Хойд Солонгосын хилийн дагуу эргүүл хийж явсан БНСУ-ын армийн офицер автомашиндаа нас барсан байдалтай олджээ. 37 настай О овогт автомашиныхаа жолоочийн суудал дээр сумны шархтай нас барсан байсан аж. Тэрбээр Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Ёньчонь хошууны энгийн иргэд орохыг хориглосон хилийн хяналтын бүсэд эргүүл хийж явсан байна. Цэргийнхэн түүний унаж явсан автомашин дотроос ямар нэгэн гэрээслэл олоогүй гэнэ. Одоогоор түүний үхлийн шалтгааныг тодруулахаар армийн албаныхан ажиллаж байгаа аж.
Өмнө нь өнгөрсөн онд Өмнөд Солонгосын хилийн харуулын хоёр цэрэг газрын тэсрэх бөмбөгөнд өртөн шархтсан хэргээс үүдэн Пхеньян, Сөүлийн хооронд маргаан дэгдэж байв. Энэ хэргийн улмаас Солонгосын хойгийн дайсагнасан хоёр орон харилцан их буугаар гал нээж нөхцөл байдал хурцдаж байсан билээ. Солонгосын хойгийг хоёр хуваасан 1950-1953 оны дайны дараа талууд энхийн гэрээ байгуулаагүй тул өнөөг хүртэл дайсагнасан хэвээр байдаг юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: YONHAP NEWS