БНСУ-ын компаниуд хураагдсан хятад тагуудыг өндөр үнээр зарж байжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

БНСУ-ын компаниуд хураагдсан хятад тагуудыг өндөр үнээр зарж байжээ

БНСУ-ын компаниуд хураагдсан хятад тагуудыг өндөр үнээр зарж байжээ

БНСУ хил дээрээс хураасан, хямд үнэтэй, худгийн 200 мянган тагийг "Үндэсний үйлдвэрлэл" хэмээн өндөр үнээр борлуулж байсан компаниудыг илрүүлжээ.

Сөүлийн гаалийн алба өнөөдөр (2020.11.24) худгийн 200 мянган ширхэг тагийг гарал үүсэл, үйлдвэрлэсэн газрыг нь худал мэдүүлэн дүрэм зөрчиж, өндөр үнээр борлуулж, нийт 18.8 тэрбум воны үнэд хүргэсэн 11 компанийг илрүүлснээ зарласан байна.

Албан ёсны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тус худгийн тагууд дээр “Made In China” хэмээх тэмдэглэгээ байсан ч дээрх компаниуд түүнийг нь зүлгүүрээр арилгаж, Солонгост үйлдвэрлэсэн мэт болгон зарж байжээ.

Солонгосын хуулийн дагуу худгийн таг гэх мэт олон нийтийн эзэмшлийн газрын шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн байх ёстой аж. Цагдаа нарын мэдээлснээр, дээрх 11 компани хэдийнэ худгийн 1819 таг борлуулжээ.

Хямд үнэтэй, гологдол болсон хятад бараанууд нь дотооддоо үйлдвэрлэсэн худгийн тагуудаас чанар муутай бөгөөд цаашид эдэлгээ даалгүй түргэн эвдэрч, худаг доторх усны шугам болон ард иргэдийн машин техникийг гэмтээх аюултай юм.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж