Эдийн засагчид хөгжлийн гарцыг хамтдаа хайлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Эдийн засагчид хөгжлийн гарцыг хамтдаа хайлаа

“Монголын   эдийн засаг: Ололт, сорилт, боломж” нэртэй хөгжлийн чуулганыг өнөөдөр зохион байгуулж,  эдийн засгийн өнөөгийн байдал хийгээд ирээдүйн боломж, хөгжлийн гарцын талаар эдийн засагчид болон улстөрчид хамтдаа хэлэлцлээ. Чуулганд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оролцсон юм. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт” сэдвээр үндсэн илтгэлийг тавьсан бол МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст “Эдийн засгийн ардчилал ба баялгийн хуваарилалт”, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган “Уул уурхайн салбар дахь сорилт, боломж”,Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд  “Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой хөгжил”, Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Эдийн засгийн реформ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улс өнөөдөр дэлхийн улс орны альхан талд ямар үзүүлэлттэй явааг эдийн засагч Ө.Ганзориг хэдхэн тоон үзүүлэлтээр илэрхийлсэн. Манай улс нэг хүнд ногдох  ДНБ-ий хэмжээгээрээ 152-т, хүний хөгжлийн индексээр 104-т, олон улсад өрсөлдөх чадвюарын индексээр 98-д жагсчээ. Дэлхийн 200 гаруйхан улсын жагсаалтад ийм доогуур үзүүлэлттэй байгаа өнөөгийн нөхцөлд Монголын эдийн засгийн хөгжлийн бодлого ямар байх вэ гэдэгт санаа оноо нэмлээ. Тэрбээр нийгэмд хамгийн их аз жаргалыг авчирдаг шийдвэрийг хамгийн зөв шийдвэр гэнэ гэж тодорхойлсон бол төв банкны ерөнхий эдийн засагчийн хувьд дундаж давхаргын эзлэх хувийг нэмэгдүүлж байж улс орны хөгжил жинхэнэ утгаараа урагшилна гэсэн юм. Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид маргааш хүргэх болно.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж