БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт сонгогдсон монгол залуу | News.MN

БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт сонгогдсон монгол залуу

БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт сонгогдсон монгол залуу

БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт сонгогдсон монгол залуу

News агентлаг өмнө нь Азийн топ лиг буюу БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигийн “Сөүл Самсунг” багийн анхны монгол тоглогч Н.Батбаярыг Шинэ нэр” булангаараа танилцуулж байсан. Энэ удаа БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт тоглогчоор сонгогдсон Х.Болдсүхийг танилцуулж байна. Түүний биеийн өндөр нь 1,89 метр. Өмнөд Солонгосын Ханянг их сургуулийн сагсан бөмбөгийн холбооны лигийн чадварлаг тоглогчдын нэг нь аж. 


  • БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лиг болох “KBL”-ийн шинэ тоглогч сонгон шалгаруулалт болж, монгол тоглогч Х.Болдсүх сонгогдсон. Тэрбээр драфтын наймаар “Чоньжү Эгис” багт оржээ. Өнгөрсөн жилээс “Ханянг” их сургуулийн багт тоглох болсон тэрбээр БНСУ-ын иргэншил авч, нэрээ И Ген Хе болгон сольсон байна.
  • Монгол тоглогч Х.Болдсүх лигийн шинэ улирлыг гайхалтай тоглолтоор эхлүүлж, эхний дөрвөн тоглолтод дунджаар 20 оноог авчээ. Тэрбээр эхний улиралдаа 86 оноо авч, авсан оноогоороо эхний гуравт жагсч байна.

  • Х.Болдсүх 11 нас хүртлээ Монголд эмээ, өвөөтэйгөө амьдарч байгаад Солонгост ээж дээрээ амьдрахаар болжээ. Солонгост ирсэнийхээ дараа “Сава” бага сургуульд элсч, улмаар сагсан бөмбөгийн багт нэгдсэнээр их спортын тамирчин болох гараагаа эхлүүлсэн байна. Түүнээс хойш “Палрёнг” дунд сургууль, “Масан” ахлах сургуулиудын сагсан бөмбөгийн багт тоглосон.

  • Түүнд цөөнгүй багуудад тоглож, мэргэжлийн карьер эхлүүлэх боломж гарч байсан ч иргэншлийн асуудлаас улбаатай эрүүл мэндийн даатгал зэрэг бичиг баримтын хүндрэл тулгардаг байв. Хэдий тийм ч Х.Болдсүх өөрийн хүсэл мөрөөдлөө орхилгүй явсаар, сагсан бөмбөгийн ур чадвараа харуулж 2018 онд “Ханянг” их сургуульд элссэн байна.

  • Тэрбээр 2018 оны аравдугаар сард Солонгосын иргэншилтэй болж, улмаар дараа жил нь анхны тоглолтоо хийжээ. Түүнийг “Ханянг” их сургуулийн багт ирснээр багийн тамирчид илт сайжирсан. Х.Болдсүх энэ талаар “Манай багийн гишүүд харилцаа сайтай нь багийн амжилтад эергээр нөлөөлдөг. Мөн бид нягт хамгаалалтаас хурдан довтолгоонд шилжих дээр ажиллаж байна” гэж ярьсан. Тэрбээр өөрийн хувийн амжилтынхаа талаар ярихдаа “Сагсан бөмбөг бол багийн спорт, багийнхны маань дэмжлэг, ойлголцлын нөлөөгөөр ийм амжилтад хүрсэн” хэмээн дурсчээ.

  • Х.Болдсүх багийн лидерийн үүрэг гүйцэтгэж, тэр хэрээр багийн амжилт ч ахиж байна. Одоогийн байдлаар нийт 81 оноо авч, багаа тэргүүлж буй бол лигт гуравдугаарт бичигдэж явна. Тэрбээр довтолгооноос гадна хамгаалалтад идэвхтэй. Сүүлийн дөрвөн тоглолтод есөн бөмбөг таслалт хийжээ.

  • Түүний хувьд энэ жил оюутны лигтээ түрүүлэх зорилготой. Цаашлаад Солонгосын үндэсний шигшээ багт тоглох мөрөөдөлтэй аж. Ойрын хугацаанд бол багтаа тусалж, плейоффт шалгарч, улирлаа амжилттай дуусгах зорилго тээж байгаагаа ярьсан байна.

Эх сурвалж: Hanyang University News

А.СҮРЭН              

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

path 2020-11-25 197.211.58.20

Та бүхэндээ энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бөгөөд танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний хүнд донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барь

Avatar

Ree 2020-11-25 66.181.189.239

Solongos esvel hytad etsegtei gar l bnshd ter tsarai bol. Odo er ni gadaad huntei ger bul bolj baiga bolon hamtran amidardag mongol ohidod hynalt tavih tsag ni bolson. Mongold turj baiga mongol ohidiin hed ni gadaad hunii huuhdiig turuuldeg bol uun deer sudalgaa shalgalt baidag bolvu. Gadaad hunii huuhdiig turuulsen ym bol ygd mongol ovgoor ovgoldog ym bol ene huuhnuud

Avatar

Уянга 2020-11-25 125.188.123.178

Буцаад эх орон чинь чамайг авахгүй шүү……….. тэр үед чи толгойгоо газар шаана…..

Avatar

Зочин 2020-11-25 202.126.89.209

Солонгосын иргэншил авахаар сологос нэр авахыг шаардаа биз

Avatar

Зочин 2020-11-25 124.158.86.93

ЦАРАЙ НЬ Ч МОНГОЛ БИШ БАЙНА

Avatar

/*-*/ 2020-11-25 49.0.212.165

Бие, сэтгэл нь ч Монгол биш юм байна

Avatar

Зочин 2020-11-25 124.158.86.93

ТЭР ГАДААДАД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН Ч БИДЭНД ХАМААГҮЙ, ЦАРАЙГ НЬ ХАРВАЛ БУСДААС ЯЛГАРАХГҮЙ АЗИ, МОНГОЛ СӨНӨЖ БАЙНА, ӨӨРСДИЙГӨӨ ҮГҮЙСГЭДЭГ МАЛНУУД ИХ БОЛЖЭЭ

Avatar

Зочин 2020-11-25 203.231.32.2

irgenshilee solih ni barag zov gesen hun olon bolj dee. aldar ner ed bayalag yugaarch solishgui zuil gj bas bdg l um uul ni.

Avatar

Зочин 2020-11-25 202.9.40.117

Сайн тоглож байнаа. Иргэншилжж сольж болноо.Ганцхан эх эцгээсээ өгсөн монгол нэрээ сольдог нь яаж байгаа юм болоо. Хойд солонгос эцэг нь тэг гэж шахсан байх. Солонгос хүн чинь хүн чанарын хувьд хамгийн муу улсууд шүү дээ. Ямар сайндаа 1 муу санаатай солонгос хүн муу санаатай 3 хятадтай тэнцэнэ гэсэн яриа байхав. Дүүдээ амжилт хүсье. БНСУ-ын шигшээд ороорой

Avatar

Зочин 2020-11-25 202.9.47.1

ИРГЭНШЛЭЭ СОЛЬСОН НЬ ЗӨВ. ЯДАЖ СО ИРГЭНШИЛТЭЙ БОЛБОЛ ХЯТАД МОНГОЛООС БУСАД ДЭЛХИЙН АЛЬ Ч УЛС РУУ ВИЗГҮЙ, СААДГҮЙ ЗОРЧИНО. МГЛ Д БАЙСАН БОЛ АМЕРИКТ, ЕВРОПТ ТЭМЦЭНД ОРЪЁ ГЭХЭД БӨӨН ВИЗНИЙ АСУУДАЛ. МОНГОЛД ЗАРИМ ТАМИРЧДЫН ВИЗ Ч ГАРДАГГҮЙ ШДЭЭ ЧААВААС. ТЭГЭЭД Ч МОЯА НАР ЯМАР САГСААР ХОЛ ЯВАХ БИШ. САГСНЫ ХОЛБОО НЬ ТҮМЭН ТОЛГОЙТОЙ. ЭМХ ЗАМБАРААГҮЙ. НЭГ ХЭСЭГ АЗААР 3Х3-Т ГАЙГҮЙ ЯВСАН. ОДОО БОЛ СУРАГГҮЙ. СО НАР БҮХ СПОРТООРОО АЗИДАА, ЗАРИМ НЬ ДЭЛХИЙД 1,2-Т.

Avatar

azid 3 -r l bgaa daa. 2020-11-25 64.119.23.110

azid delhiid ch ehend ni odoo hyatad ypon ulsuud ordog bolson doo. solongosuud hezee ch aziin 3 bairanaas ahij chadahgui dee.urid ni aziin aguu 2 vndesten bgaa za.

Avatar

Зочин 2020-11-25 202.21.107.73

монголоос зайлсан амьсгаа байнаштээ…Дахиж бүү дурс …муу кимчүг…

Avatar

хмм 2020-11-25 1.33.253.200

мундаг залуу байна даанч иргэншлээ сольдог нь эмгэнэл юмдаа.

Avatar

Зочин 2020-11-25 150.129.140.65

Монгол нэрээрээ л байхгүй

Avatar

Зочин 2020-11-25 64.119.22.114

neree irgenshlee soliod yah ve deeee

Avatar

Амжилт 2020-11-25 66.181.161.58

Ер нь чадварлаг залуучууд гадагш гарч байж л үнэлэгдэнэ. Монголд аль ч салбар юу ч чадахгүй мөртлөө баахан цол гуншинтай хүмүүсийн өмч болсон. Тйим гэдгийг харуулж яваа залуус байна шүү дээ, тэрний нэг нь энэ залуу, нөгөө Монголд байгаа баахан цол гуншинтай хүмүүс дотор ийм амжилт үзүүлсэн хүн байгаа бил үү, бид болох цаг аль хэдийн болсон, амжилт хүсье

Avatar

Зочин 2020-11-25 124.158.86.93

монголоо гологсод зайлаачээ, та нар ер нь яагаад монголд төрчихсөн юм болоо, мөнгө, алдар нэрээс өөр зүйл мэддэг юм уу та нар, итгэл үнэмшил юу ч байхгүй

Avatar

Зочин 2020-11-25 66.181.161.125

Solongosiin ligt toglohiin tuld zaawal solongosiin irgenshiltri bh ystoi bdiiimaa

Avatar

Зочин 2020-11-25 202.21.108.26

Монгол хэлээ аль хэдийн мартсан биз дээ

Avatar

w 2020-11-25 59.153.115.172

mongol hvn bvriin setgeld eh oron ni bdag yum…eh hel amin erdene…dajgvi bh..bvgdeeree amjilt hvsie

Avatar

Зочин 2020-11-25 64.119.24.106

Neree hurtel solichixson bna shdee

Avatar

Зочин 2020-11-25 202.55.188.44

Amijilt

Avatar

Зочин 2020-11-25 202.131.234.154

ямар солонгос шиг царайтай юм бэ

Avatar

Зочин 2020-11-25 64.119.21.113

Мундаг залуу юм уг нь х*******н иргэн болвол зүгээр байсан даа дэлхийн 2-р эдийн засагтай улс

Avatar

Зочин 2020-11-25 192.82.77.137

"Таслалт хийнэ" гэж ямар монгол үг байна эргүү сэтгүүлч царайлсан оронцогоо. Эх хэлээ олигтой эзэмшчмхээд мэдээ бичмээр юм.

Avatar

Зочин 2020-11-25 121.187.37.117

Харин тийн удахгүй хоол идэлт хийв гэж ярьж бичих вий дээ

Avatar

Зочин 2020-11-25 103.212.118.83

Blackpink hamtlagt orj Bold gedeg nereeree delhiid garahgui yaavdaa

Avatar

зочин 2020-11-25 122.201.19.99

Сайн байнаь амжилт хүсье

Avatar

Зочин 2020-11-25 103.57.95.143

Мундаг залуу байна. Амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж