Ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үйлдвэрлэсэн бүх электрон төхөөрөмж Оросын программ хангамжийг суулгах шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргалаа.
Шийдвэрийг Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ. Ингэснээр ОХУ-ын нутаг дэвсгэрт зарагдах бүх электрон төхөөрөмж, үүнд, гар утас, суурин компьютер, нотебуук, ухаалаг телевизор, таблет нь орос программ хангамжаар хангагдсан байх ёстой юм.
Тэр дундаа гар утас, таблет дээрх хайлт, браузер буюу хөтөч, олон нийтийн сүлжээ, мессенжер, мэдээний агрегатор, хоолой хөрвүүлэгч, үүлэн технологийн архив, Оросын төрийн үйлчилгээний "Госуслуги" аппликэйшн, Оросын үндэсний төлбөрийн "Мир" программ, орчуулгын программууд, вирусын эсрэг программ зэрэг нь бүгд дотоодын программ хангамжаар хангагдах ёстой юм. Компьютерийн хувьд браузер, вирусын эсрэг программ, оффисийн программууд, ухаалаг телевизорын хувьд мөн орос браузер, аудио болон визуаль үйлчилгээ, хайлт, олон нийтийн сүлжээнд холбогдох программууд бүгд дотоодын байх юм.
Эдгээр программ хангамжийн эзэмшигчийн эрх ОХУ-ын хуулийн этгээд, эсвэл иргэн байх ёстойг шийдвэрт онцолсон байна.
ОХУ-ын Тоон хөгжил, харилцаа, холбооны яам үйлдвэрлэгч нараас хүсэлтийг нь хүлээн авч эхлээд байгаа ажээ. Уг хүсэлтийг 2020 оны арванхоёрдугаар 1 хүртэл хүлээн авч, арванхоёрдугаар сарын 15 гэхэд хүсэлтүүдийг Засгийн газар руу илгээх юм.
Засгийн газрын энэ шийдвэр нь дотоодын IT компаниудын эрх ашгийг хамгаалах, гадаадын IT компаниудын нөлөөллөөс хамгаалах зорилготой.
Зочин 2020-11-25 202.21.108.209
МАНАЙХАН ОРОСООС ӨМНӨ СЭТГЭЖ ЧАДААГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ .ОДОО Ч ОРОЙОТООГҮЙ ДЭЭРЭЭ МОНГОЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ .🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
zochin 2020-11-25 49.0.212.165
Монголчууд ийм болгох хэрэгтэй байна. Хэдий зах зээд нь өчүүхэн ч гэлээ өөрсдөө энэ ажлыг хөөцөлдөж эхлүүлэх ёстой
Зочин 2020-11-25 202.21.108.26
Манайх яагаад ийм болдгүйм бол.
Badarch taxar 2020-11-25 64.119.22.243
Mongol iim boloh heregtei
Зочин 2020-11-25 192.82.72.238
Хакердахад амар болох нь дээ?
Paвcaл 2020-11-25 172.56.42.26
Мундаг шийдвэр байнаа.