Мисс Б.Баттогтох спорт хувцасны төрөлд тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Мисс Б.Баттогтох спорт хувцасны төрөлд тэргүүлжээ

Мисс Б.Баттогтох спорт хувцасны төрөлд тэргүүлжээ

Дэлхийн топ гурван тэмцээний нэг болох  “Miss Eart-2020” тэмцээнд Монголын мисс Б.Баттогтох эх орноо төлөөлөн оролцож байна. Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний финалын шалгаруулалт арваннэгдүгээр сарын 29-нд Филиппин улсад болох юм. Мисс Б.Баттогтохын хувьд спорт хувцасны төрөлд түрүүлсэн байна. Энэ төрөлд ОХУ, Нигер, Монгол, АНУ зэрэг дөрвөн улсын мисс бүсгүй тэргүүлжээ.

Цар тахалтай холбоотойгоор энэ жилийн тэмцээнийг онлайнаар зохион байгуулж байгаа учраас мэргэжлийн 14 видео танилцуулга хийх шалгууртай юм байна. Тэрбээр одоо Итали улсад амьдарч байгаа бөгөөд тогооч мэргэжлээр сургуульд суралцаж, төгсчээ. Түүний хувьд Ромын сайн зурагчин, дизайнер, нүүр будалт, үсчин гэх мэт чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн гэдгээ хэлж байв.

Англи, хятад, итали хэлтэй мисс бүсгүй өмнө нь “Miss grand international”, “Мiss supranational”, “Miss model of the world” зэрэг тэмцээнүүдэд эх орноо төлөөлж, амжилттай оролцсон байдаг юм . Монголынхоо нэр хүндийг олон улсад гаргаж буй Мисс Б.Баттогтохыг дэмжихийг хүсвэл:

  1. “Miss Earth-2020” хуудсыг лайк дарж дагасан байх
  2. “Miss Earth-2020” болон “Miss Earth Mongolia” хуудсан дээр тавигдсан Монголынхоо мисстэй холбоотой зураг, бичлэг бүрийг лайк дарж шайрлэх бас коммэнт дээр #WeLoveMongolia#WeSupportMongolia #MissEarthMongolia2020 гэж бичих юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж