БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна | News.MN

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна

 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг “Ай Ти Би” Аялал жуулчлалын Олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр оролцлоо. 

 

2015 онд Монгол Улс энэхүү үзэсгэлэнд албан ёсны “Түнш орон”-оор оролцсон бөгөөд энэ удаагийн түншээр 350,000 хүн амтай Мальдивийн арал улс сонгогдсон байна.

 

1966 онд 580 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 9 орны төлөөлөлтэй байсан энэхүү үзэсгэлэн нь 50 жилийн ойгоороо 185 орны 10.000 гаруй оролцогчтой аялал жуулчлалын салбарын дэлхийн хамгийн том үзэсгэлэн болж өргөжсөн болно.

 

“Ай Ти Би 2016” үзэсгэлэнг Берлин хотын захирагч ноён Михаэл Мюллэр, үзэсгэлэнгийн гүйцэтгэх захирал ноён Кристиан Гёке, Холбооны Эдийн засаг, технологийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ирис Глайке, Германы аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Михаэл Фрэнцэл нар нээж, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга (UNWTO) Талеб Рифай, Мальдив Улсын Аялал жуулчлалын сайд Мууса Замээр нар хүндэт зочноор оролцон мэндчиллээ.

 

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-10 203.194.114.198

Hoshnog dolooson iim nahunuud yu oilgodog tenedeg bna aa Aschloch

Зочин 2016-03-10 37.120.19.85

NUDNII BULAI XUM DUU ENE MONGOLCHUUD...JIL BURIIN ITB DEER DAHIAD NEG SHAL UUR SHINE SAID IRDEG. DARAA HAVAR MEDEEJ BAS NEG UUR TOVARISH...IIN MALNUUDTAI HEN YAMAR AJIL YARIH VE!!!!!!

Бат 2016-03-10 166.137.244.49

Худлаа юм бичүүлэх юм даа. Үзэсгэлэнд оролцож явж байгаагүй ажлын айлчлал хийж байна ч гэх шиг.

РАВДАН 2016-03-10 202.70.46.233

БАТЦЭРЭГЭЭ ЧИ НААД УЛСУУДДАА ҮНЭГҮЙ АЯЛАХ ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ БИЧЧИХЭЭД ИРЭХЭЭ МЭДЖУУГАА БЭЭЗ! ЯМАР СУРААГҮЙ ЮМ БИШ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж