УОК-ын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгууллаа | News.MN

УОК-ын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгууллаа

УОК-ын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгууллаа

УОК-ын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгууллаа
Covid-19 цар тахлын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Улсын онцгой комиссын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгууллаа.
Эрдэмтдийн зөвлөлийн анхны цахим хурлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой дарга Я.Содбаатар удирдан явуулав. Хурлаар Covid-19 цар тахлын хүрээнд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, бодлого шийдвэрүүдийн талаар санал солилцлоо.
Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, орлогч даргаар МУИС-ийн Эдийн засгийн танхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун, Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга, доктор, дэд профессор С.Янжинсүрэн, Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар АШУҮИС, Био анагаахын сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар,
Гишүүдийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор, профессор О.Чимэдсүрэн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич, АШУ-ы доктор, профессор П.Нямдаваа, Монголын Анагаах Ухааны академийн ерөнхийлөгч, АШУ-ы доктор, профессор Ц.Лхагвасүрэн, ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, доктор Б.Саруул зэрэг 22 эрдэмтэн, судлаач багтаж байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж