Ж.Батзандангийн авлага ба дипломат авлига | News.MN

Ж.Батзандангийн авлага ба дипломат авлига

Ж.Батзандангийн авлага ба дипломат авлига

Ж.Батзандангийн авлага ба дипломат авлига

УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга Ж.Батзанданг Австралид суух Элчин зөвлөхөөр томилсон талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өгсөн тайлбартаа “Түүнийг энэ ажлыг хийж чадна гэж үзсэн. Тэгээд ч дипломат албанд нам харгалздаггүй юм” гэжээ. Үнэхээр дипломат албанд нам харгалздаггүй, чадах хүнийг нь томилдог бол Ж.Батзандан яагаад ч Австралид суух Элчин зөвлөх болохгүй байв, өөрийнх нь хэлсэнчлэн “энтертаймент” хийлгэх гээгүй юм бол шүү дээ.

Энэ бол  Монголын дипломат алба улс төрийн өгөө, аваа болсны ээлжит нэг жишээ. Монголын дипломат албанд мэргэжлийн, мэргэшсэн хүнийг томилохоос илүү улс төрийн карьер нь дууссан, тэтгэвэртээ суусан улстөрчид, ялсан намын цүнх баригчид, утсан хүүхэлдэйнүүдийн очдог, суудаг, эрх баригчдын эхнэр хүүхдээ эрхлүүлдэг газар болж хувирсан.

Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэг Швейцарын Элчин сайдын яаманд ажилладаг бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрсөн дүү Ч.Ганболдоо Тува улсад суух Ерөнхий консулаар томилуулсан. УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан Хонгконгийн Ерөнхий консулаар томилогдоод яг нэг жил болж байна. УИХ-ын гишүүн Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга хийдэг бол хүргэн н.Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажилладаг гээд дурдвал уртаас урт жагсаалт болох байх

Ж.Батзандан бол Ардын намд гавьяатай, тэр тусмаа М.Энхболдыг огцруулж, Г.Занданшатарыг УИХ дарга, Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга болгоход багагүй зүтгэл гаргасан. УИХ-ын сонгуульд Ардчилсан намын саналаас хуваалцаж, Ардын намыг үнэмлэхүй олонх болоход тус болсон.

Тэгэхээр Ж.Батзандан Ардын намын дарга нараас авах ёстой албан тушаалаа авч, Ардын нам өгөх ёстой авлигаа өгч байна гэсэн үг.

М.Энхболдыг огцруулах жагсаалыг удирдсан ордны таван тэмцэгч бүгд л шагналаа аваад дууслаа. ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар томилогдсон. Ардчилсан намаас “урвасан” хоёрын хувьд нэг нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа, нөгөө нь тун удахгүй Элчин зөвлөхөөр явна.

Цаашлаад авлагаа авахаар Ардын намын даргын үүдийг сахиж суугаа олон хүн бий. Жишээлбэл, Ө.Энхтүвшин, Ц.Цэнгэл, Б.Батцэцэг, Э.Мөнх-Очир нар. Зарим нь ч дипломат албанд томилогдох хүсэлтэй байгаагаа ил тод зарлаад явдаг болсон байна лээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны хэлснээр энэ онд багтаан хорь гаруй Элчин сайдын томилгоог Засгийн газар УИХ-д оруулахаар төлөвлөж байгаа аж. Нэмээд ирэх оны эхээр 10 гаруй Элчин сайдын орон тоо гарах юм байна. Гадаадад Монголыг төлөөлж суух, Элчин сайдууд, консул, Элчин зөвлөхүүд бол Монголын улсын “нэрийн хуудас”, манай улсыг бүхэлд нь төлөөлнө гэсэн үг. Улс хоорондын улс төр, худалдаа, эдийн засаг, нийгэм, соёлын бүх талын харилцааг өргөжүүлэхэд дипломат төлөөлөгчдийн газрууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Гэтэл хоёр улсын хамтын ажиллагаа, харилцааны гүүр болдог, улсын нууц, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй албыг улс төрийн наймаа болгосноос болж “Элчин сайдын яамд ур чадваргүй, зөвхөн томилсон дарга, явуулсан байгууллагадаа үйлчилдэг, тал талын төрийн байгууллагуудын шахааны хүмүүсийн бөөгнөрөл болсон. Монголоос дарга нар очихоор чемоданыг нь зөөж, дэлгүүр хэсүүлж, буцахад нь нэг шил коньяк барьж гүйсэн хүмүүс байдаг” тухай Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнгөрсөн хавар шүүмжилж суусан. Гэтэл өнөөдрийнх нь, өөрийнх нь томилгоог хар.

Манай дипломат алба хар тамхи, контрабандын хэрэгтнүүдээр дүүрсний нотолгоо нь өнгөрсөн 2019 онд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг героин тээвэрлэж яваад баригдаж Монголын нэрийг шившигтэй нь хутгасан явдал. Харин энэ хэрэгт Засгийн газрын харъяа яам, агентлагууд нь “би ч томилоогүй, чи томилсон” гээд бөөн хэрүүл болоод хариуцлага хүлээсэн хүнгүй л өнгөрсөн юм даг. Аргагүй ч, биз, дарга нар ах дүү, амраг садангаа шахаа шантааж, шагналаар гадагшаа явуулчихдаг, Гадаад харилцааны яам нь хариуцлага тооцох эрх мэдэлгүй, бодлогын биш логистикийн яам болсон байна. Дарга нарын эхнэр, хүүхдийг нь ажлаас нь халчихвал Гадаад харилцааны сайд өөрөө толгойгүй болох учраас.

Тэгэхээр авлагаа авсан Ж.Батзанданг буруутгахаас илүү авлига өгч байгаа Ардын намаас дипломат албаа аврах тухай ярих ёстой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

79 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэхэ 2020-11-25 64.119.25.97

Ичмээр

Avatar

зочин 2020-11-25 202.126.89.161

Их хурал арай дэмжихгүй байлгүй дээ арай ч дээ дарга сайд тавигдахаар энэ л хэд гадаадад суух болхоор бас л энэ хэдэн улсууд монголд эднээс өөр хүн байхгүй болжээ үнэхээр утгаа алдлаа шүү

Avatar

зочин 2020-11-25 202.126.89.161

Батзандан Болд нар өөрсдийн эхр ашигаа нэгд тавьж хэлж яарьсан нь бүгд худлаа гэдэг нь ингээд цаг хугацаагаар шалгагдаад ирлээ . Өөрсдөө бас ард түмнээсээ санаа зовдог бол татгалзах хэрэгтэй байх дараа дараагийн улс төрийн карер чинь ингээд дуусч байна Монголын дипломат алба гэдэг үнэхээр тоглоом болжээ мэргэжлийн дипломатууд нь яагаад үгээ хэлдэггүй юм болоо

Avatar

ш**** хүүд 2020-11-25 71.197.108.180

улаан балаараа энэ сэдвийг ил гаргаад ганц зурчихаж чадахгүй нь дээ хөөрхөий, бадамсүрэнгээс авсан хэдэн цаасны тухайгаа ил тод хэдэн үг хэлчихэж чадахгүй мөртлөө нэг л их бүхнийг мэдэгч царайлнаа, овоо юм болуу гэсэн бас шоу талдаа болчихлоо тэр нэвтрүүлэг

Avatar

Зочин 2020-11-25 49.181.157.2

Монголын хятад, манжууд гадныхантай хамт хулгай хийчихнэ. Төрийн мэдээллийг өдөр бүр тэдэнд зарчихна.
Гадныхны санал болгосон үг үсгээр нь хууль батлаад өгчихнө. Хүссэнээр нь татвараас чөлөөлчихнө. Хариуд нь баян компанийн хувьцаагаар шагнуулчихна.
Ах дүү, авгай хүүхдээ нөгөө баян компанийнхаа мэдээлллийг хулгайлдаг ажил дээр шургуулчихна. Нөгөө компани хэн өдөр бүр мэдээллийг нь хулгайлаад сууж бгааг огт мэдэхгүй. Хулгайлсан мөнгөөрөө өндөр өндөр офисийн барилга хотын төвд барьчихна.

Avatar

иргэн 2020-11-25 192.82.73.183

Үнэндээ ШИНЭ нам гэж 1 салбар мөчрөө тас цохиж АН-д эргүүлж нэгтгэх нь еөкийн сонгуульд Женкод хэрэгтэй. Тэр ажлаа л хийж байна. Болдыг өөртөө авчихсан, Занданд хүссэнийг нь өгөөд явуулна.

Avatar

Энхмаа 2020-11-25 192.82.78.21

Батзандан харваас сэтгэцийн гажигтай хүн шүү дээ, юун элчин зөвлөх вэ

Avatar

Зочин 2020-11-25 49.195.15.0

Эби ба түүний нөхөд боож үхэх нь цаана чинь. Ухаантай нь News.mn гэдэг сайттай юм байна. Бичигч нартай юм байна.
Шүүхийг авчихна, Хэвлэл мэдээллийг авчихна, Том орд авчихна. Бас л гарууд шүү дээ!

Avatar

Иргэн 2020-11-25 66.181.161.59

Батзандангаар зөвлүүлэхийг бодход цаад элчин сайд нь бүүр эргүү хүүр байх нь л дээ

Avatar

МАН 2020-11-25 202.55.183.108

АН-г хуваасан, нураасан, урвасан, ялагдуулсан Батзантан, Болд, Алтанхуяг нар далда ороосой

Avatar

Зочин 2020-11-25 178.176.75.1

Бүгдий нь хөөгөө биз дээ

Avatar

Dooyoo 2020-11-25 66.181.182.119

Manaa hun ugaasaa ulaan tsaindaa garsan shouchin yaawal yaana tsaisan hun songuuliin tohiroo hiisen belgee ch awj amia ch awarj yawaagui bol Hurts Ebii gees awhuulaad zahiin hun hulsuur nuhuulna gedgiig manaa hun sain medej tsaaduultaigaa yaritsan baisan sain ch zutgej uurgee ch guitsedgej
ETSSIIN ETSEST ARD TUMEN YAMAR MUNHAG BNA GEDEG L SAIN HARGDAJ BNDAA

Avatar

Зочин 2020-11-25 64.119.16.219

Урвагч хог, монголд байвал алуулчих гээд байсан байхдаа, Лу.Болд бас урвагч, ардчиллынхны нүүрийг ичихгүй яаж харж чаддаг байнаа, Батзандан ч яахав угаасаа монголд ардчиллыг үүсгэлцсэн биш худлаа шударга царайлсан шоучин хагалган бутаргагч, хүний бүтээсэн зүйлийн үр шимийг хулгайлах гэж оролдсон улс төрийн я***н

Avatar

Haagii 2020-11-25 185.26.153.23

Л.Болд нь Германд Элчин сайдаар явахаар болсон нь эд нар зүгээр нэг шоучид байж гэдгээ харууллаа

Avatar

Баагий 2020-11-25 185.26.153.23

Батзандан зүгээр л нэг хөгийн жаахан амбицтай нэгэн байжээ. АН-ыг самраад, дараа нь МАН-тай нийлж ашиг хонжоо хайж явсан нь илт боллоо. Талбай дээр хашгирч олон түмнийг бужигнуулдаг нь зүгээр л түүний поп зан байж. Дидломат ажилд нь амжилт хүсэе, тэр чигтээ зайлаарай улс төрөөс.

Avatar

Зочин 2020-11-25 64.119.16.219

Батзандан АН ыг хагалж сонгуульд МАН-ыг ялуулсныхаа шагналаа авлаа, удахгүй Лу Болд шагналаа ямар нэг нууц хэлбэрээр авах байхдаа, энэ хоерыг уруу татсан Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаас нь буулгаагуй, Аюурсайханыг УИХ-ын дэд даргаар, Нямбаатарыг Хууль зүйн сайдаар тавьсан, эд нар бол бүгд Монголын ардчиллын дайснууд гэдгийг санагтун! Худлаа шударга царайлсан хулгайчууд. Хүн намынхан бас МАН -д үйлчилж байгаа шүү ! АН, МАН гэсэн хоерхон хүч л байгаа. АН+ Бусад жижиг намууд нэгдэх хэрэгтэй!

Avatar

зочин 2020-11-25 66.181.161.116

Шаар нь шаар . Гэхдээ наад мэдээ чинь худлаа байх .Арай ч ийм жоохон авлигаар карераа дуусгах тэнэгг бол биш байх ….. Гэхдээ хэн мэдлээ …. Манай улс төрчид санаснаас шаааааааллл тэнэгг байх нь элбэг …

Avatar

Зочин 2020-11-25 203.231.32.2

iim showchin novshid toriin ajil bitgii ogol doo. yu ch hiidguigeer ni yadaj eh hurliin gishuun hiilgee. soliotoi medlegggui horon sanaatai huniig toriin chuhal ajlaas hol bailgal daa.

Avatar

Алтанхуяг 2020-11-25 202.55.183.108

Шархадны эмнэлэгт үзүүлэх л күн

Avatar

Батзандан хүн муутай, шуналтай худлаа гар 2020-11-25 103.57.94.25

ах нар нь Бат-Эрдэнэ, Батчулуун гээд бүгд ичих нүүргүй, хүн чанаргүй, шуналын дэвнүүд.

Төрийн албанаас хол зайлуулахгүй бол яаж ч мэдэх хогын савнууд.

Avatar

Зочин 2020-11-25 98.33.93.32

Энэ бол Женкогийн хийж буй ажил. Тэр Энхтайван бол ямарч мэдэлгүй утсан хүүхэлдэй. Харин УИХ батлах эсэхээс их зүйл хамаарна.Тэр Батцэцэг гээд Женкогийн "дүү" Италид элчин суухаар батлагдчаад явалгүй УИХ- д өрсөлдөж байсан этгээд.Одоо Францад элчин суулгахаар ах нь зүтгүүлж буй сурагтай. Ийм даварсан улсыг УИХ батлахгүй гэдэгт найдья

Avatar

Угаасаа анхнаасаа шоу байсан шүү дээ 2020-11-25 202.55.188.45

Угаасаа анхнаасаа шоу байсан шүү дээ . Энхболдыг мөн ч их мэрсэн дээ .

Avatar

Hvlsnii bicheech 2020-11-25 202.9.46.128

Setgegdel bichsen hvnd mvngv vgdvg yumuu tegbel bi magtay chi mvngvv vgvvrei yostoi zorigtoi sain hvn saly n haitsag bulaaj abaad zugataj hyatadtagnuuld vgvvd zohih zaabaraa abaad zaluusyg turhirch galdan tsataah ajlyg zohion baiguulsanmagadgvi hvn hvvj buudaad baisan nvhvrch baij magadgvimash zorigtoi mash sain popchin ih magtlaa odoo mvngvv abii

Avatar

Дамба 2020-11-25 66.181.185.12

Элчин зөвлөх сонин биш.Дарга нарын эхнэр хүүхдийн л ажил.Унгарт элчин сайдаар явуулах байсан.

Avatar

Зочин 2020-11-25 139.5.218.234

АН ыг дараалан ялагдуулахад үнэхээр их хувь нэмэр оруулсан Батзандан Туваан Алтанхуяг,Луболд,өөр хэн билээ бүдээрээ шагналаа хүртэж байна атаархаад яахав дээ

Avatar

Зочин 2020-11-25 64.119.21.242

МАНАН-гийн эсрэг тэмцсаэн болохоор Ээбээгийн сайт Батзанданг харлуулж байна. Уг нь зүгээр нэг хоолны сав биш Батзандан шиг хүн л УИХ-д хэрэгтэй шүү дээ. Чааваас даа, ямар ч эрх мэдэлгүй элчин зөвлөхийн шагнал гэж юу байхав дээ. Ард түмнийг тэнэг гэж байгаа юм шиг мангар юм бүү бич!!!

Avatar

Mapiin ahmad gishvvn 2020-11-25 202.9.46.128

Iim hvniig diplomat alband tomiloh gvi bailgvi bolobson hvchin man d baihgvi boloo yu gaigvi bolobsroltoi eh oronch hvmvvsee tvvj yallaad shorond hiigeed esbel zanalhiileed ailgaad duugvi bolgochoo yu kazinochidoo

Avatar

ИРГЭН 2020-11-25 64.119.26.127

эсэргүйцэж байна. энэ хүн яаж яваад энэ албан тушаалд очиж байгаа шалгуураа ард түмэнд тайлбарлаад өгөөч!
дипломат удирдах албан тушаалд хэн ч очиж болдог болсон бол тэрийгээ ИЛ ТОД ШАГНАЛД ӨГДӨГ АЛБАН ТУШААЛ БОЛГОСОН ЮМАА ГЭДГЭЭ ЗАРЛА!

Avatar

Зочин 2020-11-25 64.119.21.242

чам шиг оркууд олон болжээ.

Avatar

Зочин 2020-11-25 202.55.188.105

Mash zuv asuudal hundjee. Alban tushaal bol avilgiin heregsel boljee

Avatar

Ард 2020-11-25 202.126.89.235

Батзандан бол гавьяатай нэгэн. Ахиухан шагнах хэрэгтэй дээ. Ер нь сайн үйлсийн эхэнд Батзандан явдаг.

Avatar

Uyangaa. 2020-11-25 202.9.46.128

Boroony tvrvvnd shoroo boohoin tvrvvnd heree budilaan samuuny tvrvvnd batzandanguaglaj yabdag .

Avatar

Darvaan Magnai 2020-11-25 174.202.36.219

Zandan b*** iim l erdee

Avatar

Зочин 2020-11-25 203.91.115.50

ТҮРГЭН ЗАЙЛААСААЙ

Avatar

ИРГЭН 2020-11-25 64.119.22.114

irgediin uls ornii tolooo tuushtai temtsene geed bsan ingeeed bie otorlood yvaad ogloo dooo.

Avatar

Zochin 2020-11-25 202.55.191.130

Archaagyi amitan, hun amitan gujirdej taraan bytargahaas uur yamar ch shidgyi.

Avatar

Баатар 2020-11-25 202.126.90.130

Энэ арай дэндэж байна.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг ярих цаг болжэ.

Avatar

Зочин 2020-11-25 202.126.90.144

Жонхуу мал зайлах хэрэгтэй.батзандан цэнгэл энхтүвшин лу болд.хэлэх муу үг алга.

Avatar

Зочин 2020-11-25 64.119.21.242

бичиг үсэг мэдэхгүй шахам чи юугаа мэдэхэв дээ.

Avatar

Зочин 2020-11-25 49.180.69.151

Yoooy

Avatar

зочин 13 2020-11-25 202.9.46.177

АВСТРАЛИЙН ТАЛД АРТ ТҮМЭНИЙ ӨМНӨӨС МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ УЛС ОРОНДОО БАЙНГА УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТ ҮЙМЭЭН ДЭГДЭЭЖ БАЙДАГ МАШ АЮУЛТАЙ СЭТГЭХҮЙН ХУВЬ ЭРҮҮЛ БИШ ЭТГЭЭДИЙГ ДИПЛОМАТ АЛБАНД ТОИМСОНЫГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЧ ШААРДИЙ ,,ИРГЭД ҮҮНИЙГ ИДЭВХИТЭЙ ДЭМЖЭЭД ӨГӨӨРЭЙ 2021 ОНЫ СОНГУУЛЬД Ж,ОДБАЯРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ГАРАГЖ УОЛС ОРНОО УХААН МУУТНУУДААС АВРАХ ЦАГ ИРЖДЭЭ АРД ТҮМЭН МИНЬ

Avatar

Зочин 2020-11-25 103.212.118.219

Элчинд ямар зөвлөгөө яаж өгөөд тэр нь яаж хэрэг болсныг энэ суга сайдаас асууя.

Avatar

Зочин 2020-11-25 202.21.107.96

Батзандан улс төрд дандаа л наймаацаж ирсэн биз дээ. Ордон мордон руу помидор шидэж байхдаа л Энхбаярын эсрэг пиарыг нь хийгээд л хөлсөө аваад явдаг гээд бичигдээд л байсан. Нэг иймэрхүү л тэмцэгч тэй улс юм даа хөөрхий. Монголын улс төр гэж жогорхой шиг болчихсон юм уу хаашаа юм.

Avatar

Amar 2020-11-25 124.158.80.109

Батзанданг явуулж байгаа нь МАН бус Женко ШИНЭ намыг Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө дэмжүүлэхээр болсны шан харамж гэдгийг хэн ч ойлгоно шүү дээ.

Avatar

Ж.Онгар 2020-11-25 202.179.21.250

МАН -ыхан хүний тусийг мартдаггүй, энэ бол хүнлэг чанарын нэг хэмжүүр юм болов уу? харин манай АН-ыхан дээшээ гарахаар тэнгэрээс бусан амьтны дүр гаргаж, намыханыг дайсанд тооцоож, нөгөө талд бялдуучилдаг,туйлбаргүй, өөрөөр хэлбэл нөхдийн тусыг ус болгоно, олон тохиолдол, нэр хэлж болох, энэ удаад азньяаа

Avatar

Цэвэр нийгэм 2020-11-25 66.181.189.13

Шударга ёсны төлөө 3 жилийн өмнө ард түмэн боссон. Улс төрийг тодорхой хэмжээгээр цэвэрлэж чадсан. Энэ процесс зогсох ёсгүй.

Avatar

Шодоргос 2020-11-25 103.80.211.37

Батзандангийн талаар Австралийн талд мэдээлэл хүргүүлэх хэрэгтэй. Энэ попчин нөхөр яаж ч магадгүй гэж. Тухайлбал, 2 улсын харилцаанд хор учруулж, урваж шарваж, яаж ч магадгүй талаар болзошгүй байгааг мэдээлэх хэрэгтэй. Оспан баатар гэдэг шиг наад нөхөр чинь баллана шүү. Цаад тал татгалзах эрхтэй.

Avatar

Amar 2020-11-25 124.158.80.109

Батзанданг МАН бус Женко ШИНЭ намыг Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө дэмжүүлэхээр болсны шан харамж гэдгийг хэн ч ойлгоно шүү дээ.

Avatar

Зочин 2020-11-25 203.91.115.48

Za ingeed Star, Crown casinonuud neg shine uilchluulegchtei bolloo gj…

Avatar

Зочин 2020-11-25 185.220.101.201

Энийг шударга гэж боддог бол чиний тэнэгийнх биз дээ. Чамайн ухаалаг хэрсүү хүмүүс шал өөрөөр хардаг.

Avatar

Зочин 2020-11-25 66.181.185.169

Mongold jinhene temtsegch bhgui urvagch hudalch hulgaichuud l temtsdeg yum bn gej oilgoloo

Avatar

Зочин 2020-11-25 203.91.115.55

Болж болж занших л хэрэгтэй

Avatar

Зочин 2020-11-25 150.129.140.70

Уул нь монгол улсыг төлөөлж монголоо,тэнд байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалдаг газар даа.Гэтэл амралтын газар юм уу, эсвэл хогийн сав юм уу,улс төрийн тохиролцооны газар уу гэдгийг ойлгохоо болилоо.Элчин,консул,элчингийн зөвлөх ,туслах гээд мэргэжлийн бус өөрсдийн эрх ашгийн төлөө явдаг , хар тамхи гээд хэлшгүй муухай юманд орооцолдож, явдаг газар болжээ.Бараг элчин консулгүй байвал нэр цэвэр юм биш үү.Болд Батзандан МАН өртэй нь үнэн шүү дээ

Avatar

Зочин 2020-11-25 202.126.88.235

Яагаад элчин сайдын яаманд ийм албан тушаал байдаг юм бэ? Элчин сайд чинь уул нь мэргэжлийн алба, улстөрийн албан тушаал биш. Элчин сайдад ямар үхсэнээ зөвлөдийн

Avatar

Zoch 2020-11-25 139.5.219.79

Iim novshnuudaas yaaj salah ve !!! Mongol turiin gutamshig

Avatar

Зочин 2020-11-25 202.9.46.158

Ийм л увайгүй нөхдөөс салмаар бгаа юм Батзандан шиг хэрэггүй хүн арай ч ах дүүгээр нийлж эрх ашгаа хамгаалахын тулд нам тус бүрд хувалз шиг шигдэж авилга өгөө аваа шахаа хийж бна ш дээ анх гудманд гар ч жагсахдаа ямар бсан одоо ямар бна эргэцүүлж нэг хар даа хөгийн далд ормоор урвагчид

Avatar

Зочин 2020-11-25 103.229.120.25

Uhsen baasnii shine nam mam baih be dee zugeer l Alban tushaal mongonii l sonirhol oor unet zuil bhgui estoi hogiin hulgaich gevel ene Batzandan l***r daa

Avatar

Зочин 2020-11-25 103.26.195.72

Manai shudarha gar dald turliin shizofernii yum baigaa baih shuu. Ter harj baigaa, haaya sethil ni huduluud yarij b.gaa neg l sonin doo

Avatar

Монгол 2020-11-25 202.131.236.170

Энэ Батзандан ард олоноор мөн тоглох юмаа. Хэлэх үг алга даа.

Avatar

zochin 2020-11-25 122.201.23.84

Батзандангийн ах нь Хөх хотын консулоор ажиллаж байхдаа 800 хятадад виз өгсөн гэсэн биз дээ. Иймэрхүү төрийн албыг зоосны нүхээр хардаг нөхдүүд гадаадад монгол улсыг муухай харагдуулаад байгааг онцгой анхаармаар байнааа!!!

Avatar

Baterdene bandaashtai hyn aldag yaam 2020-11-25 174.202.36.219

Bolj minii dyy MAN daa bayarlaj yavaarai

Avatar

Зочин 2020-11-25 66.181.160.59

Батзанданг таобай дээр дуудан гарган ирж дэмжсэн ард түмэн нүүрийг нь цасаар угааж …..

Avatar

Zochin 2020-11-25 66.181.182.206

Эх орноо гэх сэтгэл даан ч алга даа энэ новшнуудад Зандан хэмээгч балай попорчингоос өөр хүн Монголд алга уу ялзарсан хээл хахуульд идэгдсэн төр гэж хэлэх үг алгадаа Бурхан хариу өгнөө мэдэж ав Гөлгөө яалаа????

Avatar

Зочин 2020-11-25 103.212.119.177

ХҮРЭЛСҮХ УВСЫН ЗСАГ ДАРГЫГ ТОМИЛОХГҮЙ ГЭЭД БАЙСАН. ШУЛАРГА ЮМ БОЛ НААД БАЛАЙ ЮМАА ЦЭГЦЛЭЭЧ.

Avatar

Зочин 2020-11-25 202.21.108.13

ene yah ve heregtseegui baahan elchin saidiin gazaruudiig tsooruulmeer bna. ogt heregtseegui ulsuudad baidag gazaruud bas shineer neej bgaa ulsuudaa sudalmaar

Avatar

Алтанхуягын засгийн газар 2020-11-25 185.107.47.171

Алтанхуяг засгийн газрыг Жонхуу Баттулга Батзандан, Эрдэнэчимэг, Ганбат гэх мэт баасууд нийлж унагасан юм даа. Алтанхуяг тэрийг нь мэдэхгүй Элбэгдорж луу хонгил гэж дайраад Баттулгынхаа доор хэдэн жил ажилласан байх жишээтэй. Алтанхуягыг огцордог сайдууд нь доор нь байсан Баттулгын сайдууд. Зорилго нь ерөнхийлөгчийн сонгуульд Баттулга намаасаа ганцаараа үлдэх гэж тэр юм даа. Алтанхуяг тэрийн мэдэхгүй Элбэгдорж луу үргэлж сумлаастай.

Avatar

Булайзандан газрын гаваар зайл 2020-11-25 103.57.94.25

Ах Батчулуун гэж солиотой тэнэг өвгөнөө ХААИС-аас аваад зайлаарай

Avatar

Хайрт эгч 2020-11-25 103.212.119.204

за яахав дээ муу зандан мин төрсөн ганц эгч дээрээ очиж тарвалзах гээл Австраал яваа бидээ. Муу Туяа эгч н тэнд баян бас чадахаан байсан австраал өвгөнтэй хоног өдрииг өнгөрүүлж яваа гэнэлээ, чад хиингүүт н зоосиин аваад хүрээд ирнэ гэсээн

Avatar

Новшийн амьтан зайлав 2020-11-25 103.229.122.39

Ард түмэн Батзандан гэгч энэ хүнд дүнгийн нь тавьсан. Асар их хүн муутай, шуналын тулам, камерийн өмнө жүжиглэгч, хоолойгоо шахаж гяхтнаж дуугардаг үхэж байвал таарах н**ш байгаа юм. Ашгүй нэг явж зайллаа. Антарктидэд ажил байхгүй байсан юм уу Энхтайван гуай?

Avatar

Иргэн 2020-11-25 192.82.77.117

Оцон шувуу чамд ямар гэм хийсэн. Ирчихээд нисэж сурцгаая гээд баахан пингвин албал чи хариуцна шүү

Avatar

Зочин 2020-11-25 66.181.161.77

Өнөө маргаашгүй Л.Болд Германд элчингээр явах байх даа.

Avatar

Халх 2020-11-25 202.131.236.170

Батзандан, Л Болд нар тараа таниулж, улс төрийн карьер нь дуусчээ.

Avatar

ИХ БӨӨ 2020-11-25 185.89.248.5

ОЮУК ШОДОРГОС 5-АА ДЭЭШ НЬ ТАТАЖ ХҮК ЯМАР Ч ЭРХ МЭДЭЛГҮЙ БОЛЖ ЭХЭЛСНИЙ БАТАЛГАА? ХҮКЭЭ СОНГУУЛЬД ДЭВШҮҮЛЭЭД УНАГАЖ НАМБАРЫН ХҮҮ МИЕЭГОМБЫН ХҮҮ 2-Н АРААС ШИВШИГЛҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА. ИХ ХААН ОЮУК МАГДТУТГАЙ ГЭЭД ХҮКИЙН ДОЛООГЧИД УДАХГҮЙ УРВАНА ДАА ХАРЖ Л БАЙ

Avatar

Зочин 2020-11-25 64.119.21.113

Энэ нэг зандан юм Австралийн элчингийхний махыг зулгаандаа ажил хийлгэхгүй нэг баадаг БУОХАН бодно

Avatar

Бат 2020-11-25 202.9.47.11

Яг үнэнийг янзын гоё бичжээ. Авилагыг мөнгө хөрөнгөөс биш аобан тушаалаар өгдөгийн тод жишээг бичжээ. Шударга 5 гэж өөрийгөө цоллосон нөхдүүд авилгаа аваад албан тушаалтай болж амар сайхандаа жаргаваа.Шударга ёсны үлгэр ийнхүү төгсжээ.

Avatar

Зочин 2020-11-25 64.119.21.242

чам шиг оркын тархийг угаах амархан юмаа.

Avatar

Зочин 2020-11-25 103.57.95.143

Гоё нийтлэл бичсэн байна. Бүх юм үнэн. Ганц ГХЯ-д ч биш, бүх яам агентлагуудад ийм юм болдог ш дэ.

Avatar

Nam bus irgen 2020-11-25 64.119.25.230

Hogiin hugiin tomilgoo hiideg gedgiig delhii alin galavin meddeg bolson. Shoolj ineeldej baigaag uzeegui haraagui sonsoogui medeegui gej l bitgii tenegteerei dee.

Avatar

Зочин 2020-11-25 59.153.114.120

УРВАГЧ. ХУВИЙН ЭРХ АШГИЙНХАА ТӨЛӨӨ ЯВДАГ ЖИНХЭНЭ ПОПУЛИСТ ӨЧҮҮХЭН АМЬТАН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж