Хар тамхитай тэмцэх стратегийг ОХУ батлав

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Хар тамхитай тэмцэх стратегийг ОХУ батлав

Хар тамхитай тэмцэх стратегийг ОХУ батлав

2030 он хүртэлх Хат тамхи, мансууруулах бодистой тэмцэх төрийн бодлогын баримт бичигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуран баталгаажууллаа. Баталгаажсан баримт бичгийг ОХУ-ын хууль, эрх зүйн баримт бичгийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан байна.

Энэхүү стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг 2019 онтой харьцуулан 2030 он гэхэд ОХУ даяар хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ саармагжсан байхаар дүгнэх ажээ.

Өнөөдрийн байдлаар Оросын бүх бүс нутагт хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөр, санаа зовоохуйц хэмжээнд хүрснийг онцлон дурдсан байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байгаа юм. Хэрэглээнээс гадна хууль бусаар хилээр нэвтрүүлэх, транзит тээвэр хийх гэмт хэрэг өндөр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж