2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 23,971,948.26 төгрөгийн үнийн дүн бүхий 191,651 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс" ХК (MRX +13.04%) болон "Ариг гал" ХК (EER +10.02%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК (MBW -4.18%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -4.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 26,519 ширхэг нэгж эрхийг нийт 2,817,462 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.27 хувиар өсөж, 17633.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,590,331,925,555.62 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ