEL BODOL NI UZDEG YUMTAI NI TAARSAN AMITAD…

Avatar

Монгол иргэн 2020-11-25 202.9.46.216

Хурдан очиж шинжилгээгээ өгөөчээ.яасан ухамсаргүй малнууд вэ.бүхэл бүтэн монгол орныг сүйрүүлээ шүү.бүгд л эхнэр нөхөр найз нартайгаа үзсэн байз таараа иргэнийхээ үүргийг биелүүлээчээ.яасан тэнэг малнууд вэ.хамт үзсэн улсууд нь мэдээллээ өгөөч ээ

Avatar

Зочин 2020-11-25 202.21.108.187

ЗАР ГАРСНЫГ МЭДЭЭГҮЙ ЯВААД Л М

Avatar

зочин 2020-11-25 66.181.182.221

Харх шиг харанхуйд нуугдаж байхаар очоод шинжилгээ өгөөсэй дээ

Avatar

Зочин 2020-11-25 66.181.190.223

nargij naadsan shigee shinjilgeegee uguuchee orkuudaa. Hoshin shog niitiin duu baar karaoke mongoliig ballaj baina daa

Avatar

Зочин 2020-11-25 202.55.188.106

Энэ зохиолын дуучид хошин шогчид хөдөөнөө очиж тоглолтоо хийж баймаар юм даа…үзэгчид нь дандаа хөдөөнийхэн….

Avatar

зочин 2020-11-25 192.82.77.181

Угаасаа ямар л олигтой улс хошин шог, үзэж караокед орж явах вэ дээ, тийм улсын ухамсарт найдах хэрэггүй, арай өөр арга хайсан нь зөв байх аа, тэд чинь одоо тараах халдвараа бол тараачихсан, ганцхан олж тогтоогоод нэгбүрчлэн хариуцлага тооцох хэрэгтэй, санаатай халдвар тараагчид шүү дээ

Avatar

Даяар монгол залуус 2020-11-25 66.181.161.53

энэ Д гэж писдуг эмнэлэгээс гархад нь муу лагааг амьдаар нь арьсийн хуулна хужаагий хоноцийн шээс чамайг 70 давхарт амьтан болгоноо банди аа чиний бүх мэдээлэл бгаа ац мин

Avatar

зочин 2020-11-25 66.181.191.67

тэнэг мал_ хүмүүжилгүй үхэр

Avatar

iim balai yumnuudaas bolj sungah chin utgagui 2020-11-25 66.181.186.194

er ni hoshin shog niitiin ddug hen uzdeg bilee_? erguu oerkuud shdee, tedniig hucheer barij shinjilgeegee avaa, duuudaad irheer l bolloo shdee, malnuud shinj temdeg ilrehgui bolohleer zugeer l geed tuuj yavaa daa

Avatar

Иргэн 2020-11-25 66.181.176.110

Хүмүүсийг нь олсон бол очоод шинжилгээ г авчих хугацаа болсон биз дэ. Гуйгаад байхаар дайчлаад авч болохгүй юу. Эсвэл хөдөөнөөс ирж үзээд буцчихсан хүмүүс байгаа да.

Avatar

Зочин 2020-11-25 202.9.46.155

ийм л ухамсар дорой нийгмийн хариуцлага бгүй хүмүүс хотод дүүрчээ

Avatar

Зочин 2020-11-25 66.181.184.153

Наад үзсэн хүмүүс халдвар авсан бол өвдвөл өвдөөд эдгэчихсэн, тараавал тараагаад дуусчихсан бна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж