БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт сонгогдсон монгол залуу

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт сонгогдсон монгол залуу

БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт сонгогдсон монгол залуу

News агентлаг өмнө нь Азийн топ лиг буюу БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигийн “Сөүл Самсунг” багийн анхны монгол тоглогч Н.Батбаярыг Шинэ нэр” булангаараа танилцуулж байсан. Энэ удаа БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт тоглогчоор сонгогдсон Х.Болдсүхийг танилцуулж байна. Түүний биеийн өндөр нь 1,89 метр. Өмнөд Солонгосын Ханянг их сургуулийн сагсан бөмбөгийн холбооны лигийн чадварлаг тоглогчдын нэг нь аж. 


  • БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лиг болох “KBL”-ийн шинэ тоглогч сонгон шалгаруулалт болж, монгол тоглогч Х.Болдсүх сонгогдсон. Тэрбээр драфтын наймаар “Чоньжү Эгис” багт оржээ. Өнгөрсөн жилээс “Ханянг” их сургуулийн багт тоглох болсон тэрбээр БНСУ-ын иргэншил авч, нэрээ И Ген Хе болгон сольсон байна.
  • Монгол тоглогч Х.Болдсүх лигийн шинэ улирлыг гайхалтай тоглолтоор эхлүүлж, эхний дөрвөн тоглолтод дунджаар 20 оноог авчээ. Тэрбээр эхний улиралдаа 86 оноо авч, авсан оноогоороо эхний гуравт жагсч байна.

  • Х.Болдсүх 11 нас хүртлээ Монголд эмээ, өвөөтэйгөө амьдарч байгаад Солонгост ээж дээрээ амьдрахаар болжээ. Солонгост ирсэнийхээ дараа “Сава” бага сургуульд элсч, улмаар сагсан бөмбөгийн багт нэгдсэнээр их спортын тамирчин болох гараагаа эхлүүлсэн байна. Түүнээс хойш “Палрёнг” дунд сургууль, “Масан” ахлах сургуулиудын сагсан бөмбөгийн багт тоглосон.

  • Түүнд цөөнгүй багуудад тоглож, мэргэжлийн карьер эхлүүлэх боломж гарч байсан ч иргэншлийн асуудлаас улбаатай эрүүл мэндийн даатгал зэрэг бичиг баримтын хүндрэл тулгардаг байв. Хэдий тийм ч Х.Болдсүх өөрийн хүсэл мөрөөдлөө орхилгүй явсаар, сагсан бөмбөгийн ур чадвараа харуулж 2018 онд “Ханянг” их сургуульд элссэн байна.

  • Тэрбээр 2018 оны аравдугаар сард Солонгосын иргэншилтэй болж, улмаар дараа жил нь анхны тоглолтоо хийжээ. Түүнийг “Ханянг” их сургуулийн багт ирснээр багийн тамирчид илт сайжирсан. Х.Болдсүх энэ талаар “Манай багийн гишүүд харилцаа сайтай нь багийн амжилтад эергээр нөлөөлдөг. Мөн бид нягт хамгаалалтаас хурдан довтолгоонд шилжих дээр ажиллаж байна” гэж ярьсан. Тэрбээр өөрийн хувийн амжилтынхаа талаар ярихдаа “Сагсан бөмбөг бол багийн спорт, багийнхны маань дэмжлэг, ойлголцлын нөлөөгөөр ийм амжилтад хүрсэн” хэмээн дурсчээ.

  • Х.Болдсүх багийн лидерийн үүрэг гүйцэтгэж, тэр хэрээр багийн амжилт ч ахиж байна. Одоогийн байдлаар нийт 81 оноо авч, багаа тэргүүлж буй бол лигт гуравдугаарт бичигдэж явна. Тэрбээр довтолгооноос гадна хамгаалалтад идэвхтэй. Сүүлийн дөрвөн тоглолтод есөн бөмбөг таслалт хийжээ.

  • Түүний хувьд энэ жил оюутны лигтээ түрүүлэх зорилготой. Цаашлаад Солонгосын үндэсний шигшээ багт тоглох мөрөөдөлтэй аж. Ойрын хугацаанд бол багтаа тусалж, плейоффт шалгарч, улирлаа амжилттай дуусгах зорилго тээж байгаагаа ярьсан байна.

Эх сурвалж: Hanyang University News

А.СҮРЭН              

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж