Covid-19 цар тахал дотоодод голомтлон гарсан ч нийслэлчүүдийг ажил, гэрт нь аюулгүй хүргэхээр өглөөний 06.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны жолооч нарт "морь харах газар" олдохгүй болжээ.
Автобусны жолооч нар өмнө нь эцсийн буудалд байрлах бие засах газраар үйлчлүүлдэг байсан аж. Хатуу хөл хорионы дэглэм үйлчлэх болсноор үйлчилгээний газрууд хаагдан, бие засах газрууд ажиллахгүй болсон тул тэвчээд жолоогоо барихаас аргагүй нөхцөлд явж буй юм байна.
Иймээс энэ асуудалд нийслэлийн Тээврийн үйлчилгээний газар анхаарал хандуулж, автобусны эцсийн буудлууд дахь бие засах газрыг ажиллуулах арга хэмжээ авахгүй бол хатуу хөл хорио арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Цаашаа дахиад ч сунгагдаж болзошгүй байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд 800 гаруй том, дунд оврын автобус үйлчилж буй. Хоёр ээлжээр үйлчилгээнд гардаг. Үндсэндээ 1600 орчим жолоочийн "морь харах эрх" боогдсон гэж хэлж болно. Иймээс асуудлыг яаралтай зохицуулах шаардлага байна.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ