АНУ-ын тэрбумтан, зохион бүтээгч, сансрын технологийн “SpaceX” болон цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн хоёр дахь баян хүн боллоо. Түүний хөрөнгө 7.2 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 127.9 тэрбум ам.доллар болсноор “Microsoft”-ийн Билл Гэйтсийг ардаа орхисон байна.
Он гарснаас хойш Илон Маскын орлого 100.3 тэрбум ам.доллароор өсчээ. Дээрх мэдээллийн дараа Даваа гаригт түүний 21 хувийг нь эзэмшдэг “Tesla” компанийн хувьцаа 6.5 хувиар өссөн байна.
Билл Гейтсийн хувьд буяны үйлсэд ихээхэн мөнгө хандивладгаараа алдартай. Хэрэв тэр буяны үйлсэд мөнгө хандивлаагүй бол Илон Маскын өмнө бичигдэх байжээ. Түүний хөрөнгө одоогоор 127.7 тэрбум ам.доллар байна. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг 182 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Amazon” компанийг эзэмшигч Жефф Безос тэргүүлж байна.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ