Чарльз Дарвины гар тэмдэглэл Кембриджийн номын сангаас алдагджээ

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Чарльз Дарвины гар тэмдэглэл Кембриджийн номын сангаас алдагджээ

Чарльз Дарвины гар тэмдэглэл Кембриджийн номын сангаас алдагджээ

Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эрдэмтдийн нэг, хувьслын онолын үндэслэгч Чарльз Дарвины гар бичмэлүүд Кембриджийн их сургуулийн номын сангаас ойролцоогоор 20 жилийн өмнө алдагдсан байж болзошгүй хэмээн мэдээлжээ.

Хамгийн сүүлд 2000 оны арваннэгдүгээр сард гар бичмэлүүдийн зургийг авахаар байрнаас нь хөдөлгөж байсан гэнэ. Мөн дараа жил нь шалгахад гар бичмэлүүд байх ёстой газраа байгаагүй. Гэвч номын сангийн ажилчид гар бичмэлүүдийг алдагдсан гэж үзэлгүй, буруу газарт тавьсан байх хэмээн бодоод өнгөрчээ. Тэр үеэс хойш гар бичмэлүүдийг номын сангийн бүх булангаас нэгбүрчлэн хайсан ч олдоогүй аж. Тус номын санд 10 сая газрын зураг, гар бичмэл болон бусад чухал зүйлс хадгалагддаг бөгөөд тавиуруудыг цувуулж тавьбал 210 км урт болох юм.

Харин өдгөө Кембриджийн их сургуулийн номын сангийн удирдлагууд солигдсоноор дээрх асуудалд онцгой анхаарал хандуулж эхэлсэн гэнэ. Цагдаа нарын мэдээлж буйгаар эхний ээлжинд 189 архивын хайрцаг шалгасан ч гар бичмэлүүд олдоогүй байна. Тиймээс хотын цагдаагийн газрын урлаг, эртний эдлэлтэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх онцгой баг интерполтой хамтран мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн аж.

Гар бичмэлүүдийн нэг дээр алдарт амьдралын мод буюу хувьслын онолын гол бүдүүвчийн анхны гар зураг байжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж