Тавдугаар Богд Жибзундамбын 300 төгрөгийн үнэтэй гутал | News.MN

Тавдугаар Богд Жибзундамбын 300 төгрөгийн үнэтэй гутал

Тавдугаар Богд Жибзундамбын 300 төгрөгийн үнэтэй гутал

Тавдугаар Богд Жибзундамбын 300 төгрөгийн үнэтэй гутал

Монголын Үндэсний музейн Алтан сан хөмрөгийн шилдэг үзмэрүүдээс цувралаар толилуулж байна. Энэ удаа Монголын уламжлалт хувцас болох Тавдугаар Богд Жибзундамбын гутлыг танилцуулъя.


Музейн шилэн хоргоны цаана чимээгүй дүнсийх мянга мянган чухаг нандин үзмэрүүд дор бүрнээ түүх өгүүлэх ажгуу. Хэрвээ тэд гэнэт хэлд орвол өөрийг нь чухам анх хэн гэгч урлаж, ямархуу үйлд хэрэглэдэг байсан талаар уртаас урт хууч түүх дуртайяа хуучлахсан гэх саваагүй бодол төрөх нь бий.  Ерөөс аливаа нэгэн үзмэр, эд өлгийн зүйлд тулгуурлан өнгөрсөн түүхийн нэгээхэн хэсгийг, зарим тохиолдолд бүхэлд нь бүтээх ч боломжтой билээ. Үүнээс харахад музейн үзмэр эд өлөг бүр түүхэн үнэ цэнэ, мэдээ сургийг агуулж байдаг нь мэдээж юм.

Монголын бурхан шашны тэргүүн, Тавдугаар Богд Жибзундамба хутагт Лувсанчүлтэмжигмид /1815-1825/ бол Монголчуудын дунд алдаршиж үеэс үед  ам дамжин яригдаж ирсэн эрхэм хүмүн байжээ. Түүний өмсөж байсан хэмээх нэгэн гутал Монголын Үндэсний музейд хадгалагдаж байдаг. Төдий л олон хүн мэдэхгүй ховор сонирхолтой эл үзмэрийг Сан хөмрөгч Б.Ууганбаярын судалгаагаар та бүхэнд толилуулж байна.

Энэ гутал нь хүрэн өнгийн савхиар эмжиж ногоон савхиар угалз хээ үйлдэж чимэглэсэн улаан өнгийн савхин түрийтэй, шагай зулаг, хушуу хоншоорыг шар, хар, улаан, ногоон өнгийн савхи, арьсаар хээлж чимэглэн урласан байна. Гутал нь доод хэсэгтээ улаан, цагаан өнгийн утсаар туузлан хошмоглосон хөх өнгийн хилэн хараа бүхий луун хээтэй шар торгон хөвөнтэй оймстой аж.

Гутлын ул нь ширмэл эсгий бөгөөд нэлээд элэгджээ. Гутлын өндөр нь 32 см, улны өргөн найман см, улны урт 21 см байна.  Өнгөц харахад буриад гуталтай нэлээд төслөг, баахан өмсөж элээсэн байртай энэхүү гутлыг Улсын төв музейн сан хөмрөгт тэртээ 1979 онд авчээ.

“Улсын төв музейн фондод Октябрийн районы 23 дугаар хороонд оршин суугч Самбуугийн Цэрэнпагмаас ирүүлсэн гутал. Тавдугаар Богдын хэрэглэж байсан, хүрэн, хар савхин тоногтой, ширмэл ултай хуучин, зарим газраа урагдаж элэгдсэн. Худалдан авсан үнэ 300 төгрөг. Фондын үнэ 600 төгрөг”  гэсэн баримт л бидэнд үлджээ.

Тухайн үеийн Музейн удирдах газрын 1979 оны гуравдугаар сарын хурлын тэмдэглэл “Намын түүхийн институтын эрдэм шинжилгээний ажилтан О.Пүрэвийн сурвалжилжлан олж, цуглуулж ирсэн Аварзэд гэгч хүний хадгалж байсан V Богдын өрөөсөн гутлыг Богд хааны ордон музейд шилжүүлсэн” архивын баримт байна. Богдын ордон музейн сан хөмрөгт буй эл гутлын түүх намтрыг судлан тодруулах шаардлагатай байгааг тус музейн ажилтан Д.Алтаннавч тодотгосон байна. Тавдугаар Богдын гутал хэмээн тэмдэглэсэн хоёр ч гутлын талаар цухас өгүүлбээс ийм буюу.

Мэргэн уншигч та бүхэн ч энэ талаар сонсож мэдсэн сураг чимээгээ бидэнтэй хуваалцвал цаашдын судалгааны ажилд тун чиг тустай байхсан билээ.

Мэдээллийг Монголын үндэсний музейгээс 2015 онд эрхлэн хэвлүүлсэн “Монгол Улс 1911-1921 Шилдэг үзмэрийн дээжис” каталог номын 28-29-р талд буй “Богд Жибзундамбын гэгдэх гутал” өгүүллээс товчлон авав.

А.СҮРЭН                         

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-11-25 49.0.212.165

Анхны хоёр Богд бол Монгол хүмүүс байсан. Бусдыг нь Түвд газраас шарын шашны тэргүүнээр нааш нь томилж ирүүлдэг заншил тогтож байсан. Учир нь Монголчууд Манжийн колони болсон цаг үе юм. Ер нь манай өвөг дээдсийн арчаагүйдлээс үүдэлтэйгээр бусдын колони болжээ. Бүр эрт Монгол туургатан чинь Түрэгийн колони болж байлаа. Хамгийн сүүлд Зөвлөлтийн нэг ёсны зөөлөн колони болж билээ

Avatar

Зочин 2020-11-25 49.0.212.13

дондогдуламын хатгамалтай торгон гутал цуглуулагчид байсан.

Avatar

Зочин 2020-11-25 64.119.19.198

1 turrug 2 $ toi tenchvv bailaa gej .. tegheer 600 $ iin gutal sh dee ter viiin . odoogiin 60000 $ toi tenchene

Avatar

Зочин 2020-11-25 202.9.40.14

Богд хааны музейд янз бүрийн гоёмсог гуталнууд нь байдагсан

Avatar

Лхагва 2020-11-25 202.9.47.31

8 см гэхээр арайл нарийхан санагдаж байна

Avatar

Зочин 2020-11-25 192.82.68.100

тэр эхлээд хүүхэд байсан ш дээ ккк мал минь

Avatar

DGG 2020-11-25 66.181.180.161

Хүүхдийн гутал байна шүү дэ 21*8*32см

Avatar

Зочин 2020-11-25 122.201.23.84

Монгол улсын төлөө зүтгэсэн хүн юм билээ, эрдэм номтой, хар багаасаа /5 настай/ Монголд суурьшсан хүн дээ хө.

Avatar

DGG 2020-11-25 66.181.180.161

5 дугаар богд уу?

Avatar

Зочин 2020-11-25 198.144.120.234

8-р богд чинь манин г*** байсан тэмбүүндээ болж хамар нүүр хүн авах юмгүй болсон. Лам банди нараас сонгож бэлгийн ажил хийдэг байсан зураг хөрөг ном зохиол элбэг. Гадаадын жуулчид энэ тухай орос хэл дээр бичсэн байдаг.

Avatar

партизан 2020-11-25 192.82.68.100

орос руу гаа тонил муу улааны орхидос

Avatar

Зочин 2020-11-25 202.21.107.73

Богд гэдэг түвдийг нэг их дөвийлгөөд хэрэггүй дээ..

Avatar

bid ooriin tvvh soeltoi ard tvmen shuu. 2020-11-25 64.119.23.110

vvh tvvhgui uls baij bolohgui ee. bidentei adil kazak kirgez ulsd yahad uls baij vzsen tvvh baihgui , bicheg vsegui tvvhendee neg nom bicheegui geed l manai uls olon zvilseer ogt oor ch dee. iimend tvvhiin ed zvilsiig olon tvmend haruulij medvvlij baival san daa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж