Якут улс малын генийн банк бүрдүүлнэ | News.MN

Якут улс малын генийн банк бүрдүүлнэ

Якут улс малын генийн банк бүрдүүлнэ

Якут улс малын генийн банк бүрдүүлнэ

ОХУ-ын Якут улс өөрийн бүс нутгийн уламжлалт бод малын генийн банк бүрдүүлэхээр төлөвлөж байна хэмээн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харьяа Якутын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний хүрээлэн мэдээллээ.

Генийн банк байгуулахаас гадна мал бүрийг паспортжуулах ажлыг зэрэг хийх ажээ. Якут нь бүс нутгийнхаа онцлогт тохирсон бод малын өөрийн гэсэн үүлдэртэй юм.

Нутгийн иргэд сүүлийн жилүүдэд якут үүлдрийн бод малаа өсгөх, үржүүлэх сонирхол нь нэмэгдсэн байна. Учир нь, Якутын хатуу ширүүн уур амьсгалд илүүтэй дасан зохицсон, үр шимтэй байдаг ажээ. Якут үхэр нь бусад үүлдэртэй харьцуулахад давжаа, бөгсөн бие нь илүү өргөн, богино мөчтэй, эвэр богино, ширүүн өтгөн ноостой, мах, сүү нь шимт бодис ихтэй, илүү амттай байдаг ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-11-25 202.9.46.154

ЯКУТУУД БОЛ ТҮРЭГ ХЭЛЭЭР ЯРЬДАГ МОНГОЛЧУУДТАЙ ТУН ОЙРЛЦОО АМЬДРАЛТАЙ МАНАЙХЫГ БОДВОЛ БАЙГАЛИЙН АСАР ИХ БАЯЛАГТАЙ УУЛ УС ИХТЭЙ МОД, БАЙГАЛЫН ХИЙ, АЛТ,АЛМААЗ ,НЕФЬ ,НҮҮРС ,АН АМЬТАН ГЭЭД АСАР ИХ БАЯЛАГТАЙ Ч БҮХ БАЯЛАГИЙН ӨГӨӨЖИЙГ НЬ КРЕМЛИЙН ОРОСУУД АВДАГ НУТГИЙН ИРГЭД ЗАГАС АНГААР ХООЛ ХИЙЖ ЯДРУУХАН ОРОМЖИД АМЬДАРЧ АЙЛ БҮР ШАХУУ ЦӨӨХӨН ТООНЫ ҮХЭР АДУУТАЙ ТЭР НЬ АМЬДРАЛД НЬ ДЭМ БОЛЖ СҮҮ ЦАГААН ИДЭЭНИЙ ХЭРГЭЦЭЭГЭЭ ХАНГАДАГ ТЭР ИХ БАЯЛАГИЙГ НЬ ЦӨЛМӨЖ БАЙГАА Ч НУТГИЙН ИРГЭДЭД ЮУ Ч НООГДОХГҮ

Avatar

Зочин 2020-11-25 202.55.188.37

монголтой адил

Avatar

Зочин 2020-11-25 202.21.108.143

ОРОСУУД ИДЭЭД ДУССАН БИЗ

Avatar

zochin 2020-11-25 49.0.212.165

Ха ха ха, Якут чинь Оросын нэг жижигхээн ястан биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж