ОХУ-ын Якут улс өөрийн бүс нутгийн уламжлалт бод малын генийн банк бүрдүүлэхээр төлөвлөж байна хэмээн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харьяа Якутын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний хүрээлэн мэдээллээ.
Генийн банк байгуулахаас гадна мал бүрийг паспортжуулах ажлыг зэрэг хийх ажээ. Якут нь бүс нутгийнхаа онцлогт тохирсон бод малын өөрийн гэсэн үүлдэртэй юм.
Нутгийн иргэд сүүлийн жилүүдэд якут үүлдрийн бод малаа өсгөх, үржүүлэх сонирхол нь нэмэгдсэн байна. Учир нь, Якутын хатуу ширүүн уур амьсгалд илүүтэй дасан зохицсон, үр шимтэй байдаг ажээ. Якут үхэр нь бусад үүлдэртэй харьцуулахад давжаа, бөгсөн бие нь илүү өргөн, богино мөчтэй, эвэр богино, ширүүн өтгөн ноостой, мах, сүү нь шимт бодис ихтэй, илүү амттай байдаг ажээ.
Холбоотой мэдээ