Дональд Трамп “тахимаа өгөв”

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

Дональд Трамп “тахимаа өгөв”

Дональд Трамп “тахимаа өгөв”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрх мэдлээ Жо Байденд шилжүүлэх асуудлыг эхлүүлэхийг өөрийн засаг захиргааны Ерөнхий асуудал эрхэлсэн газар (GSA)-т үүрэг болгожээ. Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденыг сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрч, түүнд эрх мэдлийг нь шилжүүлэн өгөхөд бэлэн байгаа тухай “GSA”-ийн дарга Эмили Мерфи мэдэгдсэн байна.

Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа бөгөөд тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Гэсэн ч улс орныхоо нөхцөл байдлыг нэн тэргүүнд тавьж, өрсөлдөгчдөө эрх мэдлээ шилжүүлэхээр шийдсэн хэмээн тайлбарласан байна.

Мөн тэрбээр өөрийн твиттертээ “Эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн Мерфид талархал илэрхийлж байна. “GSA”-ийн дарга дарамт, сүрдүүлэг, доромжлолд өртсөн байна. Түүнд болон түүний гэр бүл, эсвэл “GSA”-ийн ажилтнуудад ийм зүйл тохиолдоосой гэж хүсэхгүй байна" хэмээн жиргэжээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-нд болох юм.

Байдены хувьд ирэх долоо хоногоос албан ёсны томилгоонууд хийж эхлэх ба одоогоор дипломатч Энтони Блинкенийг Төрийн нарийн бичгийн даргаар, Барак Обамагийн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жон Керриг Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элчээр, АНУ-ын Холбооны Нөөцийн банкны ерөнхийлөгч асан Жанет Йелленийг Сангийн сайдаар томилох нь бараг тодорхой болоод байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж