Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улс даяар шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед онцгой шаардлагатай 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа.
Өчигдрийн /2020.11.24/ байдлаар 94 чиглэлд 864 тээврийн хэрэгслээр 113,908 хүн зорчжээ. Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр хийж байна.
Холбоотой мэдээ