Нууцаар согтууруулах ундаа худалдсан супер маркетыг шалгаж байна | News.MN

Нууцаар согтууруулах ундаа худалдсан супер маркетыг шалгаж байна

Нууцаар согтууруулах ундаа худалдсан супер маркетыг шалгаж байна

Нууцаар согтууруулах ундаа худалдсан супер маркетыг шалгаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоод буй. Гэвч хөл хорионы дэглэм зөрчиж нууцаар архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил гарсаар байна. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид урьд шөнө Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Голден парк хотхон 103-8 тоот "Бэст" мини маркет дэлгүүр хөл хорионы дэглэм зөрчиж Фэйсбүүк хуудсаар хүргэлтээр архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг илрүүлжээ. Хяналт шалгалтаар, тус дэлгүүрийн 126 шил архи, 108 ширхэг пиво зэргийг хураан авчээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зүйчлэгдсэн байдаг юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gagu 2020-11-25 202.9.40.46

uuxaa xurvel tertei tergui uuna xorij baina gej b** oorsdiigoo xuur

Avatar

Advisor 2020-11-25 103.57.93.211

Гэртээ самагон нэрж ууцгаа
https://m.youtube.com/watch?feature=youtu.be&v=HBJtvpKL8nw

Avatar

Зочин 2020-11-25 202.55.188.106

Архиа зарахгүй байсан ч яахав…ядаж зохистой хэрэглэх пиво дарс мэтийг худалдаалах хэрэгтэй …зарим талдаа арай л сүржигнэж байна шүү….

Avatar

Irgen 2020-11-25 66.181.189.17

Torgood barivchlaad baix xeregtei. Iim xezuu ued arxi zarj xumuusiig xorloj baina shu de

Avatar

Зочин 2020-11-25 202.9.46.13

Архи хэдийгээр муу нэртэй ч тодорхой хэмжээгээр стресс тайлдаг. Их донтсон хүн архигүй бол галзуурч магадгүй. Дээр үеийн илүү амгалан нийгэмд стресс тайлах нэмэлт хэрэгсэлгүй амьдарч болж байсан. Харин одоо бол дарга нар өдөр болгон стрессдүүлж байхад хүн яаж тайван амьдрах юм бэ?

Avatar

иргэн 2020-11-25 192.82.76.125

Их уудаг хүмүүс үхэхнээ хахахххааа

Avatar

Badarch taxar 2020-11-25 64.119.22.243

Arhi zaraagvi zvgeer olood uuchihsan hvniig uaaj bga we yaalgaj heleech bicheech ee

Avatar

Зочин 2020-11-25 124.158.82.107

ter neg aldartai delguuriig bas shalgaachee, julia biluu

Avatar

Зочин 2020-11-25 103.57.95.143

Хорьж хүмүүсийг архинаас гаргадаг байсан бол манай орос ах нар аль дээр үед архи уудаггүй эрүүл хүмүүс болох байсан байх. Бид ч орос ах нарыгаа дуурайж далдаганаж архиа хорьсон туршлага байгаа биз дэ. Тэгээд ямар үр дүнд хүрсэн юм бэ? Хүмүүс архинаас гарсан уу?

Avatar

Зочин 2020-11-25 202.55.188.106

Одоо зүгээр хориод байлгүй зарах хэрэгтэй…ингэж хорьж байж бүр хуурамч хор заруулаад хүн амьтан хордуулж а**х бий.

Avatar

Зочин 2020-11-25 202.179.24.81

үхнэ лбиз

Avatar

Зочин 2020-11-25 103.57.95.143

Архи пиво зарахыг зөвшөөрчихөөчээ. Мянга хориод дийлэхгүй ш дэ. Хэнийгээ хуурах гээд байгаа юм бэ. Нээх их Ковидтой тэмцсэн хүмүүс шиг шоу хийгээд. 80-аад онд одооныхоос хамаагүй чанга дэглэмтэй байхад ШАГ гэдэг юмыг хорьж дийлээгүй ш дэ. Архи уудаг хүмүүс тэртээ тэргүй хортой ч хамаагүй архи олоод уучихна. Харин энгийн хүмүүс энэ хорионд ганц шил пиво уух гэхээр барьж торгочихгоод байх юм

Avatar

Зочин 2020-11-25 122.201.31.182

Торгоод баривчлах хэрэгтэй . Хоол хүнс биш хор өгч байгаа хүний халаас сэгсэрсэн оркийг дүүжил.

Avatar

Зочин 2020-11-25 202.9.46.157

Юунч SUPER гарчигтай юмбдээ. Байрны нэг давхрын минимаркетын тухай мэдээгээ Супер маркет гэж худлаа гарчиг өгч яах гэсэн сэтгүүлч вэ?

Avatar

Иргэн 2020-11-25 150.129.140.76

Сэтгүүлчийн мэдлэгийн цар шүү дээ кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж