Улаанбаатарт цас орно, 10-12 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт цас орно, 10-12 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орно, 10-12 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2020.11.25) 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи:  Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Орхон-Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж