Австралийн үндэсний агаарын тээврийн “Qantas ”-ийн гүйцэтгэх захирал Алан Жойс цаашдаа олон улсын зорчигчид Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн байх шаардлага тавихаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Тэрбээр мөн дэлхийн бусад агаарын тээврийн компаниудад ч ийм шаардлага тавигддаг болно гэж бодож буйгаа илэрхийлсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон ч өмнө нь австраличууд коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлагатай болж магадгүй талаар ярьсан юм.
Мөн Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ жуулчдад зориулан тухайн хүн Сovid-19-ийн халдваргүй болохоо батлан харуулах гар утасны аппликейшн хөгжүүлж байгаа аж.
Энэхүү аппликейшнд тухайн хүний шинжилгээний хариуг QR кодоор болон нэвтрэх гэж буй улс орны хууль дүрэм, аялаж байхдаа халдвар авах эрсдэлд орвол хамгийн ойрхон шинжилгээ өгч болох газруудын жагсаалт зэрэг мэдээллийг багтаасан байх аж. Түүнчлэн уг аппликейшнийг тухайн хүний цахим паспорттой холбохоор төлөвлөж байгаа гэв. Аппликейшний туршилтыг “British Airways” компанитай хамтран хийх бөгөөд эхний ээлжинд “IOS” системтэй төхөөрөмж дээр, ирэх оны дөрөвдүгээр сараас “Android” үйлдлийн системтэй төхөөрөмж дээр суурилуулах боломжтой болох юм байна.
Эх сурвалж: BBC, AL JAZEERA
Холбоотой мэдээ