"Орон нутгийн иргэдийг ирэх сарын 1-ний өдөр гэхэд буцаана"

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

COVID-19

"Орон нутгийн иргэдийг ирэх сарын 1-ний өдөр гэхэд буцаана"

"Орон нутгийн иргэдийг ирэх сарын 1-ний өдөр гэхэд буцаана"

Монгол Улсад дотоодод халдвар тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ. 14 хоногийн хөл хорионы үед орон нутгаас хотод гацсан, хотоос орон нутагт очоод хөл хорионд орсон иргэд олон бий. Хотод "гацсан" иргэдийг аймаг, орон нутаг руу нь буцаах бэлтгэлээ хангаж, арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутагт нь буцаана гэж Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар өнөөдөр мэдэгдэв.

Тодруулбал, цар тахлын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих түр хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж, цаг үеийн мэдээлэл, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсч буй. Энэ үеэр Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Хотод “гацсан” иргэдийг аймаг, орон нутаг руу буцаах бэлтгэл ажил хангагдаж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг буцаана. Одоогоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт гацсан иргэдийн судалгааг гаргаж дууссан. Эдгээр иргэдийг бүртгэх аппликейшн бэлэн болсон" гэж мэдэгдэв.

Хотоос гарах хүсэлтэй иргэдийг www.119.mn гэсэн бүртгэлийн системд бүртгэсний дараа шинжилгээнд хамруулах юм. Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарсан бол орон нутгийн иргэд цагдаагийн хяналт дор гэртээ харина гэсэн үг. Тухайн аймаг, орон нутаг иргэдийг нэвтрүүлэхдээ амны хаалт зүүсэн байх, амны хаалттай байх шаардлагатай юм.

Хотоос гэртээ харьсан иргэн 14 хоног өөрийгөө тусгаарлахыг УОК-оос анхааруулжээ. Мөн гэрийн тусгаарлалтад орох иргэдэд хяналт тавихыг аймаг, сумын удирдлагууд, шат шатны байгууллагад үүрэг болгосон байна. 

Хэрэв нийслэлд гацсан иргэд нутагтаа ирсэн бол гэрийн тусгаарлалтын дэглэмээ эрх ярьдаг шигээ мөрдөх ёстой бөгөөд хянуулж, цагдуулахгүйгээр, бусдын ажилд ачаалал нэмэхгүй ухамсартайгаар, сахилга баттай гэртээ тусгаарлагдах нь иргэний үүргээ биелүүлж буй хэрэг гэдгийг албаныхан тодотгож буй юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж