ДЭМБ: Ядуу, эмзэг бүлгийн иргэдийг ч вакцинд хамруулах ёстой

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Ядуу, эмзэг бүлгийн иргэдийг ч вакцинд хамруулах ёстой

ДЭМБ: Ядуу, эмзэг бүлгийн иргэдийг ч вакцинд хамруулах ёстой

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом дэлхийн хамгийн ядуу, эмзэг бүлгийн иргэдийг ч Соvid-19-ийн эсрэг вакцинд хамруулж, тэгш хуваарилах ёстойг анхааруулжээ.

Тэрбээр “Улс орон бүр ард түмнээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийж байна. Гэвч баян чинээлэг улс орнууд вакцины бүх нөөцийг худалдан авч, ядуу буурай орнууд хоосон хоцрох эрсдэл үүсч болзошгүй. Цар тахлыг дарахын тулд дэлхий нийтээрээ хамтран ажиллах ёстой болоод байна. Вакциныг улс орнуудад тэгш хуваарилахын тулд эхний ээлжинд 4.3 тэрбум ам.доллар шаардлагатай байна” хэмээн хэлжээ.

Одоогоор дэлхий дээр нийт дөрвөн төрлийн вакцины эцсийн шатны туршилтын үр дүн сайн гараад байгаа билээ. Дээрх вакцинуудыг бусад туршигдсан нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээтэй хослуулан цар тахлыг арилгахад хэрэглэхийг ДЭМБ-ын тэргүүн уриалжээ.

Ямар вакцин хамгийн үр дүнтэй, аюулгүй болох нь хараахан тодорхой болоогүй байгаа тул зарим улс орнууд амжилттай вакцин бүрээс худалдан авч байгаа аж. Энэтхэг, Европын холбоо, АНУ, Канад, Их Британи зэрэг улсууд одоогоор их хэмжээний вакцин нөөцлөөд буй юм байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж