ЗГ: Хөл хориог сунгах эсэх талаар талуудын байр суурийг сонсоно

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

ЗГ: Хөл хориог сунгах эсэх талаар талуудын байр суурийг сонсоно

ЗГ: Хөл хориог сунгах эсэх талаар талуудын байр суурийг сонсоно

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарь ёсоор өглөө 08.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж арга хэмжээнүүдийн талаар салбарын сайд нарын мэдээллийг сонсоно.

Өчигдрийн 11 цагийн байдлаар манай улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдол 672 болсноос дотоодын халдварын тоо 253 байна. 253 тохиолдлын 54 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. ХӨСҮТ-д нийт 323 хүн эмчүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн.

Засгийн газрын өнөөдрийн /2020.11.25/ хуралдаанаар арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хөл хориог сунгах эсэх асуудлыг ярилцана гэсэн мэдээлэл байна. ДЭМБ-аас хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах шаардлагатайг сануулсан тул ЭМЯ ч санал нэг байгаа аж.

Тодруулбал, энэ өдрүүдэд халдварын тархалт ямар байхаас хамаарч хөл хориог үргэлжлүүлэх, эсвэл цуцлах гэсэн шийдвэрийг гаргана гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн. Өөрөөр хэлбэл, шинэ голомт нэмж бүртгэгдэхүй байвал хөл хорионы дэглэмээ сулруулж дөрвөн үе шаттай авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргажээ. Одоогоор Улаанбаатар хотын хувьд хоёр голомтоос эх үүсвэртэй ойрын болон хоёрдогч тохиолдлууд илэрч байгаа.

 Мөн Засгийн хуралдаанаар орон нутгийн иргэдийг нийслэлээс гаргах бэлтгэл ажлын явцыг Шадар сайд танилцуулна.  Нийслэлээс орон нутаг руу явах нийт 27 мянган иргэн байгаа бол орон нутгаас нийслэлд ирэх хүсэлтэй  12 мянган иргэн бий гэсэн судалгаа урьдчилсан байдлаар гарчээ. "Орон нутгийн иргэдийг ирэх сарын 1-ний өдөр гэхэд буцаана" гэж Шадар сайд өчигдөр мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж