Нууцаар согтууруулах ундаа худалдсан супер маркетыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Нууцаар согтууруулах ундаа худалдсан супер маркетыг шалгаж байна

Нууцаар согтууруулах ундаа худалдсан супер маркетыг шалгаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоод буй. Гэвч хөл хорионы дэглэм зөрчиж нууцаар архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил гарсаар байна. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид урьд шөнө Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Голден парк хотхон 103-8 тоот "Бэст" мини маркет дэлгүүр хөл хорионы дэглэм зөрчиж Фэйсбүүк хуудсаар хүргэлтээр архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг илрүүлжээ. Хяналт шалгалтаар, тус дэлгүүрийн 126 шил архи, 108 ширхэг пиво зэргийг хураан авчээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зүйчлэгдсэн байдаг юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж