
Сүүлийн үед зам тээврийн осолд бага насны хүүхдүүд өртөх нь ихэсчээ.Тухайбал энэ сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хайлаастын замд Nissan Rnessa маркийн 62-68 УБМ дугаартай автомашины жолооч Ө нь явган зорчигч долоон настай Э-г мөргөж гэмтээсэн байна. Мөн Баянгол дүүргийн Баянгол хүнсний захын зүүн талд 44-р байрны баруун замд Nissan Pulsar 41-53 УМӨ дугаартай автомашины жолооч А явган зорчигч арван настай Б-г гэмтээсэн байна. Энэ мэт автомашины осолд өртөх тохиолдол долдугаар сард нэлээд гарчээ. Тиймээс замын цагдаагийн газраас “Хүүхдүүдээ хараа хяналтгүй явуулахгүй байх. Орой үдэш гадагш гаргахгүй байх. Замын хөдөлгөөний талаар тодорхой ойлголт өгөх ” хэрэгтэй байгаа тухай эцэг эхчүүдэд анхааруулж байна.
Н.Түвшин