Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.
-Цар тахлын улмаас дотоодод хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Хөл хорио тогтоомогц үсээ засуулах гэж байсан хүн гэрээсээ гарч чадахаа болилоо. Тавилга авна гэж бодож байсан компани мөн адил худалдан авалтаа зогсоосон. Үр дүнд нь үсчин, тавилгын дэлгүүрээс эхлүүлээд худалдаа, үйлчилгээний салбар бүхэлдээ таг зогссон. Үсчин байрны зээлтэй. Тавилгын дэлгүүр банкнаас бизнесийн зээлтэй. Энэ бүх таг зогсож буй худалдаа, үйлчилгээний бизнесүүдийг нэгтгээд үзэх юм бол маш том, маш аюултай дүр зураг харагдана.
2019 оны эдийн засгийн хэмжээ буюу дотоодын нийт бүтээгдэхүүн 37.3 их наяд төгрөг байна. Эндээс 40 орчим хувийг нь үйлчилгээний салбар эзэлдэг гэж үзвэл бид хөл хорио, вирустэй холбоотойгоор ямар том эдийн засгийн эрсдэлийн өмнө зогсож байна вэ гэдэг нь ойлгомжтой болно.
Үүнийг Сангийн яам тооцож, ирж буй эдийн засгийн хямралаас гарах арга замыг цогц байдлаар тодорхойлох цаг болсон санагдана. Одоо бидэнд хойноос нь дагаж хөөцөлдсөн жижигхэн ажиллагаанууд биш харин цогц, нэгдмэл бодлого, төлөвлөгөө, гүйцэтгэл хэрэгтэй байна.
-Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих багц 23 арга хэмжээ ажлын байрыг хадгалах болон компаниудын эрсдэлээс сэргийлэх боломж харагдана уу?
-Шуудхан хэлэхэд, сая гарсан шийдвэрүүд бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдэх хэмжээнд гарсангүй. Монголбанк, Сангийн яамны зүгээс эрүүл мэндийн эрсдэлийг хамгаалах гэж байна гээд эдийн засгийн эрсдэлийг бий болгочихлоо. Нэг талдаа халдварыг хумихын тулд хөл хорио тогтоох нь зөв ч нөгөө талд эдийн засгаа орхигдуулж огт болохгүй. Монголбанк, Сангийн яам эрүүл мэндийн эрсдэлд анхаарч хэт сэтгэл хөдлөлд автсан шийдвэрүүдийг гаргаж байна.
Зээлийн хугацаа сунгах, бодлогын хүү бууруулах, хүүхдийн мөнгө олгох, нийгмийн даатгалын шимтгэл хойшлуулах зэрэг арга ядсан, наад захын, хэнд ч мэдээжийн ажлууд нь цогц бодлого болж чадахгүй байна. Эдийн засагт учирч болзошгүй маш том эрсдэлд хангалттай хариу болж чадахаар цогц биш байна.
Төр засаг эрүүл мэндийн эрсдэл, эдийн засгийн эрсдэлийн аль алийг нь баланслахгүйгээр дан ганц эрүүл мэндийн эрсдэлээ яриад байж болохгүй.
Өндөр хөгжилтэй орнууд ч хөл хорио тогтоосон гээд жишээ их ярих юм л даа. Гэтэл Австрали, Англи зэрэг орон санхүү хөрөнгийн өндөр нөөцтэй шүү дээ. Австралийн жижиг дунд бизнес эрхлэгчид нь гэхэд санхүүгийн нөөцтэй байх жишээний. Миний санаа зовж байгаа асуудал ядуурал. Эдийн засгийн эрсдэлийн цаана ядуурлын түвшин нэмэгдэнэ гэсэн үг. Манайд ядуурлын түвшин 35 хувиас доош бууж байгаагүй. 35 хувь гэдэг бол манайх ядуу улсад тооцогдоно. Ядуурлын энэ түвшин өнөөдөр хэд дахин нэмэгдэх нөхцөл байдал бий болчихлоо.
Хоёрдугаарт, сүүлийн 30 жилд арай гэж хөл дээрээ боссон жижиг, дунд бизнес эрхлэгчид дампуурахад эрсдэл ойрхон байна. Нэгэнт дампуурсан компани дахин хөл дээрээ босдоггүй. Төр захиргаадалтын аргаар “Та нар хэдэн сардаа тэсчих” гэж хэлж болохгүй.
-Эдийн засгийн хямралаас гарах гарцыг та хэрхэн тодорхойлох вэ. Төрийн зүгээс одоо юуг хийх шаардлагатай байна?
-Нэгдүгээрт, тодорхойгүй байдлаас гарах. Улстөрчдийн ярих дуртай хүүхдийн мөнгө, төрөл бүрийн халамжийн эх үүсвэрийг ААН-үүд татвараараа бүрдүүлж байгаа гэдгийг ойлгох ёстой. Дээр нь 200 мянган төрийн албан хаагч, 400 мянга орчим тэтгэвэр авагчдыг татвар төлөгчид тэжээдэг. Гэтэл бизнес эрхлэгчдийг эрсдэлээ өөрөө даа гэсэн хандлага төрд байж болохгүй. “Бизнес эрхлэгчид эрсдэлээ тооцсон байх ёстой” гэдэг санааг сүүлийн үед шийдвэр гаргагчид илэрхийлэх боллоо. Энэ нь амьдралдаа ганц удаа бусдад цалин өгч бизнес хийж үзээгүй хүний амнаас гарах үг. Өнөөдрийн нөхцөлд төрийн албан хаагчдын цалин тасалдаагүй, тэтгэвэр тэтгэмжийн мөнгө хэвийн олгогдож байгаа нь тодорхой хэмжээгээр нөөц байсныг харуулж байна. Цаашид Ковид-19 вирусийн эрсдэлийг Монголбанк, Сангийн яам нь ойлгохгүйгээр асуудлыг урьдчилан харж тооцож чадахгүй.
Хоёрт, бизнес эрхлэгчдээ эдийн засгийн эрсдэлд оруулахгүйгүйн тулд тэдний үйл ажиллагааг тасалдуулахгүй байх тал дээр төрийн бүх шатанд анхаармаар байна. Энэ чиглэлд нэг ч бодлого, тодорхой төлөвлөгөө өнөөдрийг хүртэл сонссонгүй. Дэлхийн улс орнууд бизнесийн салбараа унагаахгүй байх чиглэлд парламентын түвшиндээ маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн Сангийн яам, Төвбанк нь уялдаатай ажиллаж чаддаг. Гэтэл манайд эсрэгээрээ энэ хоёр байгууллага нь уялдаатай ажиллаж чаддаггүй.
Асуудал ярихаараа зээл төлөлтийн хугацааг хойшлуулъя, нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулъя эсвэл халамжийн мөнгө тараая гэхээс өөр шийдэл ярьдаггүй.
Гуравт, хөл хориог хэзээ, яаж зохион байгуулах уу гэдгийг ард иргэддээ урьдчилан тодорхой хэлж баймаар байна. Ковид 19 вирус бол шинэ зүйл биш. Дэлхийн олон орон Ковид-19 вирустэй зэрэгцэн амьдарч байна. Үүнтэй бид нүүр тулахад бэлтгэх 10 сарын хугацаа байсан. Өнөөдөр магадгүй гурав, дөрөвдүгээр сар байсан бол бэлтгэлгүй байх нь аргагүй гэж ярьж болно. Тиймээс төрийн зүгээс авч буй арга хэмжээнүүдээ тодорхой ярихгүйгээр гэнэт УОК нь хуралдаан зарлаад цагийн дараа хатуу хөл хорио тогтооно зэрэг ийм байдлаар асуудалд хандмааргүй байна.
Хөл хорио тогтоосон энэ хугацаанд худалдаа, үйлчилгээний бизнесийг бүхэлд нь зогслоо. Хөл хориог тогтоохдоо ямар цар хэмжээнд авах уу гэдгийг Монголбанк, Сангийн яам нь шийдэг байх ёстой. Гэтэл Эрүүл мэндийн яам эсвэл УОК нь шийддэг байж болохгүй.
Яагаад гэвэл хөл хорионы цаана эдийн засаг унаж улс орноороо дампуурах эрсдэл байдаг учраас. Эрүүл мэндийн эрсдэлээс давсан эдийн засгийн эрсдэл болж байгааг олж харахгүй байна.
-Мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэснээр гарах хамгийн эхний үр дүн юу вэ?
-Дотооддоо халдвар гарангуут Монголбанк бодлогын хүүг 6 хувь болгож бууруулсныг би хувьдаа гайхаж байгаа. Өнөөдөр 2020 оны нэгдүгээр сар биш шүү дээ. Бодлогын хүүг 6 хувь болгож бууруулсан боловч нөгөө талдаа банкуудад үнэхээр бодитой мөнгө нийлүүлэхгүй бол энэ зүгээр хоосон лоозон төдий болоод л өнгөрнө. Монголбанкныхан өөрсдөө судалж үзээд бодлогын хүүгийн өөрчлөлт эдийн засагт 6-9 сарын дараа л нөлөөллөө үзүүлдэг гэж бичсэн байдаг. Ковид-19 вирустэй холбогдон үүсч буй эдийн засгийн хямралыг удирдах тал дээр Монголбанк болон Сангийн яам дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэдгийг л дахин хэлье.
"АМЬ АРГАЦААСАН ЭСВЭЛ АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ ХАРАГДАХ ГЭСЭН ШИЙДВЭРҮҮД ГАРГАМААРГҮЙ БАЙНА"
-Эдийн засаг хүндрээд Сангийн яамнаас цалин тэтгэврээс өөр мөнгө гаргахгүй байгаа. УИХ-ын зарим гишүүн ирэх оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэхэд Сангийн сайд цаг нь болоогүй гэсэн тайлбар хэлсэн. Төсвийн тодотголд та ямар байр суурьтай байна вэ?
-Сангийн яамны сайд төсөв тодотгоно эсвэл тодотгохгүй гэсэн танин мэдэхүйн таавар ярихаа болихсон. Уг нь Ч.Хүрэлбаатар сайд 2009 онд Дэлхийн эдийн засгийн хямралаас улс орныг гаргах ажлын хэсгийг ахалж байсан. Тухайн ажлын хэсэгт би ажиллаж байсан. Хүн төрөлхтөн 10 гаруй жилийн өмнө түүхэндээ эдийн засгийн хамгийн том эрсдэлийг даваад гарсан. Одоо түүхэндээ мөн анх удаа эрүүл мэндийн эрсдэлтэй тулж байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд Ковид-19 вирусийн эрүүл мэндийн салбар болон эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг маш тодорхой гаргачихсан байна. Үүнтэй адил Сангийн яам эдийн засгийн эрсдэлээ хэмжээд, салбар тус бүрээр нь тодорхой гаргамаар байна. Жишээ нь, хөл хорионы хугацаанд хэчнээн компани, ААН-ийн үйл ажиллагаа хүндэрч, хэдий хэмжээний мөнгөн хохирол гаргав гэдгийг баланслаад яримаар байна.
Сангийн яам, Монголбанк хүчин чармайлтаа дараагийн шатанд гаргаж илүү идэвхтэй ажиллах шаардлагатай. УОК нь вирус ярьдаг бус эдийн засгийн эрсдэл, ядуурлаа ярихгүй бол оройтох нь. Хэдэн ААН нь дампуурч, иргэд нь ядуурал руу шилжиж, улс нь халамжийн мөнгө тараасаар байгаад дампуурах вий.
“Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах” гэдэг шиг вирусээ дарах гэж байгаад улсынхаа эдийн засгийг сүйрүүлэх вий гэдэгт хамгийн их санаа зовж байна.
-Төсвийн алдагдал эхний 10 сараар 3.3 их наяд төгрөгтэй гарлаа?
-2009 оны дэлхийн түүхэн дэх хамгийн том эдийн засгийн хямралаар Монгол Улсын эдийн засаг 1.3 хувиар агшиж байлаа. Тэгэхээр 2020 оны 5.4 хувийн агшилт гэдэг бол маш ноцтой үзүүлэлт юм. Сонирхолтой нь Монголбанкны зүгээс хөл хорио тогтоож байгаагаас улбаалж эдийн засгийн бууралт хүлээж байснаас илүү өндөр гарна гэж мэдэгдсэн явдал юм.
Өөрөөр хэлбэл, бид эрүүл мэндийн эрсдэлдээ анхаараад эдийн засгийн эрсдэлээ зөнд нь орхиж байгаа юм биш биз дээ. Ковид-19 эрүүл мэндийн эрсдэл бол маш аюултай бөгөөд бид үүний эсрэг авч болох бүх арга хэмжээг авах ёстой. Манай төр ч энэ ажлыг их сайн хийж байна гэж харж байна. Харамсалтай нь Ковид-19 вирус эдийн засгийн эрсдэлийг яаж хязгаарлах, түүнийг хэрхэн удирдах тал дээр одоо болтол Сангийн Яам, Монголбанк хоёр цогц төлөвлөгөө танилцуулсангүй.
Гэтэл Монголбанк аль хавраас зээл олголтыг дэмжинэ, эдийн засагт шаардлагатай байгаа мөнгийг нийлүүлнэ гэсэн боловч бодит байдал дээр оны эхний есөн сарын байдлаар банкуудын нийт зээлийн багц 300 гаруй тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөнгөний нийлүүлэлт оны эхний хагаст бүүр буурч явсан үзүүлэлт ч харагдана.
Тун зөв онцоллоо... 2020-11-25 202.9.40.194
Эдийн засгийг зөнд орхих талаар тун зөв онцоллоо. Засгийн газар маань хоосон хөөрцөглөж, дайн тулааны байдал ярьж эсвэл хий дэмий айдаст автуулж Коронагаас цааш амьдрал үгүй мэт аяглаж байгаа нь урагшаа, хөгжил рүү чиглэсэн бодлого үйл ажиллагаа үгүйн тод илрэл. Энэ нь бидний хүчний нэгтгэл ямар ч чадамжгүй дэмий зүйлд хий хоосон итгэж нэгдсэнийг тод товруун гэрчилж байна. Коронагаас цааш амьдрал хөврөх, үргэлжлэх тухай хэтийн төлөвөө харахгүй "байхгүй" эсвэл "байсан бол өгөх л байлаа" гэж ярих
Иргэн 2020-11-25 66.181.161.120
Санаа нь зөв байх л даа. Гэхдээ онолын, ерөнхий лоозон шинжтэй л хүн болгоны ярьдаг шүүмжлэл яриа байна. Ямар ч гарц болгосон санал алга. Цогц бодлого хэрэгтэй л гэх юм. Өөрт нь гаргаад тавих бодлого байгаа юм уу. Хүнд юм мэддэг хүн болж харагдах гэсэн юм шиг л харагдаж байна
Зочин 2020-11-25 124.158.96.227
Эдийн засаг нь уначихаад мөнгөгүй бол яаж хүнээ эмчлэх юм бэ? Тэнэг хүмүүс ямар их байнаа. Э/З нь эрүүл байж хүмүүс нь эрүүл байна. Дээгүүрээ системийн ойлголтгүй новшнууд байх шиг…
Зочин 2020-11-25 139.5.219.16
Хээ ерээ! аль 2012-2016 онд дампууруулчихсан шүү дээ. Яг одоо бол хоосон цэцэрхэгчид бурсаар, АН-ын голдуу амьтад ард түмэнд хайртай болоод л, мөнгө өг гэж шахаад сайн хүн болж ший жүжиг тавиад л….УЛСЫГ БҮР УНАГАХ ОПЕРАЦ ЯВУУЛЖ БАЙГААГ ХАРАХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ
Зочин 2020-11-25 202.21.108.138
Морин дээрээсээ буудаггүй нэг Дандар баатартай болчихлоо. Энэ улсын хувь заяа ч мэдэхгүй ээ
Зочин 2020-11-25 202.126.88.210
тиймээ хаа хаанаа хүнд байна. энэ төр засгаас авч байгаа арга хэмжээг хэн ч шүүмжилж буруутгаж болох бай х манай улсад харин та бүхэн яаж хүндрэлийг давах шийдэлээ хэлээч
Зочин 2020-11-25 64.119.20.94
Ганц удаа ч гэсэн идэж уухаа бодолгүй эх орон ард иргэдээ бодоод 10 талыг тэнцүүлэн тооцож нэг л зөв шийдлийг гаргаад аль энэ бүхнийг эсэн мэнд давчихвал 24 онд дахиад сонгоно тэр цагт цусалцгаа… Ард иргэд чинь байхгүй болчихвол та нар юугаа мөлжих билээ дээ за шал дургүй хүрчихлээ
Зочин 2020-11-25 64.119.20.94
ЭМЯ, СЯ хоёр хөл хориог үргэлжлүүллээ гээд өвчний тархалтыг хумж чадна гэсэн баталгаа өгч чадахгүй биз дээ тэгвэл аль аль талыг бодож боловсруулж арга хэмжээ авах ёстой биз дээ. Төрд толгойгүй хүмүүс ажилладаг юм шиг шийдвэр гаргах юм даа тэнэг амьтад хэлэхээс дургүй хүрэх юм. Бүхэл бүтэн 10 сар ийм байдалд орно гэдгээ бодож тооцоолоогүй гэж үү? Дэмий ингэж цаг алдах хэрэггүй гаднаас мөнгө тусламж тийм ирэхээр ирэхгүй шуналын туламууд минь. Та нар хамгийн азгүй үед төр барьж байгаа тэнэгүүд ээ
irgen 2020-11-25 66.181.176.245
Ирэх жилийн наадам үзмээр байна шүү!!!!
niigem 2020-11-25 202.126.89.102
medlegtei humuus gertee medrel gatsaanuud n huraldaj bdg buyan ymaa
Зочин 2020-11-25 202.9.40.188
Мөнгөнөөс илүү хүний амь нас чухал. Бизнес эрхэлдэг хүмүүс л олон юм бичээд байна.
Зочин 2020-11-25 202.9.40.188
Хөл хорио тавихгүй бол өвчин дэлгэрээд харин ч дампуурах юм биш үү. хөл хорио тогтоосон нь маш зөв алхам болсон
Зочин 2020-11-25 192.82.76.41
Яамдуудыг удирдаж байгаа хүн ерөнхий сайд алдагдалгүй төсөв хийгээд ир гэвэл хийнэ бүх эрх мэдэл хүрэлсүх д байгаа даан ч ажлахгүй байна
Зочин 2020-11-25 64.119.23.13
Хөл хорио тогтоосон нь маш зөв арга хэмжээ болж байна. Зүгээр ажил дээрээ очоод вирус авчихвал яахын! Өдөржин ажил дээрээ масктай суухгүй нь тодорхой ш дээ.
Зочин 2020-11-25 66.181.186.107
Ковид тэй зохицож хөл хориог цуцалж бусад орны жишгээр явах нь зөв хэт сүржигнээд хангалтай улс төрийн зорилгод ашигллаа одоо бно, ядаж л машин угаадаг. ЖДҮ явуулдаг энэ олон хүмүүсийн цалин орлого тасалдаад байвал цаашид яах вэ гэдгийг хэнч тооцоогүй шүү, харин АНУ бусад орнууд жинхэнэ ажил хийж байдаг энэ хэсгээ хаяагүй бүх асуудлаа ш йдээд явж байгаа. 12.01 нээс наад хөл хориогоо олон тайлбаргүй шууд цуцал!
Зочин 2020-11-25 112.216.25.42
Манай эдийн засаг их жижиг. Дээрээс нь импортын голдуу ажилтай. Битгий худлаа их мэдэгч болж жүжиг тавь!
Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй 2020-11-25 202.9.46.190
Үзэл бодлоо л илэрхийлжээ. Үнэндээ энэ Улсын эдийн засаг нөөц багатай нь үнэн. Одоо ийм хомс ядуу чадуу үед нь энэ цөөн хүнийг хатуу хөл хорионд удаан байлгах нь хор уршиг ихтэй гэж л хэлсэн байна. Буруу үг биш юм. Харин энэ үед огт мөнгөний тоо мэдэхээ байсан, энэ улсаас хоол ундаа ч авч иддэггүй хэсэг бүлэг этгээдүүд нь Энэ Улс орноос авч баяжиж чадсан юм энэ хэцүү үед нь улсдаа буцааж өгөх цаг болж. Хатуу хөл хориог удаан тэсэх чадал ядуу хүмүүст байхгүйдээ.
Зочин 2020-11-25 202.21.108.219
Энэ эдийн засагч ухаантай, амтай болгон сvр бадруулж, 2хон 7 хоногийн бэлэн байдал дээр элдвийг мэдэмхийрч хийрхэхээ больчихолдоо!!! Та нар хагас жилээр бусад улс орон шиг гэртээ хоригдсон мэт бvv сvржигнэ! ЗГ ажлыг нь саадгvй хиилгээч! Хяналтандаа авсан цагт юу хийхээ мэдэж байгаа наадуул чинь! Vнэн ядаргаатай юм аа…
Зочин 2020-11-25 139.5.216.180
Зөв л юм бичсэн байна ш дэ
Зочин 2020-11-25 192.82.78.30
Хэрэв халдварын тархалтыг дахин алдвал давтан хорио тогтоох боломжгүй өвчлөл хэдэн зуугаар өснө.манай эмчлэх чадвар эмийн нөөц хүрэлцэхгүй хүмүүс олноор эмнэлгийн тусламж авч чадахгүй эрсдэх аюултай гэдгийг эд нар мэдэж л байгаа даа Засгийн газрийг ажиллах боломж олго.
Зочин 2020-11-25 64.119.19.217
Эдийн засагч нэртэй гадны тавиулууд манай улсыг яаж хорлосныг ямар мэдку биш !!! Эдийн засгийг та нар л ийм болгоо биз дээ? Одоо өвчин тахалыг хүчтэй эсэргүүцэх хэрэггүй гэсэн онол яриад эхэлсэн үү?? Яаж Хорлох аргаа олж байгаам шүү!
Зочин 2020-11-25 66.181.187.228
Амьд явбал улсын наадам үзнэ гэгчээр эрүүл байвал учир бий тархай бутархай цөөхөн монголчуудад энэ өвчин газар авбал сүйрэлд хүрнэ харин ч хумж өдрөөс өдөрт туршлагажин ажиллаж байгаад талархана цалин мөнгө өгөе гэхэд цалингаа голоод ажил хийдэгүй хүмүүс одоо болохлоор бидэнд мөнгөн тусламж хэрэгтэй сая сая төгрөг авммар байна гэж орилолдох юм мөнгө нэхсэн л жагсаал хийхээс ажлын байр нэхсэн жагсаал бараг байхгүй айлын эрх хүүхэд шиг тэвчээргүй гарууд байнаа
Зочин 2020-11-25 103.26.195.13
Худлаа мэдэмхийрхээ боль. ХЭРЭВ ӨВЧИН ТАХАЛ УЛС ОРОН ДАЯАР ТАРХВАЛ ЮУН ЭДИЙН ЗАСАГ, ХҮНТЭЙГЭЭ ЭДИЙН ЗАСАГТАЙГАА СӨХРӨНӨ.Эхлээд тахлаа хумиад ав. ДАРАА НЬ ААЖМААР ЭДИЙН ЗАСГАА ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛ.Тэр үед учир нь олдож эдийн засаг хөлөө олод явчихна.
irgen 2020-11-25 143.165.144.161
hudlaa medemhiirsen uls tur huusun durak l bn
Зочин 2020-11-25 69.158.246.65
Bank yaahav am'ny asuudal yarigdaj baina. Em hooltoi bsihad bas uchirtai!!!
Зочин 2020-11-25 202.126.90.131
mmmmm
Зочин 2020-11-25 202.9.41.20
mmm
Зочин 2020-11-25 202.131.225.197
Yariad l bain yariad l baina
Зочин 2020-11-25 202.131.225.197
200 мянган төрийн албан хаагч, 400 мянга орчим тэтгэвэр авагчдыг татвар төлөгчид тэжээдэг. iim baina!
Зочин 2020-11-25 150.129.143.186
ingej bas shuud hudlaa yarij bolohgui l dee. tetgevriin mungiig tatvariin munguur tavidaggui
Зочин 2020-11-25 202.126.94.99
Энэ засаг унэхээр дампуу бнаа!!!! Огцорвол таарна!
Зочин 2020-11-25 66.181.187.228
Огцоруулана гэхээс өөрийг мэддэггүй толгой байна вирустуулж буй ажиллагаа
Зочин 2020-11-25 192.82.74.56
COVID-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ЗАСГИЙН ГАЗАР ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙГАА ЮМ ШИГ ЗҮЙЛ ЯРЬДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭСЭН. ГЭТЭЛ ЭНЭ ӨР ӨНӨӨГ ХҮРТЭЛ БАРАГДУУЛААГҮЙ БАЙНА. МӨН ЗЭЭЛ АВААГҮЙ, ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ИРГЭДЭД 1 САЯ ТӨГРӨГИЙН ЭРХИЙН БИЧИГ ӨГНӨ ГЭЖ БАЙГАА. ГЭТЭЛ Х.БАТТУЛГЫН САНАЛААР ДАХИАД 800 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГВӨЛ ЯАХ ВЭ? ЭНЭ БОЛ ТОМ АСУУДАЛ ҮҮСГЭНЭ. ХАРИН ТЭТГЭВЭРИЙГ 100 МЯНГААР НЭМЭХ НЬ БОЛОМЖТОЙ. МӨН ЦАЛИНГ 10 ХУВИАР НЭМЭХ ХЭРЭГТЭЙ.
Зочин 2020-11-25 103.57.95.206
Бичил бизнесээ болиод 0-18 насны 3 хүүхэдтэй тэрний нэг нь 0-3 насны мөн би өөрөө группд байдаг өрх толгойлсон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур төрийн албан хаагч болж хувирах гэж байнаа битгий хуцалдаад бай. Ингэж байж л амьдрах юм байна +++ нэмээд хажуу айлынхаа хүүхдийг өргөж авхаар ярьчихлаа хөөрхий түрээсэлдийн. Дүүгийнхээ хашаа байшинг бэлдчихлээ. Өөр ямар тэтгэмж халамж байна давалгаалаад байгаарай хүмүүсээ
тунгалаг 2020-11-25 202.21.108.219
эс чадвал, өвчин тархана…..өвчинд арын хаалга байхгүй….та өөрөө, хайртай аав ээж, ах эгч чинь хэн ньч өвдөх эрсдэл бий шүү.
Хүүкээ хүүрээ больж үз 2020-11-25 202.126.88.73
НДШ, ХХОАТатвараа тэглэж ААН, ажилчдаа дэмжээч
тунгалаг 2020-11-25 202.21.108.219
Хавьтлуудыг илрүүлж тусгаарлах, халдвар авсан тохиолдлыг илрүүлэх ажлыг сайн хийж байна. ЭМЯ, ОК, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилчид өдөр шөнөгүй ажиллаж байна. энэ өвчний эдгэрэлтийн хугацаа урт, эмчилгээнйий зардал өндөр байна. эмч эмнэлгийн ажилчид ч өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ өвчний тархал зүйн цикл нь 14- 28 хоног. Одоо 1,5-2 циклийн хугацаанд тэвчээртэй, сахилгатай байж чадвал өвчний тархалтыг хяналтдаа авчих боломж байна.
Зочин 2020-11-25 103.57.95.206
Бичил бизнесээ болиод 0-18 насны 3 хүүхэдтэй тэрний нэг нь 0-3 насны мөн би өөрөө группд байдаг өрх толгойлсон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур төрийн албан хаагч болж хувирах гэж байнаа битгий хуцалдаад бай. Ингэж байж л амьдрах юм байна
тунгалаг 2020-11-25 202.21.108.219
Төрөөс өөрийн хүн амд тохирсон энэ өвчинтэй тэмцэх тактикийг сонгож аваад хэрэгжүүлж байна. Өрхийн орлогыг тэтгэж хүүхэд бүрт 100 000 ₮ өгч, зээлийнх нь төлөлтийг хойшлуулах, эмзэг бүлэгт хүнсний талон олгох, оюутныг хооллох гэх мэт арга хэмжээ авч, тэтгэвэр тэтгэмж нь хэвийн олгогдож байна. Онцгой комисс байгуулж шат шатны ОК, засаг захиргаа, салбарын яамд, аан, хувь хүний үүрэг зорилгыг заагаад өгчлөө. ЭМЯ , онцгой комисс сайн ажиллаж байна.
/*-*/ 2020-11-25 49.0.212.165
УОК цар тахал л ярих нь зөв шдээ, одоо УОК дээр зудын тухай асуудал нэмэгдээд ирж байх шиг байна. Эдийн засаг элгээрээ хэвтсэн асуудал Хүрэлсүхтэй л холбоотой хэрэг явдал шүү
Зочин 2020-11-25 66.181.187.228
ердөө ЕС -д харшилтай хүн юмаа даа та
иргэн 2020-11-25 202.179.27.138
Та нар юм л бол гадны Улс орнууд гэж ярихаа болих хэрэгтэй тэд Үхвэл Чи дагаж Үхэхгүй нь ойлгомжтой ЭЗ-д Та нарын Нүд толгойд Зоос л бодогдож байгаа Эцэг эх ах дүү үр хүүхдүүд
чинь Бидэнтэй л адил Айдастай байгаа Монголчууд цөөхүүлээ ш дээ Малаа
тунгалаг 2020-11-25 202.21.108.219
Манай улс цөөхөн хүн амтай, бас их мөнгөтэй айл биш. Олон хүн амтай мөнгөтэй улсыг дууриаж хөл хориогоо сул тавибал өвчин газар авна. ХОРИО ТАВИАГҮЙ УЛСЫН МОРГУУД ДҮҮРЭЭД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙГАА ТАЛААР МЭДЭЭ ГАРААД Л БАЙНА. Ковидын вирус жингийн илүүдэлтэй , чихрийн шижинтэй, архаг хууч өвчтэй хүмүүсийг ангуучилдаг. Ийм хүмүүс нь голцуу 60-наснаас дээш хүмүүс байдаг учраас настайчуудад халтай гээд байгаа юм. Манайд жин ихтэй, чихрийн шижинтэй, архаг хууч өвчинтэй залуу хүмүүс байхгүй юу???
Зочин 2020-11-25 103.57.95.206
Турж үхэх үү тусаж үхэх үү гэдэг сонголт байнаа гээд аль л бараг түрүү оны сүүлээр улс орнууд халдвар хамгаалал эрүүл мэндийн бодлоготойгоо хамт эдийн засгийн бодлого гаргаад давхар хэрэгжүүлээд явсан. Энийг л хүмүүс шаардаад байгаа болхоос гэртээ суу гэсэн бодлогыг 10 жилийн хүүхэд ч гаргачихна. Юм л бол тусаж үхнэ шүү гэхийн. Турж үхэх нь тэгээд үхэл биш юм уу
ах 2020-11-25 103.57.94.237
УОК-н асуудал биш, харин Засгийн газрын асуудал баймаар юм!
Зочин 2020-11-25 106.186.208.29
Ганзориг гэдэг энэ залуу үнэхээр толгой муутай юм. Монгол бол 3-хан сая хүн амтай жижиг улс. Эдийн засгаа сэргээнэ гээд хөл хориогоо умартвал хаа сайгүй халдвар тархаж, хамгийн түрүүнд эмнэлгийн салбар тэр чигтээ дампуурах аюултай. Эмнэлэг цөөн, орны хүртээмж муу, ажиллах боловсон хүчин дутмаг манайх шиг оронд халдвар авсан хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй гэр гэртээ үхэх эрсдэл үүснэ. Эхлээд ард түмнээ амьд мэнд авч үлдэх нь чухал. Амьд, эрүүл байгаа цагт эдийн засгаа сэргээх боломж олдо
Зочин 2020-11-25 124.158.97.16
Ийм хүнд үед ЕС нь харагдахгүй юм. Ил гарч улс орноо удирдах ёстой.
Зочин 2020-11-25 202.9.40.248
Хөл хориогоо цуцал. Эдийн засгаа дэмжий. Мөнгө олж л байвал үхэх хамаагүй гэнээ. Олсон мавөнгөө ээндээ зарцуулаал дуусна
Иргэн 2020-11-25 202.21.124.131
Уг нь 10 дугаар сарын үеэр коронавирусын нөхцөл байдал хүндэрч магадгүй гэж эмч нар болгоомжлоод сануулаад байсан даанч хэрэв үнэхээр тийм болбол яах вэ ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар дутуу бодож анхаарал дэндүү сул байсан нь үнэн!
бизнес эрхлэгч 2020-11-25 139.5.218.80
Монгол улсын Засгийн газар Хүрэлбаатараас болж нэр хүндээ алдаж байна. Ковидын 23 жагсаалт аж ахуйн нэгжүүдэд ямарч наалдац байхгүй шийдвэр. Төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар танаж бизнес эрхлэгчдийн 1 сарын татвар шимтгэлд тооцох гэх мэтээр шийд гаргамаар байна
Зочин 2020-11-25 202.55.188.105
Тесевтее тодотгол хийгээд аймаг сумуудад тесевлесен соёлын тев, клубууд барих засварлах херенгийг багасгаж танахад л энэ коронагын хунд уеийг елхен даваад гарах хангалттай херенге гарч ирэх юм билээ. Даанч УИХ-н гишууд маань далимдуулж цохидог сайхан идшээ тэгж амар хасуулахгуй биз. Уг нь одоо бол соёлын тевеес илуу энэ хунд цагыг гарз хохирол багатай давах нь чухал шуу дээ. Энэ тухай нийтлэл ganaa.mn дээр байгаа
Зочин 2020-11-25 66.181.185.132
bulsha bulsha teneg teneg teng teneg lagaan bulsha bulal daa uhejisan hure bulshaa geed shono orilson chi yu. boldko chamig geel uilal.
Зочин 2020-11-25 66.181.160.83
Эдийн засаг уналаа л гэнэ өслөө л гэнэ. Дандаа л тэгж ярьдаг биз дээ. Унаж болсон юм эргээд өсөх цаг ирж л таараа. Угаасаа манайх том эдийн засагтай хөгжилтэй орон ч биш.
Зочин 2020-11-25 139.5.219.56
Ih amarhan yum uarih yum daa. Aldah yumgui hun ibgej yaridag bh daa
Зочин 2020-11-25 64.119.17.140
Тэнэгийн дууугай нь сүртэй гэж мэдэх үү малаа
Зочин 2020-11-25 103.57.95.206
Одоо энэ мэдээллийн системийн хэрэглээг зөвхөн бүртгэдэг гэсэн чулуун зэвсгийн үеийн ойлголтоосоо салмаар байна. Ялангуяа төрийн мэдээллийн системийн хувьд. Тооцоолж бодож хувилбарт шинжилгээ хийж үр дүнг тайлж уншдаг AI хийх цаг нь болсон. Хаана байна тэр жирийн үед бөөн л бодлогын хувилбарт шинжилгээ гээд баахан модель загвар дээр бодож тайлбарласан судалгааны ажлуудын хэрэглээ. 10 сарын ч үр дүнг тооцчих модел алга уу
Зочин 2020-11-25 64.119.23.217
КОМУНИСТ МАН ЭРХ БАРЬЖ БАЙХДАА ХИЙСЭН ХАМГИЙН ТОМ БОДЛОГЫН АЛДАА НЬ: ТАХЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛИЙГ ХАРЖ ТООЦОЖ ОГТ ЧАДААГҮЙ. ХУГАЦААГАА Ч БУРУУ ТООЦООЛСОН. ТИЙМ УХААН МЭДЛЭГ ХОНШООР ДУТСАН. ТЭГЭХЭЭР ЯАЖ ТЭДНЭЭС БОДЛОГО ГАРАХ БИЛЭЭ? УГААСАА МОНГОЛУУДЫН СОНГОЛТЫН ҮР ДАГАВАР НЬ Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ. БИЗНЕС ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ, БАНК МЭДЭХГҮЙ НӨХДҮҮД ХАЛАМЖ ӨГӨӨД Л ХЯМРАЛААС ГАРЧИХДАГ ГЭЖ ЭНДҮҮРСЭН. ОДООГИЙН МОНГОЛ БАНК, САНГИЙН ЯАМ НЬ ЯМАР Ч МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ, УЛС ТӨРЧИД ДАГАСАН Г Ө Л Ө Г НҮҮД БОЛСОН.
Зочин 2020-11-25 103.57.95.206
Цүнх барьж далдагнагчид л төрийн албыг дүүргэх юмдаа. Яалтай билээ
Зочин 2020-11-25 66.181.189.43
Эдийн засгын а******н корона
Зочин 2020-11-25 103.57.95.206
Зүй нь бол төрийн мэдээллийн системд цугларсан асар дата өгөгдөл анализ хийгээд гаргаж буй шийдвэрүүд байгаа онох эсэхийг тусгай модель загвар дээр тооцоолж гарсан үр дүнг шуурхай хэлэлцэж байх ёстой юмлдаа. Төр ард иргэдээрээ туршилт хийж болохгүй. Иймийн тулд л судалгаа онол загвар гэж байгаад байгаан. Эрхбиш номыг нь үзсэн юм байна тэр мэргэшсэн албан хаагчид нь мэдэх байлгүйдээ. Монголбанк Сангийн яамны сайт руу ороод үзвэл бөөн л судалгаа гоё форматтай пресентациуд байхын. Ямар ч хэрэгтэйн
irgen 2020-11-25 103.26.193.156
bitgii hudlaa ih medemhiir Uls bukh munguu taraa geed bgaamuu , bukh hunii gar hul bugd hudluhgui bhad Albaar uls orniig dampuulah , uls turiin honjoo haisan humuus chono boroonoor gedeg shig nl yum bolj bna
Зочин 2020-11-25 103.26.193.123
Монголын түүхэн дэх хамгийн муу засгийн газар
Зочин 2020-11-25 103.57.95.206
Ямарч байгаа оноогүй аргацаасан ажил хийсэн болж харагдах гэсэн шийдвэрүүд гэж зөв хэллээ
Зочин 2020-11-25 103.57.95.206
Ганзориг гэж хүн яахав хэвлэл мэдээллээр ярьсан л болхоос нийт ард иргэдийн хувьд яг ижил бодолтой байгаа байх. Сангийн яам Төв банк нь хоорондоо ямарч уялдаагүй бие биенээ нөхсөн биш шийд гаргадаг. Үр нөлөөллийг нь урьдчилж тооцоолоод хянах ямарч боломжгүй эв хамтын тунхаг бичиг маягтай байхын. Яасанбээ нөгөө гадаадын Оксфорд Кэмбридж MIT төгссөн боловсон хүчнээр багаа бүрдүүллээ гээд байсан Сангийн яам. Ингэх л байсын бол тэр багийн гишүүд нь багшаа л хийж байвал дээр бишүү
Зочин 2020-11-25 202.9.46.221
Одоо энэ Оксфорд Кэмбридж Харвард төгссөн гэх нөхдүүдийн диплом үнэн эсэхийг дээрх сургуулиудаас нотлуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол дээрх сургуулиудад элссэн мөртлөө төгсч чадаагүй нөхдүүд төгссөн гэж худлаа яриад анкетандаа бичдэг бололтой юм. Эдгээр сургуудиас Диплом худалдаж авна гэдэг ойлголт байхгүй болохоор үнэхээр сурч чадахгүй ачаалалыг даахгүй бол BYE BYE шүү дээ.
Зочин 2020-11-25 103.26.193.142
Huuk gej erguu pop, jdv Sodbaatar 2 bhad yu huleene Ed nariig uter turgen zailuulah heregtei !!!!
иргэн 2020-11-25 66.181.179.21
Зөв ярьж байна. Маскаа зүүгээд, ариун цэврээ сахиад ажлаа хийцгээх хэрэгтэй.
Зочин 2020-11-25 98.15.57.206
зоригтой үнэнийг хэлсэнд баяр хүргэе
Ж.Онгар 2020-11-25 202.179.21.250
Маш зөв дэмжиж бна. Тодорхой бөгөөд оновчтой санааг эдийн засагч хүний бодлоор хэлжээ.Байгалын давагдашгүй хүчин зүйлын өмнө хүн хэзээ ч хүчин мөхөсддөг, явц муутай хорио цэр түр зурын аргасан арга хэмжээ юм. Эдийн засаг муудах тусам өвчинтэй тэмцэх улам хүндэрэх байх, эх оронд минь эрүүл энх, иргэдийн хүсэмжит амьдрал ерөөеэ
ГОЧОО АХ 2020-11-25 202.126.89.112
ГАНЗОРИГ ГЭХ ЭНЭ ХҮН ЧИНЬ 2012-2016 ОНД МОНГОЛ БАНКНЫ ЗӨВЛӨХ ХИЙГЭЭД МОНГОЛ ТӨГРӨГИЙГ САМАРСАН ХҮН БИШ ҮҮ.МӨНГӨ ХЭВЛЭХЭЭС ӨӨРИЙГ ОЙЛГООГҮЙ ХҮН БИШ ҮҮ. КЕЙНСИЙН ОНОЛЫГ БУРУУ ОЙЛГОСОН ХҮН БИШ. ҮҮ. ТҮҮНИЙ МЭДЛЭГ 00 АШИГЛААД ЗОЛОО МӨНГӨ ХИЙСЭН ЮМ БИШ ҮҮ
харамсалтай 2020-11-25 192.82.67.124
Мэдээж хүүхдийн мөнгө, хүнсний талон, сайжруулсан түлшийн үнэгүй дэмжлэг, халамжийн угж нэг хэсгийг нь дэмжиж байгаа. ТЭТГЭВЭРээрээ амьдарч байгаа хөгшчүүлээ яах вэ? Байгуулагдаад эдийн засгийн хувьд бэхжиж чадаагүй жижигхэн компаниудаа яах вэ? Хүүхэдгүй залуу гэр бүлүүдээ яах вэ? Үсчин, гутал засвар, дугуй засвар, ТҮЦчин, цаг засвар зэрэг цаг үеийн орлогоороо амьдралаа залгуулдаг иргэдээ яах вэ? Мэдээж халамж амлаж, гаднаас зээл гуйсаар төрөө удирдсан болж байна. ийм байдлаар цаашид амьдарч бол
Зочин 2020-11-25 202.72.242.141
Энэ ч нэг л төрлийн вирусны ханиад юм биш үү. Бидэий мэддэг нь 5-7 хоногт эдгэдэг бсан, энэ нь 20-30 хоногт эдгэдэг юм шиг бна.
зочин 2020-11-25 103.57.95.77
Маскаа зүүгээд гэртээ бай.чиний хийж чадах сайн зүйл бол энэ.тахал хяналтгүй дэгдвэл чам шиг пацаан зогсоодоггүй юм.улс хийх ажлаа хий ж байна.
Ч. Хүүк 2020-11-25 66.181.161.51
Өөрт нь ямарч шийдэл байхгүй зүгээр л хэлбэрдэгч тэнэг бацааан
бас нэгэн ануужин 2020-11-25 192.82.78.21
ХӨЛ ХОРИОГОО ЗОГСООГООЧ, ТЭР PCR гэдэг ТӨХӨӨРӨМЖИЙГ БҮТЭЭСЭН ХҮН 2019 ОНД НАС БАРЧИХСАН ГЭЖ БАЙНА, ТЭР ҮЕД ЭНЭ КОРОНАГ МЭДЭЖ БАЙСАН ЮМ УУ, ЕРДИЙН ХАНИАД БҮХ ТӨРЛИЙН ТОМУУ ОНОШИЛДОГ Л ЮМ БИШ ҮҮ.. СУУРЬ ӨВЧТЭЙ ӨНДӨР НАСТАЙ ХҮМҮҮСТ КОРОНА ЭРСДЭЛТЭЙ БАЙНА, ХҮҮХДЭЭС БУСАД ХҮМҮҮСИЙГ ЕРДИЙН ГОРИМООР АЖИЛЛУУЛААЧ ЭЭ, БҮГДЭЭРЭЭ СҮЙРЛЭЭ
Зочин 2020-11-25 202.21.108.26
Жоомоо а**х гээд гэрээ шатааж байгаа ийм ЗГ Монголд урд өмнө байсангүй, дэлхийд ч байхгүй туйлын дебиль засаг.
Зочин 2020-11-25 192.82.74.56
Улсын үйлдвэрийн газрууд ажилдагаараа ажиллаж байгаа шүү дээ. Корона вирустэй вирусгүй угаасаа ажил хийдэггүй байж үхсэн хатсан ажлын тухай яриад байгаа юм бэ. Угаас ажил хийх дургүй, залхуу заваанаа мэдэх хэрэгтэй. Ийм хүмүүсийг өөд нь татах илүүдээ гарсан мөнгө байхгүй
Зочин 2020-11-25 202.21.108.143
ОДОО БҮР
ЗОЧИН 2020-11-25 66.181.176.169
УУЧЛААРАЙ УОК ВИРУСЫН ТАРХАЛТЫГ Л ЗОГСООХ ҮҮРЭГТЭЙ. БУСАД УЛС ОРНЫ ТУРШЛАГЫГ ХАРАХАД ЭХЭЛЖ ВИРУС ЯРИАД ДАРАА НЬ ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ТАЛААР ЯРЬЖ БАЙНА. ХЯТАД Л ГЭХЭД ДӨНГӨЖ 5 САРЫН СҮҮЛД Л ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ БАГЦ АРГА ХЭМЖЭЭГ ТАНИЛЦУУЛСАН. МАНАЙХАН ХОЛ ХОРИО ТОГТООГООД 5 ХОНОВ УУ ҮГҮЙ ЮУ ХҮН БҮРТ САЯ ТӨГРӨГ ӨГЬЕ Ч ГЭХ ШИГ…
Зочин 2020-11-25 192.82.74.56
СОVID-19-ийг яриагүй байсан бол юун эдийн засгийн эрсдлийн ч талаар ярих бололцоогүй байсан юм. Дэлхий нийтээрээ ч яаж чадахгүй байна. Бидний ярих дуртай АНУ ч яаж ч чадахгүй байна. Тиймээс Ганзориг чи чи ширээний ард суучихаад битгий хөөс ярьж унгас алдаад бай. Ө.Ганзориг чи УОК-т ороод Сэлэнгэ аймагт очоод ш хоног ажлаал ирдээ. Тэгээд ирчихээд хошгор. Унгас алдах үиг, хөндлөнгөөс нь шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй. Н.Алтанхуяг, М.Оюугчимэг, Л.Энх-Амгалан гэсэн ам хошуу хоёроос өөрцгүй
Зочин 2020-11-25 202.21.108.26
Ковид гэж сүржигнээд байсан илэрсэн иргэн болгоны тоогоор төсвөөс асар их хөрөнгө зувчуулж идэж байгаа нь тодорхой болоод байна.
Зочин 2020-11-25 66.181.187.228
өнөөдрийн хамгийн ХАРТАЙ хүнээр тодров та
Зочин 2020-11-25 64.119.17.140
Өлсгөлөн, ядуурсан иргэд маск зүүхүү, эрүүл байж чадах уу? Вирусээр биш ядуурч, сэтгэлээр унаж үхэх вий энэ ард иргэд.
Ард 2020-11-25 202.126.89.235
Эрүүл мэнд, эдийн засаг, эрүүл иэнд
Зочин 2020-11-25 124.158.97.16
Эхлээд эдийн засгаа аврах хэрэгтэй. Эдийн засаг унавал бүх нийтийн эрүүл мэнд хамт сүйрнэ. Аймаар юм болно. Дахин босгох гэж 20 жил шаардагдана. УОК 10.000 хүнийг аврах гэж оролдоод 3 сая хүнээ сүйрүүлж болохгүй. Сүржин эх оронч худлаа л мөнгө цохисон хуурамч байдаг. Эрүүл мэндийг хүн бүрт өөрт нь даатгах хэрэгтэй.
Зочин 2020-11-25 202.21.108.143
АЛЬ АЛИЙГ НЬ АВРАХ ЕСТОЙ
Зочин 2020-11-25 202.21.108.209
🤣😆😄
Зочин 2020-11-25 66.181.185.123
Eruul bhad uchir ni oldono. Edin zasag yahav sergeej boldog zuil, eruul mend bol harin nuhuj bolohgui garz, virus tdgui new bna tusaad uhdeggui edgelee gehed urhag ni yu bh yum medehgui bna. 3Han say shuudee manaih, yamar nas baraad tsaana ni uchnuun sayaraa uldeh hun bhgui shdee. Hatuu bsan deer.
Зочин 2020-11-25 202.126.88.235
Ямар ДОХ биш дээ. Юм уншилдаа малаа
Зочин 2020-11-25 66.181.185.123
ДОХ бол хүн бие зөв аваад явбал хэнд ч халдахгүй. Энэ чинь агаараар халддаг өвчин бүр аюултай байна. Өөрөө л юм уншиж бай
Зочин 2020-11-25 59.153.115.55
Masn todorhoi arga hemjee abmaar bna,
1. Bankni sninecnleliig tsag aldahgui snuurhai hiimeer bna, iim ued. Hadgalamjiin huug ers buuruulah heregtei, Banknind hadgalahgui mongo cnin horongiin zah zeel, jijig dund biznes , horongo oruulalt ruu ocnij ajliin bairiig nemegduulne gej bodoj bna, Zarim neg bank tatan buugdahiig uguisgehgui,
zochin 2020-11-25 122.201.24.140
bank hadgalamj deer orshij baigaa humuus hadgalamjaa tatval buh bank dampuurna, huugui bol bugd dollar bolgoj gudsan doroo hadgalna. eniig yahav.
Зочин 2020-11-25 66.181.181.147
монголд эрүүл ухаантай хүн байдаг л юм бн
Зочин 2020-11-25 66.181.161.96
н**ш гэж . Хамгийн чадавхгүй хэрнээ хорчин хогнууд төрд овоорох юм даа
иргэн 2020-11-25 202.179.27.138
тэгээд яа гээв Иргэд ээ Халдвар аваад Үхэнэ биз гэж байгаа юмуу Эрүүл байвал Мөнгө олдоно гэдэг юм Малаа Мөнгөнөөс өөр юм толгойд нь бодогдох оо байжчихсан жинхэнэ Вирус юи даа Чи
Зочин 2020-11-25 64.119.17.140
Халдвар авсан бол үхдэг гэж хаанаас сонссон мал вэ. Хөгшин, хүнд өвчтэй биш бол чам шиг тэнэг үхэхгүй. Дээр нь маскаа зүүгээд яваач
амьдрал үгүй 2020-11-25 202.126.88.38
Манай нам төрийн тэргүүнүүдийн толгойд короноогоос цааш амьдрал үгүй гэсэн зүйл эргэлдээд байна би үхэхээс чи үх гээд л сууж байна даа
Зочин 2020-11-25 202.21.108.13
sangiin said mongol banknii eronhiilogch geh nohduud tahaliin ued juldaj bna.
Нийт монголчууд анхаар. 2020-11-25 64.119.24.45
Улс бүр өөр өөр. Манайд тэдний туршлага хэрэг болохгүй. Хуулж хулхидаж өссөн хүмүүс дандаа бэлэн юм нэхнэ. Толгойгоо ажиллуул. Тоогоо бод. Магадлал статистик бүгдийг нь хэлж өгнө. Ихэнх монголчууд өөрийнхөө асуудлыг толгойгоо ажиллуулж өөрсдөө шийдэх ёстойг мартсан тэнэгүүд олон. Нийгмийг дунд түвшинд удирдахгүй. Манлайлагч гоц чадвартай хүмүүс удирдана. Математикт муу хүүхдүүд нийгэм удирдана гэж саналт байхгүй.
Зочин 2020-11-25 66.181.189.158
Эдийн засаг нэгэнт унасан бол сэргэнэ гэж байдаггүй юм
Зочин 2020-11-25 202.9.46.221
Битгий тэнэгт малаа. Унасан ЭЗ ийг босгож болдог юм. Гагцхүү босгодог тархины булчины байх хэрэгтэй. Манайх шиг жижиг ЭЗ дорхноо босоод ирнээ.
Зочин 2020-11-25 66.181.164.175
ЭМЯ 2020 онд амьсгалын замын өвчнөөр нас барсан тоог гаргамаар өмнөх онтой харьцуулмаар энэ халдвар авсан хүмүүсийн хэдэн хувь шинж тэмдэг илэрээд байгаа юм бэ? халдвар авсан гэхээс цааш мэдээлэл байхгүй. Эмч нар эмчлээд байгаа юм бишээ хүн өөрийн дархлаагаар даван эдгэрч байгаа. Ханиадны шинж эхэлсэн хүн бүр гэр бүлээрээ гэртээ байж хоолоо идээд тайван амарч дасгал хөдөлгөөн хийвэл эдгэрнэ. Хувь хүн эрүүл мэндээ хүнд даатгах бус өөртөө эзэн болмоор. Хавьталтай хүмүүсийг зөөж байхаар гэр гэрт
Unshigch 2020-11-25 202.21.107.68
Ganzorigoo tor barij bgaa erhemuuded zovlogoon ogch baihiin orond chi ooroo orj ajillaach. Naad hdn tor barij bgaa gishuudiin tolgoi n ajillahgui humuus bn
Зочин 2020-11-25 59.153.114.120
ТӨРИЙН НӨХДҮҮД ХАЛАМЖ ГЭЖ ХАВТГАЙРУУЛЖ МӨНГӨ ТАРААЛАА. БАЯН ЯДУУ ЯЛГААГҮЙ ХҮҮХЭД БҮРТ 100000 ӨГЛӨӨ. 1 САЯ ОРЧИМ ХҮҮХЭДТЭЙ УЛС ГЭЖ БАЙГАА. ЯМАРЧ СУДАЛГААГҮЙ МӨНГӨ ТАРААСАН. УЛС ОРОН ДАМПУУРАХ ДЭЭРЭЭ ТУЛЧИХСАН. ОДОО ВАКЦИН ИРТЭЛ БАНКИНД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХАДГАЛАМЖААР ХЭДЭН САР ИДЭЖ УУГААД БААГААД БҮГДЭЭРЭЭ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙЖ БАЯ ГЭДЭГ САНАА ГАРГАЖ БАЙНА. ЭНЭ УЛСЫН ИХ ХУРЛЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХЭРЭГТЭЙ
Badarch taxar 2020-11-25 64.119.22.243
Medej baigaa bogood ediin zasgaa zoriudaar unagaj bga yum ingej bga hvmvvsiig odo yaah we
Зочин 2020-11-25 139.5.216.209
Маш зөв ярьж байна. Зөвхөн нэг талыг бариад улс ороноо сүйрүүлчих шахсан саяханы олон улсын туршлага хангалттай байхад тэднээс яаж энэ онцгой нөхцөлд дасан зохицож эдийн засагаа нураачихгүй авч явж байгаа Хятад, Япон, Австрали, Тайван зэрэг ороны туршлагыг судлах хэрэгтэй байна.
Зочин 2020-11-25 64.119.24.45
Улс бүр өөр өөр. Манайд тэдний туршлага хэрэг болохгүй. Хуулж хулхидаж өссөн хүмүүс дандаа бэлэн юм нэхнэ. Толгойгоо ажиллуул. Тоогоо бод. Магадлал статистик бүгдийг нь хэлж өгнө.
Зочин 2020-11-25 139.5.216.209
Шинжлэх ухаан тэр таны яриад байгаа тоо, магадлалын онол чинь дэлхийд нэг л байдаг.
Зочин 2020-11-25 59.153.114.120
ЖИЛД МАНАЙ УЛСАД ТОМУУГААР 400 ХҮН НАС БАРДАГ СУДАЛГАА БАЙСАН. КОВИДООР ТУСААД 342 ХҮН ЭДГЭРЧЭЭ. СТАТИСТИК ТООГООР БОЛ 6 ХҮН НАС БАРЧИХСАН БАЙХ БАЙЛАА. МАНАЙ ЭМЧ НАР МУНДАГ ЭМЧЛЭЭД БАЙНА ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА. МАНАЙ УЛСЫН ХУУРАЙ ЦАГ АГААР ХҮМҮҮСИЙН ДАРХЛААНЫ ОНЦЛОГ БАЙЖ БОЛОХ ЮМ. ЦААШДАА ХҮН БҮР МАСКАА ЗҮҮГЭЭД АЖИЛ АМЬДАРЛАА ХЭВИЙН ЯВУУЛМААР БАЙНА. ШИНЖ ТЭМДЭГГҮЙ ВИРУСЫН ХАЛДВАР АВСАН ХЭДЭН ХҮН БАЙГААГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ БА БҮГДИЙГ НЬ ОЛЖ ЧАДАХГҮЙ. ТӨРИЙН НӨХДҮҮД ХЭТ СҮРЖИН БАЙНА. ЧАДВАРГҮЙ БАЙНА