Covid-19-ийн үед дэлгүүрээр үйлчлүүлэхдээ юу анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн үед дэлгүүрээр үйлчлүүлэхдээ юу анхаарах вэ?

Цар тахлын нөхцөл байдал улам бүр хүндрэж байгаа энэ үед аюулгүй байдлаа хангах нь нэн тэргүүний шаардлага болж байна. Улсын Онцгой комиссоос хөл хорио тогтоосон ч бидэнд өөрт, гэртээгээ хамгийн ойр байрлах супермаркетаас хүнсний хэрэгцээгээ хангаж, худалдан авалт хийхийг зөвлөсөн.

Урьд нь бид супермаркет, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ өөрийн хүссэн хугацааг зарцуулдаг байсан бол Covid-19 цар тахлын нөхцөл байдлын үед худалдан авалтын хугацааг багасгах нь эрсдэлд өөрийгөө оруулахаас сэргийлж буй нэг хэлбэр болж байна. Иймд энэ хүндрэлтэй цаг үед та бүхэн хэрхэн дэлгүүрээс хүнсээ цуглуулах, худалдан авалт хийхдээ юуг анхаарах талаар бяцхан зөвлөмжийг дараах зургаар, сонирхолтой байдлаар хүргэж байна.

Дээрх зөвлөгөөнд дурьдснаар та худалдан авалт хийхдээ аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж, аюулгүй цахим үйлчилгээг сонгоорой. Учир нь бэлэн мөнгөөр Covid-19 тархах магадлал маш өндөр гэдгийг ДЭМБ-аас тогтоосон билээ.

Хэрвээ та банкны цахим үйлчилгээнд хараахан бүртгүүлээгүй, эсвэл картаа захиалж амжаагүй байгаа бол Капитрон банкнаас зайнаас карт захиалах, цахим үйлчилгээнд бүртгүүлэхийг санал болгож байна. Та ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Эрхэм харилцагч танд эрүүл энхийг хүсье!

Covid-19-ийг хамтдаа даван туулцгаая – Капитрон банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж