Сэлэнгэд самранд яваад гацсан хүмүүсийг буцааж эхэллээ | News.MN

Сэлэнгэд самранд яваад гацсан хүмүүсийг буцааж эхэллээ

Сэлэнгэд самранд яваад гацсан хүмүүсийг буцааж эхэллээ

Сэлэнгэд самранд яваад гацсан хүмүүсийг буцааж эхэллээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өнөөдөр (2020.11.24) мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд “Хүдэр, Мандал суманд самар түүх зорилгоор очсон иргэдэд тухайн бүс нутагт нь цагдаа, хяналтын байгууллагын харуул хамгаалалттайгаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, буцаах ажлыг зохион байгуулж байна” хэмээжээ.

Орхон аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал хэдэн өдрийн өмнөх мэдэгдэлдээ "Сэлэнгэ аймгийн Бугант тосгон руу самранд явсан 300 гаруй хүн гацчихсан байгаа гэсэн. Гэхдээ цар тахлын голомт Сэлэнгэд байгаа ч тус аймгийн Онцгой комисс шийдвэр гаргахгүй байна. Яг 300 хүн байгаа эсэх нь эргэлзээтэй. Тэгээд хэдэн аймаг, хэдэн сумын хүн байгаа нь бас тодорхойгүй.

УОК-оос орон нутгийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам гаргана гэсэн. Бугант тосгоны захирагч холбогдож, гомдол гаргасан. Эрдэнэт-Бугантын хооронд самарчид нууцаар хөдөлгөөн хийгээд байна гэсэн" хэмээн ярьж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-24 66.181.161.41

ажил хийхгүй амар хялбар арга хайсан нөхдүүд

Avatar

Zochin 2020-11-24 69.158.246.65

Kkk

Avatar

Зочин 2020-11-24 202.9.46.195

Ард түмнээ ийм чулуун зэвсгийн үеийн амьдралаа амьдруулж байдаг таарсан ч төр засаг юм даа.

Avatar

France 2020-11-24 37.165.36.48

Samart yavah gedeg biz dee, samrand gej yu yum be

Avatar

Зочин 2020-11-24 202.126.89.55

ажил хөдөлмөр тогтвортой эрхлэх сонирхолгүй зүгээр л гэнэт их хэмжээний мөнгө нэг удаа ч болтугай олж авч тэрийгээ идэж ууж тансаглаж үрээд дуусах санаатай залхуу оркуудыг юунд нь ингэж даврааж байна вэ? Хатуу торгууль ноогдуулж өндөр татвар авч дарч авахгүй бол угаасаа нйит нутаг дэвсгэрийнх нь 8-хан хувийг ой мод эзлэдэг манай орны хувьд байгаль экологийн сүйрэл болно. Залхуу оркуудад их мөнгө амлаж самар түүлгэж аваад дамлаж зарж байгаа этгээдүүдээс өндөр татвар авч ашиггүй болгох хэрэгтэй.Э

Avatar

Зочин 2020-11-24 122.201.22.73

Сэлэнгийн Оргил дарга маш муу ажиллаж байна бушуухан сольж өөр чадварлаг хүн томилох хэрэгтэй байнааХүрэлсүх сайдаа

Avatar

zochin 2020-11-24 49.0.212.165

Хангайн мод сүйтгэж, гал түмэр тавин тавин ан амьдтынх нь идэш болсон хэдэн боргоцойг хамж энд авчирч зарахгүй бол амьдрал нь сүйрээд байгаа ооркууд юм байх даа чааваас

Avatar

Зочин 2020-11-24 202.9.46.65

байгаль сүйтгэгч нарыг хорвоогоос зайлуул.

Avatar

Tt 2020-11-24 66.181.161.117

Orgiloo amraltiin gazraa tusgaarlaachee heden um hiine sh te

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж