Covid-19: Шүүхийн тамгын газраас хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Covid-19: Шүүхийн тамгын газраас хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор Шүүхийн тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийг баталлаа.

Энэхүү удирдамжид гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүлэх, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн үйлчилгээг хүргэх, шүүхийн байранд аюулгүй байдлыг хангах, хамгаалах удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолтой танилцах бол ЭНД дарна уу.

“Шүүхийн тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-тай танилцах бол ЭНД дарна уу.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж