Тэрбумын хадгаламжийн хүүгээ л тэглэчих, гишүүд ээ! | News.MN

Тэрбумын хадгаламжийн хүүгээ л тэглэчих, гишүүд ээ!

Тэрбумын хадгаламжийн хүүгээ л тэглэчих, гишүүд ээ!

Тэрбумын хадгаламжийн хүүгээ л тэглэчих, гишүүд ээ!

Монголын ард түмэн ядуу ч улстөрчид нь хэмжээлшгүй баян болохыг банкинд хадгалуулсан хадгаламжаас нь харж болно. Мөн хэд нь жинхэнэ мачийж, тэрбумаар тоологдох хадгаламжтай болсон бэ гэдэг шалгуураар шүүвэл тэнцэж үлдэх нь хэд бол… Гэвч хадгаламжийн цэвэр, бохирыг “шүүхээс” өмнө хууль тогтоогчид хадгаламжийн хүүг царцаая, тэглэе гэж ярьдаг болжээ. Тухайлбал, 22 тэрбумын хадгаламжтай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, 4.1 тэрбумын хадгаламжтай Б.Дэлгэрсайхан нар өчигдөр Түр хорооны хурлын үеэр “Хадгаламжийг хүүгүй болгоё, хүүг нь царцаая” гэж попров.

Зээлийн хүүг бууруулах шаардлага байгаа нь үнэн ч хадгаламжийн хүүг тэглэвэл юу болох вэ. Таван цаасны ашиг харж, хадгаламжид хийсэн мөнгөө иргэд татаж эхэлнэ.

Угаасаа УИХ-аар хугацаагүй хадгаламж, харилцах хадгаламжийг хүүгүй болгох асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй. Бүр нэг ард түмнээ дарлаад сурчихсан, хууль тогтоогчид нь өөрсдийгөө тойруулаад л хууль хэлэлцдэгийн жишээ энэ болно, харж л байгаарай. Учир юу вэ гэвэл 10, 20 тэрбумын хадгаламжтай нь улстөрчид. Тиймээс ч боловсруулагдсан хуулийн төсөлд нь өндөр хадгаламжид хүү тогтооё бус, хугацаагүй болоод харилцах хадгаламжид хүү тогтооё гэдэг заалт орсон байх жишээтэй. Харин хугацаагүй хийгээд харилцах хадгаламжийг хэн бүрдүүлдэг вэ. Дунджаас доогуур орлоготой иргэд голчлон бүрдүүлдэг.  Онцгой шаардлага гарсан үед хэрэглэхээр банкинд хадгалуулдаг. Одоо харин хадгаламжийг хүүгүй болгох нэрийн дор энэхүү хоёр төрлийн хадгаламжий хүүгүй болговол яах вэ, өсөхгүйгээс хойш авъя, гудсан доороо хийж байгаад хэрэгтэй цаг ирэхэд нь ашиглая гээд л татна.

Угаасаа ч Монголбанк бодлогын хүүгээ 2 хувиар бууруулсны дараагаас банкин дахь мөнгө гадагшилж эхэлснийг тэргүүн дэд ерөнхийлөгч нь хэлнэ билээ.

Зээлийн хүүг бууруулах сонирхол зөвхөн хууль тогтоогчдод байгаа юм биш. Бизнес эрхлэгчдээс эхлээд ард түмэнд бий. Гэхдээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болгосон хуримтлуулах гэдэг том тогтолцоог зээлийн хүүг бууруулах нэрийн дор нурааж болохгүй.

Хэт попорч, захиргаадалтын арга хэмжээ авбал арилжааны банк оршин тогтноход ч бэрх болно. Ард иргэдийн банкинд хадгалуулсан хэдэн бор төгрөг ч байхгүй болно. Иймээс банк санхүүгийн салбарыг гадарлах хүмүүс нь энэ асуудлаар ярьж, мэдэхгүй нь дуугай сууж байх нь хамгийн хэрэгтэй байна. Тэнэг хүний дуугүй нь сүрлэг гэж үг бий байх аа.

Дахиад хэлэхэд хадгаламжийг хүүгүй болгоё гэдэг санал санаачлага гаргаад байгаа гишүүд чаддаг юм бол банкин дахь тэрбумын хадгаламжуудаа хүүгүй хадгалуулж, зээлийн хүүг бууруулахад нэмэр болооч… Яс тулаад ирэхээр чадахгүй шүү дээ. Зүгээр сууж байгаад хэдэн саяар нь мөнгө хийхээ л урьтал болгоно.

Уг нь улстөрчид нь улсаа боддог байсан бол энэ олон жилийн хугацаанд банкинд мөнгөө хадгалуулж, мөнгө хүүлэх бус хөрөнгийн зах зээл рүү хийж, хямд хүүтэй, урт хугацаатай зээл бий болгохын төлөө зүтгэх ёстой байсан юм. Гэвч энэ хугацаанд тэд ийм алхам хийгээгүй, харин уралдаад л банк руу гүйцгээсэн. Одоо харин цар тахал дэгдэнгүүт хадгаламжийн хүүг царцаая, тэглэе гэж эх орончийн дүр эсгэх. Цаад бодлого нь юу вэ, хугацаагүй хадгаламж, харилцах хадгаламжийг хүүгүй болгож, ард түмнээ л дарлаж амьдрах санаа шүү дээ.

Хэдэн сарын өмнө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монголд хуурамч эм ихээр зарагдаж байна гэж дуулиан дэгдээсэн, Эрүүл мэндийн яам нь няцаасан. Түүний дараа юу болсон билээ, хуурамч эмтэй тэмцэх шинэ агентлаг байгуулсан. МАН-ынхан ийм зүйлдээ гаргуун. Одоо харин Covid-19 цар тахлаар далимдуулж, бага дүнтэй хадгаламжийг хүүгүй болгох санаа өвөрлөж буй бол зогсоорой, томчуудыгаа эхэлж, хүүгүй болгочихоод дараа нь багийг хүүгүй болгох талаар яриарай.

Мөн МАН 2016 онд Засгийн эрх авахад ам.долларын ханш 1600 төгрөгтэй тэнцэж байсан, өнөөдөр 2800 давлаа. Долларын ханш өсөхийн хэрээр төгрөгийн ханш суларч, иргэдийн амьжиргаа доройтох боллоо. Авсан цалин, зээлсэн нь зээл нь инфляцад идэгдэж дууслаа. Ардчилсан намыг Засгийн эрх барьж байхад 50 сая төгрөгийн зээл банкнаас авахад бас ч гэж хөөрхөн хөдлөөд унац өгдөг байсан бол өнөөдөр 100 сая төгрөгийн зээл авахад тэр хэмжээнд ашигтай ажиллаж чаддаггүй боллоо гэж ярих хүн бишгүй бий. Хадгаламжийг хүүгүй болгох тухай попорч суухаар ам.долларын ханшийг бууруулах ямар боломж байна, түүнийг эрэлхийлэх арга замыг Засгийн газар, Монголбанк хоёртоо зөвлө, шаард. Энэ чинь Монголын ард түмэн, бизнес эрхлэгчдэд хамгийн том буян болно.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

82 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-25 192.82.68.243

Төрийн албанд морь нохой мэт зүтгүүл. Хангамжийг нь 100% хасч ташуурдан ажиллуул. Муу ажиллаж хахууль авч лобби хийвэл цаазаар авч цэвэрлэ. Ингэж байж 76 малыг заазанд оруулж үүлдэр дээшлүүлнэ

Avatar

Зочин 2020-11-25 64.119.25.84

Хадгаламжийн хүүг цөөн хэдэн сар л тэглэж, зээл төлөлтийг энэ хугацаанд түр хойшлуулья.Халдвар дэгдсэн энэ хүнд үеийг давахад, энэ нь мөнгө зээлдэгчидэд ч,банканд ч бас хадгаламж эзэмшигчидэд ч, бүр улс ард олонд ч чухал юм биш үү.Тэгээд үүнийг хэрэгжүүлэлгүй ,зээлдэгчид графикийн дагуу зээлээ төлөөд байх боломж байна уу. Эсвэл бүр хүндрүүлж,их өр зээлэнд унагаж, барьцаалсан орон сууцнаас нь эхлээд ,бүх эд хөрөнгийг нь хураалгаж хохироон, улс даяар жинхэнэ ядуурал үүсгэх гээд байна уу.

Avatar

Зочин 2020-11-25 103.229.123.86

Зээлийг хойшлуулах шийдвэр гаргалаа гээд мэдэгдэл хийгээд , банкуудтай уулзахад нь банкууд нь тэгвэл хадгаламжаа хүүгүй болгочих гэж хариу барилгүй яахав. Хэлсэн үгэндээ бантаад хүүгүй болгох хуулийн төсөл Төв банкныхандаа үүрэгдээд би муу нэртэй болох гээд байна , Их хурлаар тогтоол гаргуулна гэчихгүй юу даа. Ингээд эдний тэнэгэрлээс болж Монгол улс чинь 2 дахь Венесул боллоо ш дээ. МАНГАРыг сонгосон ЗОРИГТ монголчуудаа

Avatar

Irgeen 2020-11-25 202.9.40.127

Eee ta nar chin youn jijighen mongo yarifagiin ene humuus dund chin eronhii said bayatsogtod 10 say euro zeeluulsen hun bga shdee. Mongol togrogoor 36 terbum togrog shdee.

Avatar

Зочин 2020-11-25 202.126.90.145

Та хоёр буян болоод өөрсдийнхөө хадгаламжийн хүүг царцаачихаач. Тэгээд наана суугаа бусад тэрбумтангууддаа уриал. Овоо нөлөө гарах байх шүү. Зөвхөн та нарынхыг царцаахад.

Avatar

ЗОЧИН 2020-11-25 103.212.116.225

УИХ,ЗГ, ТӨР ЗАХИРГААНД АЖИЛЛАЖ БУЙ,ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД,ОЛИГАРХУУД,АВИЛГАЧИД,ТЭРГҮҮН БАЯЧУУД, БНКИНД ХЭДЭН ТЭРБУМ,ХЭДЭН АРВАН ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ ЕС ХҮРЭЛСҮХ,УИХ-ЫН ГАНБААТАР,ДЭЛГЭРСАЙХАН,ДАРХАНЫ АЛИА ХҮҮХЭН 10 ТЭРБУМТАЙ ЛУЙВАРЧДАД ИЧИХ БУЛЧИРХАЙ БАЙХ ЁСТОЙ ДОО,ӨӨРСДИЙНХЭЭ ТЭРБУМЫН ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖУУДЫГ ХӨНДӨХГҮЙ,ХАРИН ДУНДЧУУД,ХЭДХЭН ,тав,АРВАН САЯЫН ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖ, ХАРИЛЦАХЫН ХҮҮГ НЬ ТЭГЛЭХ ГЭНЭЭ,ЯАЖ ИНГЭЖ ЧАДАЖ БНА АА,ЁСТОЙ ЦАЙРЧИХСАН ЭНЭ ЛУЙВАРЧИД ӨӨРСДИЙНХЭЭ ХАДГ-Г ТЭГЛЭ.

Avatar

Зочин 2020-11-25 202.9.46.158

энэ 2-оос Ганбаатар нь хадгаламжтай болох үндэслэлтэй.Түүнээс биш монголд хадгаламж эзэмшигчид бараг бүгд луйварчид шүү.Зүгээр улсын өмч,баялгаас л хулгайлж л мөнгөтэй болчихоод түүнийхээ %хүүг идээд л сул амьдарч б.гаа.Хадгаламжийн хүүг "тэг"л хэрэгтэй.Шударгаар амьдрагчид бүгд л байрын зээлтэй шүү.

Avatar

Зочин 2020-11-25 192.82.77.232

Та хоёр эхлээд өөрсдийнхөө хадгаламжийг улсад хандивлачих, дараа нь улсын мөнгө идэж баяжсан нөхдийн хадгаламжийг зарлаад хүүг нь тэглэ, тэгээд ард түмэн рүү дайр за, хүүхдийн сургалтын төлбөрийг хадгалуулсан ард түмний мөнгөөр та хоёр яах гэсэн хулгайчууд вэ

Avatar

Зочин 2020-11-25 202.9.46.248

Fuck you, nerteigeer n chi uuriihuu hadgalamjiig buyanii baiguullagad handiwlachih

Avatar

Иргэн 2020-11-25 202.9.46.160

Тийм зориг байна уу? Гишүүдээ? ЕС-аа та эхлээд татгалзаач….. Тэгвэл юм ч өөрөөр эргээд л явчихна даа???За тий зориг гарагчих ЕС-даа Гуйж байна гэдэг шиг нээрээ тий зориг байна уу?????? Монгол улс арай өөрийг чинь өлсөгчихгүзй байлгүй дээ….

Avatar

777 2020-11-25 202.126.90.70

хадгаламжтаы нь нэг удаа хүүгээ боль ч гэх шиг,тэр хадгаламжийн хүү гэж авсныхаа төлөө татвар төлдгийн улсад, бас хадгаламж барьцаалж зээл авчихсан байгаа адилхан тэр зээлийн хүүг нь зогсооо тэгвэл,

ингэж улс төржихгүй ээ

Avatar

Ok88 2020-11-25 66.181.161.88

Teneg Choijoo 2016 ond garch ireel.dollariin nootsgui, hasah ruugaa orson bna geel 1800 2000 2300 geed puujindsandaa

Avatar

Зочин 2020-11-25 66.181.183.226

Гэрээтэй хадгаламжийн хүүг зогсоовол хувийн өмч дээрэмдлээ гэж үзнэ. Харин цул баян нуль тэрбумтнууд сайн дураараа царцаа эрх нь бна. Хүүхдийн хадгаламж ч яваа шүү!!! Эргүүтэхээ боль

Avatar

Зочин 2020-11-25 66.181.178.96

1 тэрбум төгрөг гэдэг бол 352 мян.доллар юм байна. Манай нэг найз 1990 оноос хойш тасралтгүй хувийн бизнес (барилга, ваакум цонх г.м.) хийсээр бие нь муудаад 2018 онд гэртээ суусан. НДШ олигтой төлөхгүй явсан учир тэтгэвэр гэх олигтой юм авдаггүй юмаа. Мань хүн хадгаламжид 1 тэрбум жаахан гаруй ₮ хадгаламжтай юм, түүнийх нь хүүг зогсоовол манай хүн орлогогүй болох юм байна л даа!?

Avatar

Зочин 2020-11-25 139.5.217.197

Битгий шaa, миний xvv ее!!!

Avatar

Зочин 2020-11-25 202.55.188.105

Tom hadgalamjtai humuus chin ter munguu offshore ruu gargaval bank dampuurch jijig hadgalamjtai humuus huld ni uregdene, iim yum meddeggui parazituud zugeer duugai l baigaad ug

Avatar

зочин 2020-11-25 64.119.20.69

200 саяаас дээш хадгаламжтай хүмүүсийн хадгаламжийн хүүг тэглэчих. Тэр цагт та хоёрыг юм хийсэнд тооцох юм. Хийж чадахгүй бол өөрсдөө огцор

Avatar

Зочин 2020-11-25 192.82.75.164

Их мөнгөтэй хүмүүс мөнгөө татвал банк хэцүүдэж бага мөнгөтэй хүмүүс хохирол магадлал бас бна гэдгийг бодолцоорой

Avatar

Зочин 2020-11-25 139.5.217.197

Татахгуй ээ. Татвал хадгалуулсан едреес нь хойш xvvг хугацаагуйгээр тооцдог юм.

Avatar

Зочин 2020-11-25 66.181.161.80

Улс ард түмэн ядуу байна цар тахал тэрбумтнаас эхлээд гуйлагчинг хүртэл хэнийг ч дайрна. Хичнээн баян байгаал цар тахалд нэрвэгдвэл мөнгөө орхиод л үхнэ. Бүгдээр их оронч санаачлага гаргаж ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын гишүүд сайд дарга нар тэрбумтан саятан хувь хувьсгалын эзэд ээ 2020оны жилийн эцсийн хадламжын хүүгээ эх орондоо ядуу ард түмэндээ хандив болгон өгч эдийн засаг аа сэргээе.

Avatar

Зочин 2020-11-25 139.5.217.197

Оны эцэст мурих нь уу?

Avatar

Зочин 2020-11-25 202.21.98.238

HEDEN JIL HOOLOO HASAN BJ TSUUHUN HEDEN TUGRUG TSUGLAASAN. 30 SAYA HUREHGUI HEDHEN TUGRUG BANKAND BGAA. HEREV HADGALAMJIIN HUUG TEGELVEL MUNGUU TATAJ AVAAD SHUUD DOLLAR BOLGOOD BELNEER NI HADGALCHNA ZUGEER. INGEJ DUNDAJ DAVHARGAA SHULAH BODOLGO HEREGJUULEH YUM BOL BUTSAAGAAD EDIIN ZASGAA L SHOROOND HUTGANA SHUU!!! TUGRUGIIN UNE TSENEE HAMGAALYA L GEJ BODOJ BGAA BOL HET IH HADGALAMJUUDAA L ZOHITSUUL. HULGAICH ERDENE, UNDARMAA METIIN NOVSHNUUDAASAA BIDNII TATVARIIN MUNGIIG BUTSAAJ AV!!!

Avatar

рррр 2020-11-25 139.5.219.12

ҮНЭХЭЭР Л ИЙМ ЗҮЙЛ ЯРИМААР БАЙГАА БОЛ ЭХЛЭЭД ТЭРБУМ ТӨГРӨНИЙ ХАДГАЛАМЖАА ХАРИЛЦАХ ДАНСАНДАА ШИЛЖҮҮЛЭЭД ТҮҮНИЙХЭЭ ХУУЛГЫГ НЬ ХАРУУЛЧИХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ОЛОН ЮМ БҮҮ ДОНГОС

Avatar

Зочин 2020-11-25 192.82.67.100

Хүн шудрага хөдөлмөрөөрөө хангалттай мөнгө хуримтлуулсан байж болно Даан ч энэ Их хурлын гишүүд гэж хулгай хийхээё өөр юу ч мэдэхгүй МУДАК-ууд

Avatar

иргэн 2020-11-25 202.179.27.138

манайх өндөр Орлоготой иргэдийн Татварыг нэмэх хэрэгтэй

Avatar

Хэнийх байх нь хамаагүй ээ 2020-11-25 202.179.8.118

Хадгаламж хэнийх байх нь хамаагүй ээ. Банкны хадгаламжийн хүүгээр оролдох популист шийдвэрүүд нь эдийн засгийг а**х гэсэн л арга ш д.

Мөнгөө хүүтэй хадгалуулах нь банкаар дамжуулж бусад хүмүүст мөнгөө ашиглуулж байгаа нэг л хэлбэр. Банканд байгаа хадгаламж гэрт, гудсан дор орвол эдийн засаг шууд зогсоно гэдгийг ойлгодог хүмүүс л УИХ-д иргэдийг төлөөлмөөр байна.
Игрун баян бол Улс баян гэдэг дээ

Avatar

Зочин 2020-11-25 139.5.217.197

100 сая тегрегеес дээш хэмжээний хадгаламжийн хууг тэглэ!!!

Avatar

Зочин 2020-11-25 202.126.90.145

Тэрбумаас дээшхийг!

Avatar

Зочин 2020-11-25 192.82.75.164

Өндөр хадгаламжтай хүмүүс 1 төгрөг ч үнэ цэнэтэй ашгаа өгдөг гэдгийг сайн мэдэрсэн хүмүүс. Хэрэв өндөр хадгаламжийг өгөөжгүй болгочихвол тэд эргэлзэх юмгүй аваад л эргэлдүүлчихнэ. Маш их мөнгө банкнаас гараад явчихвал банк хэцүүдэж үүнд нь бага хадгаламжтай хүмүүс чирэгдэж хохирох магадлал бас бий. Үүнийг эрхэм ухаантнууд бас бодолцож бгаа гэдэгт итгэнэм. Баячуудын хөлд ядуучуудна чирэгдэж хамгийн түрүүнд хохирох вий.

Avatar

Зочин 2020-11-25 66.181.189.158

Банкаа татаад унагачихвал улс нь чадрана, улс чадарвал хамгийн түрүүнд дарга нар гадагшаа зугтана

Avatar

Зочин 2020-11-25 139.5.217.197

Хил хаалттай байгаа.

Avatar

Зочин 2020-11-25 103.212.118.102

Munguu bankinii huugeer n usguj ashig oldog nuhduudiin ami tasarchih geed baih shig baina. Yasan huvia bodson humuus baidag bainaa.Ta nariin mungiig bank busdaar chin zeel nereer usguj ugdug. Ter mungiig chin usguj ugdug busad chin odoo ajil biznes n tag zogschood tur harj uzeech geed baina.Ted suhurvul hen ta nariin muniig usguj uguh ve?

Avatar

Зочин 2020-11-25 202.9.41.1

Банкны хадгаламжийн хүүг зогсооно гэж байгаа чинь бусдын өмчийг үнэ төлбөргүй түрээсэлж авч ашиглана гэсэн үг ш дээ.

Avatar

havtasnii gol 2020-11-25 5.181.92.40

Ediin zasgiin naad zahiin medleggiu, too unshij chadahgiu hun sangiin jamand ajillahaar mongol oron you boloh be? arai denduu habtasnii goluud baih youm daa hoorhii.

Avatar

я 2020-11-25 89.187.191.116

Ганбаатар, Дэлгэрсайхан гишүүд өөрсдийнхөө хадгаламжийг хүүгүй 2021 оны 7 сар хүртэл банкнаас авахгүйгээр хадгалж коронод дарлагдаад байгаа аж ахуйн нэгжүүдийн өрийн хүүнд нь туслалцаа үзүүлэх уриалга гаргаач. Үнэхээр л ард түмнээ жинхэнээсээ боддог юм бол…. Дүр эсгэгчид бол садахгүй л байх…. Энэ 2-ийг харъя ард түмээн.

Avatar

Зочин 2020-11-25 66.181.180.197

Ганбаатар чи чаддаг юм бол барааныхаа үнийг 50 буулга,Дэлгэрсайхан чи уурхайгаа улсад өгчих,тэгээд хадгаламжийн хүүхдээ 70 хувийн татвар төлчих тэгвэл хүмүүс зээл авахаар больж зээлийн хүү буурна за чацага царайлаад чадахгүй л дээр.ха ха ха

Avatar

Зочин 2020-11-25 192.82.76.133

3000вагонтой хүн шүү дээ

Avatar

Зочин 2020-11-25 64.119.16.58

Яг үнэн

Avatar

Хөрөнгийг нь 3 удаа хураасан 2020-11-25 196.53.0.193

Ардын нам өнгөрсөн зууны дундуур ард түмний хөрөнгө, мал хуйг 3 удаа хурааж байж нийтээр нь ядууруулан нэгдэл гэдэг юм байгуулж, түүндээ элсүүлж байсан. Одоогийн засаг маань иргэдийн хадгаламжийг бас 3 тасдан хурааж авахаар шийджээ. Эхлээд хүүг нь тэглэн хурааж авна. Дараа нь хадгаламжийн талыг нь тэглэн хурааж авна. Эцэст хадгаламжийн үлдсэн талыг нь хурааж авна. Тэгээд цахим нэгдэл маягийн юм байгуулна. Өмч хадгаламжаа хураалгаж хувхайрч хоосорсон хүмүүс өлсөхийн эрхэнд цахим нэгдэлд элсэнэ.

Avatar

Зочин 2020-11-25 66.181.182.59

Булгантуяа яаж Сангийн яаманд ажиллаж байсан юм болоо, хэхэ.

Avatar

Зочин 2020-11-25 66.181.182.59

Ганбаатар Оргил дэлгүүрийн бараагаа үнэгүй худалдах уу…
Дэлгэрсайхан уул уурхайгаас олборлосон олборлолтоо үнэгүй зарах уу…

Avatar

Зочин 2020-11-25 202.55.183.178

Gadaadad har ajil hiij baigaa, bor zurheeree huviaraa hudulmur erhleed heden tg hurimtluulaad bankind hadgalamjind hiisen, bair avchih geed huleej baigaa olon hun bgaa. Ter bolgonii hadgalamjiig teglene gevel hen ch bankind mungu hiihgui. Gishuud eniig medehiin deedeer medej baij ingej poporch bolohguie.

Avatar

Зочин 2020-11-25 66.181.183.205

Ёох энэ 2 царайг харахыг хүсэхгүй байна Би уул нь зээдээ хэдэн төгрөг цааш сар бүр цалингаасаа хийдэг үүний төлөө авах өмсөхөө өөрөөсөө харамладаг Одоо тэгээд хэний бизнесийг дэмжих гэж энэ мөнгөний хүүг хасч байна вэ

Avatar

Зочин 2020-11-25 59.153.114.47

Ene 2-iin hadgalamjiig huugui bolgoyo

Avatar

Хадгаламжийн хүү бол түрээсийн төлбөр 2020-11-25 23.249.172.165

Банкинд мөнгөө хадгаламж хэлбэрээр түрээслүүлэн ашиглуулж хүү хэлбэрээр түрээсийн төлбөрөө авдаг ядарсан иргэдээсээ хүүг нь тэглэх нэрээр түрээсийн орлогыг нь дээрэмдэж тэглэх гэж байгаа бол банкны хадгаламж эзэмшигчдийн амьдардаг байрны түрээсийн төлбөр бас ажлын байрных нь түрээсийн төлбөрийг нь тэглэж өгөөд хадгаламжаа барьцаалаад хүүгүй, шимтгэлгүй зээл авах эрхийг өгөх хэрэгтэй. Угаасаа хадгаламжийн хүүг тэглэх нь зээлийг хүүгүй болгох гэсэн санал биз дээ. Хадгаламж эзэмшигчид бас зээл авна

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-11-25 202.9.46.177

ГАНБААТАР ДЭЛГЭРСАЙХАН ХОЁР БОЛ ӨНӨӨДӨР НИЙГМЭЭ ӨНГӨЛЖ ЯВАА МАШ ОЮУНЛАГ ХОЁР БИЗНЭСМЭНҮҮД ХАДАГАЛАМЖИЙН ХҮҮГ МАШ БАГА БОЛГОХ НЬ ЗӨВЛДӨӨ ӨНДӨР ДҮНТЭЙД НЬ ТАТВАР ТОГТООЖ 100 САЯАС ДООШ БОЛ ТАТВАРГҮЙ Л БОЛГОХОД БОЛНО ,,,МӨН ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖИНД ЗААВАЛ ТАТАВАРТАЙ БАЙЖ БОЛНО ХОЁР ГИШҮҮНЭЭ ШҮҮМЖЛЭХ БИШ САНАА ОНООГ НЬ САЙН Л СОНСОЖ ХЭРЭГЖҮҮЛЭХД АНХААРАХ НЬ ЗӨВ

Avatar

Зочин 2020-11-25 122.201.22.48

Хүний хадгаламжруу халдахаа боль Уих д жаахан толгой сайтай боловсролтой юмнууд ордог болоосой

Avatar

Zochin 2020-11-25 103.14.36.18

Ганбаатар та Оргил худалдааны хүнсээ үнэгүй болгоно уу, түүний дараа банкууд зээлийн хүүгээ зогсоох тухай ярьж болох юм.

Avatar

Зочин 2020-11-25 64.119.16.123

100 саяаас доош хүү төлөөд өндөр хадгаламжуудыг тэглэх

Avatar

Булгантуяагийн нэрийг УИХ-с татах хөдөлгөөн өрнүүлье 2020-11-25 64.119.18.137

Ж.Ганбаатарын оргил худалааны хүнсний барааны үнийг 50%-р буулгая Дэлгэрсайхан гэдэг нөхрөөс ард түмэн Төмөртэйн уурхайг төрийн мэдэлд авья тэгээд Зандандатар шиг төрийн хүчний байгуулгыг ашиглаад булаагаад авч болно. Та нар ард иргэдийн хадгаламжийн хүүний мөнгийг булаан авна гэж байгаа бол адилхан та нарын өмчийг төрд авах болно. Булгантуяа гэж ёстой дипломын гол мэдлэг хомс хүүхэн байна дахин чамайг УИХ-д гаргаж болохгүй юм байна

Avatar

Хүүг тэглэх зөв 2020-11-25 202.55.188.45

Банзны хадгаламжийн хүү жилд 3 байхад болно шүү дээ . Дэлхийд иым л байна . Монголд 16 хувь . Арай арай . Энэ бичээд байгаа гарууд хөлсний хүмүүс юм байна даа . Тэгээд зүгээр жилд 13 хувь аваад явах нь хамаагүй ашигтай тул бизнес хийх шаардлагагүй болоод байгаа . Энэ янзаар бол монгол сөнөнө шүү днэ . Иймд яаралтай хүүг буулгаж , монголд бүтээн байгуулалтанд энэ мөнгөөө оруулдаа

Avatar

t 2020-11-25 59.153.115.172

tgvl delhiid DNB ungur irgen bvr hurimtlal hadgalamjtai.inflyats baga.ajlinn bair sain.amidrah nuhtsul gd olon yimni ilvv bdag tuhai bas yarih yostoi bh…

Avatar

Зочин 2020-11-25 66.181.184.203

Монголд инфляц хэдэн хувьтай байгаа вэ лав 9 хувиас дээш байх. Гэтэл хөгжингүй улсуудад тэр инфляц чинь 2 хүрэхгүй хувь байдаг шүү. Инфляц тооцсон хүүг хадгаламжиндаа тооцож авдаг. Тэх хадгалуулсан мөнгийг чинь банк цааш нь зээл болгож бизнесийг, иргэдийн хэрэглээг дэмжиж байдаг юм ш дээ

Avatar

Иргэн 2020-11-25 66.181.187.38

Мөнгөндөө хахаж цацсан 2 попорчин чинь хүний хувийн хадгаламжинд халдах эрх байхгүй шүү та муу хоёрт.

Avatar

Банкны хүү бол түрээсийн төлбөр 2020-11-25 196.53.0.129

Банкны хадгаламжийн хүүг зогсооно гэж байгаа чинь бусдын өмчийг үнэ төлбөргүй түрээсэлж авч ашиглана гэсэн үг ш дээ. Хадгаламжийн хүүг зогсоовол бүх төрлийн түрээсийн төлбөрийг бас зогсоож түрээсийн өмчүүдийг үнэгүй ашиглуулах хэрэгтэй. Хадгаламж эзэмшигчид бас хадгаламжаа барьцаалаад хүүгүй, шимтгэлгүй зээл авах эрхтэй байх ёстой. Ингэж байж шударга болно.

Avatar

Зочин 2020-11-25 192.82.74.216

Миний таних нэг Япон өвгөн 1 сая $ Монголын банкуудад хуваан хийж мөнгө хүүлдэг . Өөр олон Япон Солонгосууд иымэрхүү аргаар монголын банкныг шулж мөлжиж хүүлж байна .

Avatar

g 2020-11-25 59.153.115.172

tednees avah heregtei.baga mungutei irgeded nuluutei.terbumtai gishvvd avilgachdad yu ch bish..

Avatar

Зочин 2020-11-25 66.181.179.137

Энэ Дэлгэрсайхан гэж худлаа ярьсан нөхөр монголын төмрийн худрийг ганцаараа цуслаад идээд офшордоод дуусгалаа. ядаж талыг нь ард түмэнд ӨГ

Avatar

Зочин 2020-11-25 192.82.74.216

Шударга үнэний туйл Хүрэлсүх нь 1.7 тэрбум төгрөг хүүлнэ. Ганбаатар мэтийн ПОП-ууд нь ард түмний мөнгийг банкаар хүүлчээд иймэрхүү АКЦ хийж жүжиглэнэ. Хэзээ ард түмэн АРД ТҮМЭН шиг болох юм бэ. Хулгайчдаа төрийн толгойд залсаар л бх уу

Avatar

Банкны хүү бол түрээсийн төлбөр 2020-11-25 196.53.0.129

Хадгаламжийн хүүг зогсоочихвол урьдчилсан хүүт хадгаламжинд мөнгөө хадгалуулаад хүүгээ урьдчилж аваад амьдардаг хүмүүс орлогогүй болно. Өмчөө түрээслүүлэх, хадгаламжаа зээлдүүлэх 2 чинь адилхан л түрээслүүлж байгаа хэлбэр шүү дээ. Адилхан л бусдын өмч баялагийг тодорхой түр хугацаанд авч хэрэглээд хэрэглэсний төлбөртэй нь хамт бүрэн бүтэн буцаагаад өгч байгаа хэлбэр ш дээ. Тиймээс хадгаламж эзэмшигчид бол хадгаламжийн мөнгөө түрээслүүлэгчид юм аа. Үнэ төлбөргүй түрээсийн үйлчилгээ байдаггүй.

Avatar

Зочин 2020-11-25 202.9.46.9

HADGALAMJIIN HUUG TEGLEH N BURUU ENE N ERGEED BANKAA DAMPUURUULAN, UUNII OROND TERBUUMIIN HADGALAMJTAI HUMUUSIIN HUUG TEGLEH HEREGTEI

Avatar

Zochin 2020-11-25 66.181.176.171

Neg ne UB hotiin hamag bolomjiin gazriig horoolol horoolloor ne avch, zarj bayejsan Neg ne mongoliin hamag bayelagiig udur shunegyi uragsh zuusuur bayejsan nuhduud gej boddog shyy

Avatar

Жадаа 2020-11-25 59.153.114.204

100 саяаас дээш хадгаламжийн хүүг бууруулах бол зүгээр .Учир нь их олонг хамрахгүй хэдхэн баячууд орно шүү

Avatar

Үнэн 2020-11-25 192.82.74.162

Шаталсан татвар хамгийн зөв гэдгийг Скандинавийн орнууд харуулсан.

Avatar

Зочин 2020-11-25 58.109.221.157

Mongol bank uls turchid 2 huivaldval hetsuu deh vii Yadaj banktai hiisen gereegee duusahaar huugee tegluuleh yumsan Ug ni had huugees tatvar avdag bolson Irged eserguutseegui Odoo harin uur yum boloh baih aa

Avatar

Зочин 2020-11-25 202.9.40.117

Би 20 сая төгрөгөө жилийн хугацаатай хүүтэй хадгаламжинд хийсэн.Буруу юм болжээ. Огт хүү бодохгүй буцаагаад өгөх юм бол яанаа. Банкинд итгэхэд бэрх болжээ. Хүмүүсийг засагтайгаа нийлж байгаад хуурдаг болжээ. Нэгэнд 1 жилийн гэрээ хийсэн юм чинь тэрүүгээрээ бодох болов уу

Avatar

Зочин 2020-11-25 202.55.188.105

Zugeer yarij baigaa bolohoos yag tegne geegui. Gehdee ta gereegee unshij uzeerei, bank nuhtsul baidlaas shaltgaalj huug uurchluh erhtei gej zaalt bainuu ugui yu gedgiig

Avatar

Зочин 2020-11-25 122.201.21.29

Гадаад улсууд яриад байх юм. Тэр улсууд шиг хуримтлалтай ард иргэд нь сэтгэлгээний хувьд зөв, ААН нь өндөр бүтээмжтэй байж чадаж байна уу

Avatar

Зочин 2020-11-25 122.201.21.29

2 алхамын цаадахыг харж чадахгүй өнөөдрөөрөө сэтгэдэг улсууд ийм юм ярина. Хийгээд үзэхгүй юу. Доллар 4000-5000 болхоор бас нэг юм ярих биз. Үз үз

Avatar

Зочин 2020-11-25 66.181.176.137

gudsan dooroo hiivel hulgaid aldan guchin jil hangalttai heden zuu dahin osgoj ogson ydarsan irged caashid mongo huuleltiig cegcelj ogohiig tor zasagaas shaardaj baina

Avatar

Зочин 2020-11-25 103.212.118.102

Horol gedeg nuhur bankind nileed hadgalamjtai yumuu esvel zahialgaar bicheed baih shig baina. Uchigdur 2 gishuun tsar tahaliin uyed yadahdaa 3 sar ch hamaagui hadgalamjiin huug ni tsartsaay geh mash zuv sanaachlagiig gargasan shuudee. End hugatsaatai,hugatsaagui gej yamar neg todotgol ogt heleegui..harin ch undur hadgalamjtai humuusiin amnaas garmaargui eh oronch sanaachlaga gargasan.

Avatar

Зочин 2020-11-25 59.153.114.99

Данснаас мөнгөө авцаан.
$ болгосон,бас зээл авцан байгаа шүү

Avatar

Зочин 2020-11-25 202.9.46.60

ЗӨВ ШҮҮ. ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРОХ МӨНГӨНИЙ УРСГАЛ НЭМЭГДЭЖ , БАЯЛАГ БҮТЭЭЖ ЭХЭЛНЭ. ОДОО БОЛ ЗҮГЭЭР Л ЮУ Ч ХИЙХГҮЙ ХҮҮГЭЭР ХАНГАЛУУН АМИДАРДАГ БҮТЭН БҮЛЭГ БИЙ БОЛСОН. БАНКУУД ТЭДНИЙ ХҮҮГ ТӨЛӨХИЙН ТУЛД Л АЖИЛЛАЖ БАЙГАА. ПОСЫН ШИМТГЭЛ 1% БАЙГАА НЬ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ БИДЭНД ҮНЭХЭЭР ӨНДӨР БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2020-11-25 202.9.41.1

Банкны хадгаламжийн хүүг зогсооно гэж байгаа чинь бусдын өмчийг үнэ төлбөргүй түрээсэлж авч ашиглана гэсэн үг ш дээ.

Avatar

Зочин 2020-11-25 202.9.41.1

Банкны хадгаламжийн хүүг зогсооно гэж байгаа чинь бусдын өмчийг үнэ төлбөргүй түрээсэлж авч ашиглана гэсэн үг ш дээ. Өмчөө түрээслүүлэх, хадгаламжаа зээлдүүлэх 2 чинь адилхан л түрээслүүлж байгаа хэлбэр шүү дээ. Адилхан л бусдын өмч баялагийг тодорхой түр хугацаанд авч хэрэглээд хэрэглэсний төлбөртэй нь хамт бүрэн бүтэн буцаагаад өгч байгаа хэлбэр ш дээ. Тиймээс хадгаламж эзэмшигчид бол хадгаламжийн мөнгөө түрээслүүлэгчид юм аа. Үнэ төлбөргүй түрээсийн үйлчилгээ байдаггүй

Avatar

zochin 2020-11-25 122.201.24.154

bagyg ni khuuguy , zuw bich

Avatar

Зочин 2020-11-25 202.9.46.13

Европын орнууд хасах хүүтэй хадгаламжтай байна. Манайх юугаараа дутахын.

Avatar

Зочин 2020-11-25 202.9.41.1

Өмчөө түрээслүүлэх, хадгаламжаа зээлдүүлэх 2 чинь адилхан л түрээслүүлж байгаа хэлбэр шүү дээ. Адилхан л бусдын өмч баялагийг тодорхой түр хугацаанд авч хэрэглээд хэрэглэсний төлбөртэй нь хамт бүрэн бүтэн буцаагаад өгч байгаа хэлбэр ш дээ. Тиймээс хадгаламж эзэмшигчид бол хадгаламжийн мөнгөө түрээслүүлэгчид юм аа. Үнэ төлбөргүй түрээсийн үйлчилгээ байдаггүй

Avatar

  зочин 2020-11-25 103.57.95.77

Хүүгүй,хүү багатай зээлийг хэн авдаг билээ.Харин тэд хэзээ ч буцааж төлж байгаагүй.Сайн бод,хэнд ашигтай вэ?

Avatar

зочин 2020-11-25 66.181.191.67

Путин өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэх хууль гаргажээ. Манай улсад тэрбумаас дээш хадгаламжтай нөхдийн хадгаламжийн хүүг царцаах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-11-25 66.181.177.141

khadgalamj, zeeliin khuug tegleh, huug ni 1-2%tai bolgokh ni mash zuv. Mash buruu daliisan EZiin butetsiig zasah ni zuv. Demjiji bna.

Avatar

Зочин 2020-11-25 103.212.118.79

Humuusiin nasaaraa zobj huraasan mongii n tegeed uneguiduulehuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж