ХӨСҮТ-ийн эмч, сувилагчийн тоог нэмлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ-ийн эмч, сувилагчийн тоог нэмлээ

Улаанбурханы өвчлөл хурдацтай дэгдэж  байгаа энэ үед Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ ачаалал ч өндөр байна. Тиймээс ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, холбогдох  мэргэжилтнүүдийн хамт очиж ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар насанд хүрэгчдийг нэмэлтээр дархлаажуулах үндэслэл, тооцоог гаргах,

  •  “А” амин дэмийн хэрэгцээг гаргаж,  хангах арга хэмжээ авах,

  • ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлэгт нэмэлтээр ажиллах эмч, сувилагчийн судалгааг гаргах,

  • ХӨСҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох яамны  хэлтсийн дарга нарт даалгасан байна.  

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж