Covid-19 гарсан газруудад өргөтгөсөн шинжилгээ хийж эхэллээ | News.MN

Covid-19 гарсан газруудад өргөтгөсөн шинжилгээ хийж эхэллээ

Covid-19 гарсан газруудад өргөтгөсөн шинжилгээ хийж эхэллээ

Covid-19 гарсан газруудад өргөтгөсөн шинжилгээ хийж эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар, Covid-19-ийн 54 батлагдсан тохиолдол илрээд байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг Covid-19 цар тахлын халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой өргөтгөсөн шинжилгээг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж эхэллээ.

Тус өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороодод харьяалагдах байнгын болон түр оршин суугч иргэд хамрагдах шаардлагатай юм. Халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах уг иргэдийн шинжилгээг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргасан хуваарийн дагуу зохион байгуулна.

Сайн дураараа шинжилгээнд хамрагдах хүсэлтэй бусад иргэд 1800-0119 дугаарын утсанд хандан цаг авч, харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө шинжилгээ өгөх боломжтой юм. Түүнчлэн сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд ойрын болон дам хавьтлын шинжилгээ авч буй нэр бүхий 18 цэг, мөн дээрх өргөтгөсөн шинжилгээний цэгүүдэд очихгүй байхыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнгө олоорой 2020-11-24 202.9.46.151

https://ref.moneyguru.co/byambaa082111 линкээр бүртгүүлэн 10$ олоорой, Мөнгө олох бүрэн боломжтой шүү

Avatar

tumen 2020-11-24 202.21.109.50

horiogoo sungasan deershuu

Avatar

I wish Mongolians good health. 2020-11-24 66.181.161.18

Coronavirus Leave Mongolia.
There will be no coronavirus in Mongolia.

Avatar

Зочин 2020-11-24 122.201.22.73

Сэлэнгийн засаг Оргил маш муу ажиллаж байна Дарханы засаг харин хаа очиж ажлаа мэддэг. засаг дарга

Avatar

Зочин 2020-11-24 122.201.24.8

Ugaasaa teneg llruud gaduur sain teneed bai. Uvchnuu avaad neg ch bolson mal tsuurj baival amar ni. Ontsgoi komiss emch nar min mundag ajilla. Odoo ta buhen min tur amraltaa ene teneg ard irgediig uursduur ni bailgvul amar yum. Uheh teneg ni uheed uhaantai hed ni uldvel 1 saya irgentei baisan ch yer ni yadiin

Avatar

Зочин 2020-11-24 202.21.108.53

Өөрөө лав тэр үлдэх 1 сая ухаантай хүнд орохгүй нь лавтай:)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж