ЖДҮХС-аас зээл хүссэн 1579 төслийн сонгон шалгаруулалт болно | News.MN

ЖДҮХС-аас зээл хүссэн 1579 төслийн сонгон шалгаруулалт болно

ЖДҮХС-аас зээл хүссэн 1579 төслийн сонгон шалгаруулалт болно

ЖДҮХС-аас зээл хүссэн 1579 төслийн сонгон шалгаруулалт болно

ЖДҮХС-гаас 2020 онд зээл авах хүсэлт илгээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн төслийн нээлттэй сонгон шалгаруулалт ирэх Баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 27-нд эхэлнэ.

Энэ жил нийт 1579 төсөл, 239 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн байна. Гэвч ЖДҮХС-гаас  18 орчим тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой.

Төсөл сонгон шалгаруулалт дөрвөн үе шаттай явагдсан. Нийт 1579 төслөөс хоёрдугаар шатандаа 400 орчим аж ахуйн нэгж тэнцжээ. Гуравдугаар шатанд газар дээр нь очиж нарийвчилсан үнэлгээ хийснээр хамгийн өндөр оноо авсан 250 гаруй аж ахуйн нэгж тэнцсэн байна. Дөрөвдүгээр шатанд төсөв сонгон шалгаруулах хорооны хурлын дараа барьцаа хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар хөрөнгийг нь үнэлүүлээд, гэрээ байгуулж, үүний дараа санхүүжилт нь олгох асуудал яригдах аж.

ЖДҮ-ийг хөгжүүлэх санд улсын төсвөөс хөрөнгө төсөвлөөгүй, зээлийн эргэн төлөлтөөр энэ онд хүлээн авсан төслүүдийг санхүүжүүлэхээр болсон хэдий ч “Covid- 19” цар тахлын нөлөөгөөр эргэн төлөлт тасарсан байдалтай байна.

Тодруулбал, оны эцэс гэхэд 50,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг ЖДҮ хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч, одоогийн байдлаар 18 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн гүйцэтгэлтэй  байна.

 Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль 2019 онд шинэчлэгдсэн батлагдсаны дагуу зээлийн журамдаа өөрчлөлт оруулж, 2020 онд шинэ журмын дагуу төслүүдээ хүлээж авсан. Энэ дагуу гурван шатны үнэлгээний дараа сонгон шалгаруулах хороо шалгаруулалт хийгээд зээл олгох зохицуулалтай болсон юм.

Мөн нэг зээлдэгчдэд олгох зээлийн хэмжээг бичил зээлд 300 сая төгрөг хүртэл, жижиг байвал 300,0 саяас-1 тэрбум хүртэл, дунд байвал 1,0- 2.5 тэрбум төгрөгийн зээл олгохоор хуулиндаа заасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-25 59.153.114.172

76 гишүүний хавь ойрын хүмүос л шалгараад үлдцэн байгаа шдээ ойлгомжтой шдээ. Худлаа нэг сонгон шалгаруулалт явуулсан гэчихжээ

Avatar

Иргэн Хүрлээгийн Батсайхан Б Г Д 14 хорооны иргэн 2020-11-25 64.119.25.201

Та нар болдоо ард түмэнгээр нь зээл авахуулчихаад тэгээд эргэн төлөлт гэх шиг битгий ингэж тоглоом хийл дээ тэр төлөхгүй байгаа хүмүүс чинь 76 дотор гүйж яваа шүүдээ ард иргэд аль хэдийн төлсөн. одоо боль тэгэх үү ? Алтанхуяаг сайдад хэлнэ шүү?

Avatar

Иргэн 2020-11-25 64.119.27.121

зүгээр л үлгэр. Өгч байгаа нэртэй болохоос

Avatar

Иргэг 2020-11-25 202.9.46.24

Хэ хэ ёстой нэг хүнд сурталын далай болжээ ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж